Сурталчилгаа (15)
Хаах

Лондонд болж буй үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд ил болсон шилдэг гэрэл зургууд

"Фото зурагчдын нэгдэл"-ээс 50 жилийнхээ ойг тэмдэглэн гаргасан үзэсгэлэнд олны танил, чадварлаг зурагчдын бүтээлийг дэлгэн харуулжээ. Энэхүү үзэсгэлэн дээрх зургуудыг фото зургийн мэргэжилтэн Зелда Чеатл (Zelda Cheatle)-ийн сонгосон байна. Тэрээр хэлэхдээ "Бид гэрэл зурагчдын чадвар чансаа болон хамрах хүрээг харуулахын тулд, шилдэг гэсэн нэг бүтээлийг сонгон авсан байгаа" гэжээ. Ингээд үзэсгэлэнгийн үеэр нийтэд хүртээл болсон ховор гэрэл зургуудаас толилуулж байна.

Лондонд болж буй үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд ил болсон шилдэг гэрэл зургууд

Эдгээр зурагчдаас дурдвал Надав Кандер (Nadav Kander), Даффи (Duffy), Тим Флак (Tim Flach), Тесса Траегер (Tessa Traeger), Жон Клариж (John Claridge) нар юм. Тэдний ажлыг дэлхий даяар хүмүүс үзэж сонирхох бөгөөд алдартай оддын гайхалтай зургуудаас эхлээд дэлхийн түүхнээ тохиолдсон томоохон үйл явдал гэх мэт сэдвүүд ч агуулагдаж байна. Уг үзэсгэлэнг та 6 сарын 1 хүртэл Лондон хотын Канари Варф дахь "One Canada Square"-т очиж үзэж болно. 

 

1

1969 онд Кенсингтон Паласт гүнж Маргарет тухайн үеийн нөхөр Лорд Сновдон нар өөрсдийн хүүхдүүд болох Вискоунт Линлие болон Сара Армстронгын хамт.

2

"Сармагчины нүд" гэх энэхүү зургийг зэрлэг ан амьтан, байгалийн зургуудаараа алдартай зурагчин Тим Флак авчээ.

3

Хөрөг зурагчин Викран Кушвах уг айдаст автуулам зургийг дарсан байна.

4

Британий фото сэтгүүлч Тим Хэтэрингтон 2007 онд Афганистанд Талибаны босогчдын дайралтын улмаас бэртсэн цэргийг эмчилж байгаа эмнэлгийн ажилтаны зургийг авчээ.

5

Жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх сурталчилгааны зураг

6

Техас залуу хүүхэд рүү буу чиглүүлэн зогсоно

7

Халим агнасны дараа "Фарое" арал орчмын зургийг Адам Вүүлфит зургийн хальснаа буулгасан нь...

8

Амит Амин болон Нарүүф Жүүти нар машины сонирхолтой Жими Фуграгын хөргийг өөрийнхөө "Чеви Импала" загварын машиндаа сууж байхад нь буулгажээ.

9

Энэ зураг нь Доналд Силверстэйний бүтээл бөгөөд 1964 оны 3 сарын "Vogue" сэтгүүлийн нүүрнээ тавигдсан байна

10

Фото зурагчин Ивь Арнолдын хар цагаан хөргийг Дэвид Юстас ийнхүү мөнхлөн үлдээжээ

11

Үүлэн дээр хөвж буй гимнастикчин. Зургийг Андерсон болон Лов нар авчээ.

12

Египтийн Пирамидын орчимд тэмээ унаж яваа эрчүүдийн зургийг Британий зурагчин Дэвид Фэйрмэн авсан байна.

13

Супер модел Жеан Шримпсон

14

Супер модел Твигги

15

"A Fresh Perspective" буюу "Шинэ өнцөг" хэмээх Анди Грийний бүтээл.

16

Энэхүү өвөрмөц сэдэл бүхий зургийг Клэйр Фарк авсан бөгөөд "The Beauty Myth" гэсэн нэртэй аж.

