Өмнөд Солонгост амьдарч буй Европ бүсгүйн сонирхолтой тэмдэглэл...

Москвад амьдардаг байсан Орос охин Солонгос хэл сурж эхлээд сонирхолтой санагдсан тул Өмнөд Солонгосыг зорьхоор шийджээ. Ингээд тэрээр Солонгост ирээд 2 жил гаран амьдарч байгаад буцсан байна. Гэвч тэрээр дахин явахыг хүссэн тул одоо Солонгост үргэлжлүүлэн амьдарч байгаа ажээ. Түүний хувьд Солонгост л харж болох хачирхалтай, өвөрмөц зүйлүүд олон байсан тул өөрийн цахим хуудсаараа дамжуулан зөвхөн Солонгост л харж болох зүйлсийг олон нийтэд хүргэхийг зорьсон байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.

Өмнөд Солонгост амьдарч буй Европ бүсгүйн сонирхолтой тэмдэглэл...

1 Англи хэлийг Солонгос хэлтэй ижил хэмжээнд ашигладаг

Солонгос хэлний үсэгнүүд нь нийлж нэг үе бүтээх бөгөөд 1,2-р үсэг нь дээд талд зүүнээс баруун руу, 3,4-р үсэгнүүд доод талд нь бичигддэг. Сонин болон эрдэм шинжилгээний бичлэгүүдэд уламжлалт ханз хэрэглэж байгаа ч жил ирэх бүр энэ нь багассаар байгаа юм. Хэрвээ та Солонгос руу 7 хоногоос илүү хугацаагаар явах юм бол үсэг сурснаар меню, газрын зураг унших хэмжээнд хүртэл сурахад тийм ч их хүнд биш. Хэрвээ та хүсвэл интернетээр сураад бага зэрэг давтахад л хангалттай. Гэхдээ аялал жуулчлалын бүсүүдэд болон олон нийтийн тээврийн хэрэгсэл зэргээр зорчиход тань англиар хангалттай зааварчлан бичсэн байдаг. 

Англи хэлийг Солонгос хэлтэй ижил хэмжээнд ашигладаг

2 Ханз

Хүмүүсийн нэр нь мөн хятад ханзтай байхаас гадна ихэнхидээ 3 тэмдэгтээс бүтсэн байдаг. Хамгийн эхний тэмдэгт нь овог бол дараагийнх нь өөрийнх нь нэр юм. Латин үсгээр буулгахдаа дийлэнхдээ 3 үе болгон бичдэг. Барууны системээр бүх үеийг залгуулан бичдэг ч энэ нь уншихад түвэгтэй. Жишээ нь: Дунгёон гэсэн нэрийг Дун-Гёон эсвэл Дунг-Ёон гэж унших эсэх дээр эргэлзээ төрдөг байна. 

Ханз

3 Солонгос хоол гэнэтийн бэлгээр дүүрэн

Хүмүүсийн хамгийн их асуудаг асуултуудын нэг бол Солонгосчууд нохойн мах иддэг үү хэмээдэг. Хэдийгээр энэ үнэн боловч ихэнхи рестораны менюнээс  нохойны махтай хоолыг хассан бөгөөд залуу хүмүүс нь сонсоод их гайхдаг. Нохойны махаар хоол хийдэг ресторанууд цөөрсний учир нь Солонгосчууд өөрсдөө ч баруун соёлыг дагаад энэхүү өвөрмөц гаж сонирхлоосоо ичдэг болсон явдал юм. Миний бодлоор 10 жилийн дотор энэ соёл нь бүр устаж алга болох байх. Эндээс та нохойн махтай хоол хийдэг газар олох маш хэцүү боловч харин барууны хэв маягтай түргэн хоолны газрууд хаа сайгүй байдаг. 

Солонгос хоол гэнэтийн бэлгээр дүүрэн

4 Солонгос хоол бага зэрэг өөр байж болно

Солонгос хоолыг хэтэрхий халуун ногоотой, хэтэрхий энгийн, хэтэрхий хачин гэж хүмүүс ярьдаг. 

  • Халуун ногоотой хоол их байдаг ч та өөрөө хэлээд хүссэн хэмжээндээ тааруулж хийлгэж болдог. Бас зөөлөн, огт халуун ногоогүй хоолнууд ч бас байдаг.
  • Өдөр бүр идсэн ч уйдхааргүй олон төрлийн амтат хоолнууд их бий.

Хүмүүс яагаад солонгос хоолыг хачин гэдгийг би сайн ойлгодоггүй юм. Жишээ нь, Сереал, жимс, ногоо, мах гэх мэт бүгд л яг бусад орных шиг амттай байдаг. Харин нэг ялгаа нь нохойны мах гэхдээ бараг л  хүн иддэггүй мөн шавжыг амттан маягаар иддэг явдал байдаг. 

Солонгос хоол бага зэрэг өөр байж болно

5 Хамгийн том баяр нь Цагаан сар

Цагаан сар буюу Соллал нь жилийн хамгийн том баяруудын нэг юм. Маш олон төрлийн уламжлалт аргаар бэлтгэсэн хоол хүнсээр ширээ зассан байдаг бөгөөд хамгийн эхэнд будааны гурилаар хийсэн банштай шөлөө идэх ёстой. Нэг аяга шөл нь нэг жилтэй тэнцдэг гэж үздэг учраас хэрвээ та нэг аягыг идсэн бол нэг нас нэмсэн гэсэн үг. Хүүхдүүд заримдаа хурдан том болохыг хүсэж хэд хэдэн аягыг иддэг. 

Хамгийн том баяр нь Цагаан сар

6 Дэлгүүрээс нь өдөр тутмын бүх л зүйлийг авч болно

Супер маркет болон дэлгүүрээс өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг боломжын үнээр авах боломжтой. Зурган дээр харагдаж байгаа талоны нийт үнэ нь ердөө л 47110 вон бөгөөд нийт 50$ орчим болсон гэсэн үг. Нэмж хэлэхэд энд жимс, ногоо маш хямдхан байдаг.

Дэлгүүрээс нь өдөр тутмын бүх л зүйлийг авч болно

7 Цангаа тайлах хүйтэн гоймон

Уламжлалт Солонгос хоолнуудаас хүйтэн гоймонд би хамгийн их дуртай. Үүнийг зуны халуунд идэхэд хамгийн сайхан байдаг. Энд 6, 7 сард маш халуун бас их бүгчим байдаг учраас энэ үед идэхэд хамгийн тохиромжтой зүйлсийн нэг нь яах аргагүй хүйтэн гоймон юм. 

Цангаа тайлах хүйтэн гоймон

8 Хүн бүр "КaКao Talk" апплекэйшн хэрэглэдэг

  • Солонгосын компани болох "КaKao Talk" нь энэ үйлчилгээгээрээ аль хэдийн бусад байгууллагуудыг давчихсан. Бараг л бүх зүйлд бүх хүмүүс "КaKao Тalk"-ыг ашигладаг. Оффисын ажилчид групп чатаар харилцаж, сонирхол нэгтэй хүмүүс ч мөн групп үүсгэн хоорондын харилцаандаа өргөн хэрэглэдэг. 
  • Мөн энэ нь метро, автобус зэргийн шугамын мэдээлэл, Сөүл хотын газрын зураг, чиглэл заах, хоол хүргэлтийн үйлчилгээ, үсчин, дэлгүүр зэрэг газруудын мэдээллийг амар хялбараар авах боломжийг олгодог давуу талтай юм. 
  • Тэдний эможигоор хийсэн бэлэг дурсгалын зүйлс, тоглоом зэрэг өргөнөөр худалдаалагддаг. Солонгосчуудын 90%-д нь ядаж нэг ширхэг "Кakao" эможитой зүйл байдаг. 

Хүн бүр "КaКao Talk" апплекэйшн хэрэглэдэг

9 Гоо сайхны мэс заслын талаар

Гоо сайхны мэс засал хийлгэх явдал сүүлийн үед багасаж байгаа. Эсвэл тэд энэ ажилдаа бүр гаршчихсан ч байж магадгүй. Ямартай ч гудамжинд хавдсан нүүртэй, боолт хийлгэсэн царай харагдах нь улам бүр багасаж байгаа юм шиг санагдсан. Учир нь гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн охид, бүсгүйчүүд нь гадуур санаа зовох зүйлгүй бараг л бахархаж байгаа байдалтайгаар явдаг. Ер нь Солонгосчууд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлт болон арьсаа хамгаалах тал дээр маш их анхаарал хандуулдаг. 

Гоо сайхны мэс заслын талаар

10 Солонгосчууд нэгдэж чаддаг

Тэд нийтэч байх маш дуртай. "Бид" гэдэг бол энэ үндэстнийг тодорхойлох үг байж болох юм. Жишээ нь: Манай ээж биш "Бидний" ээж гэж хэлдэг. Тэд "Миний" гэдэг үгийг маш бага хэрэглэдэг. Солонгосчуудын хувьд бие биенээ хайрлаж хүндлэх мөн ямар нэгэн зүйл дээр нэгдэж чаддаг гайхалтай улс үндэстэн.

Солонгосчууд нэгдэж чаддаг

11 Солонгосчууд дарааллаас айдаггүй

  • Солонгосууд дараалалд зогсохоос огтхон ч айдаггүй. Ресторанд гэхэд л урт дараалал үүсгэн зогсох хүмүүс их байдаг тул 1 цаг хүртэл зогсож хүлээхдээ ямар ч хүмүүс дургүйцдэггүй.
  • Томоохон хямдрал эхлэхээс хэд хоногийн өмнө гадаа нь майхан барьж, хонон өнжин дараалал үүсгэдэг хүмүүс ч байдаг. Дээрх зурган дээр шинэ гарсан "Air Jordan 3" загварын гутал авахаар хүмүүс цугларсан байгаа нь. Тэд бүтээлэг, халаагуур, мишок зэргээ бэлдэж ирээд бараг дахин 1 хоног гаран хүлээсэн юм. Харамсалтай нь, шинэ загварын спорт гуталнуудаа сугалаагаар зарсан бөгөөд түрүүлж ирсэн эсэхийг чухалчилж үзээгүй. Тэгсэн ч хүмүүс дургуйцаж ямар нэгэн асуудал үүсгээгүй.
  • Интернэтээр тасалбар захиалдаг болохоос өмнө баярын үеэр аав ээж рүүгээ, хөдөө гэр рүүгээ явах гэсэн хүмүүс маш их байснаас болж үймээн шуугиан их гардаг байсан. Галт тэрэгний буудлын гадаа мэдээлэл өгөх хүмүүс зогсоож, аль болох маш сайн зохион байгуулалттай ажиллдаг байсан. 

Солонгосчууд дарааллаас айдаггүй

12 Хойд Солонгосын талаар бараг ярьдаггүй

Өдөр тутмын амьдралдаа тэд Хойд Солонгосын талаарх яриа өрнөөгүй л бол хойд хөршийнхөө талаар тэр бүр дурсаад байдаггүй. Залуучууд нь ч бас яриад байдаггүй бараг ярих дургүй гэхэд болно. Гэхдээ тэдэнд сонголт байвал тэд нэгдэхийг хүсдэг л байх. 

Хойд Солонгосын талаар бараг ярьдаггүй

29
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()