17

Лондонгийн Веллингтон гудамжны цайны мухлагын зургийг Клив Боурнсэл буулгаж байх явцад дээрх 2 эмэгтэй ийнхүү харж таарчээ.

18

Хөрөг зурагчин Элизабет Зескиний дуранд морь унаач Майк, Жеймс нар. Харин тэдний ард "Фоебе" нэртэй морь нь инээж байна.

19

1980-аад онд "Silk Cut" тамхины сурталчилгааг хийхэд хэрэглэсэн ягаан торгоны зураг.

20

2004 оны "Gravity and the Weight of Things Electric Blue" нэртэй зургийг Харри Кори Врайт буулгажээ.

21

Өмнөд Африкын зурагчин Жиллиан Эделстейн алдарт Нелсон Манделагын хөргийг буулгасан нь...

22

Мөн тэрээр Аркбишоп Десмонд Тутугын хөргийг авчээ.

23

Жосеф Фордын өнгөрсөн жил буулгасан "knitted camouflage" зураг

24

Невада дахь "Angel Ladies" дэн буудлын хаяг. Зургийг Маркус Дойл

25

"Being" хэмээх цуврал киноны жүжигчдийн хөрөг зургийг Каролин Менделсон хальснаа буулган үлдээв.

26

Хөрөг зурагчин Лаура Фаннак дээрх Шэе хэмээх өсвөр насны охины зургаар шагнал хүртсэн юм. Түүний зургуудын сэдэв ихэвчлэн хүүхэд, залуучууд байдаг.

27

Машинд ганцаараа суух уг нохойн зургийг Мартин Усборн авсан байна.

28

Хонг Конг дахь төв гудамж борооны үеэр... 1995 он.

29

Жон Клариджын бүтээл, 1968 он.

30

Кен Гриффитсийн бүтээл

31

Францын "Tete des Faux"-ын дайны талбарын ойролцоох Герман цэргүүдийн оршуулгын газар. Зургийг Майк Ст Маур Шейл.

32

Саймон Норфолк энэ зургийг уур амьсгалын өөрчлөлтийг харуулахын тулд авсан бөгөөд Кени улсын "Lewis Glacier" уулын ойролцоох галан бөгж.

33

Саймон Фейж Ритчи - "Шүдэнз"

34

Канадын Алберта дахь Абрахам нуур. Зургийг Фаул Вэйкфиелд, 2011 он.

35

Телевиз үзэж буй нохойнуудын зургийг 1990 онд Ролф Гобитс өөрийн дурангын хальснаа буулгажээ.

36

"Caroline Gerbora on Conchita" хэмээх Фетер Лаверигын бүтээл, 1986 он.

37

Сүрчигний сурталчилгааны зураг

38

"Athena Posters"-т зориулан авсан Спенсер Ровелын бүтээл

39

"Chemistry of Light No 23" гэх Тесса Траегерын бүтээл. Тэрээр өөрийн бүтээлээ хийхдээ хоол хүнсний зүйл ашигладаг гэдгээрээ алдартай байв.

40

Мөн тэрээр 1989 онд "Monet"-ын дурсгалд зориулан, салатны материалаар "The Bridge" бүтээлийг нь ийнхүү туурвижээ.

41

2017 оны 6 сард Девон, Бриксхамын усан санд сэлж буй хүүхдүүд. Энэ усан санг далайн усан дээр байгуулжээ.

42

Лондон, Сайнт Фанкрас дахь "Grand Hotel"-ын сандал

43

Өөрийн шивээсээ гайхуулж буй хоригдол

44

Хатти болон Шарлот нар бол гень өөртэй ч эгч дүүс юм. Тэдний энэхүү зургийг өнгөрсөн жил авчээ.

45

Төрөөд ганцхан өдөр болсон Алан хэмээх хирсний зургийг Рори Карнеги хальснаа мөнхлөн үлдээжээ. Алан бол 1970 онд нээгдсэн Котсволд зэрлэг амьтны хүрээлэнд төрсөн 4 дэхь хирс юм.

13
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()