Сурталчилгаа (15)
Хаах

XX зууны эхэн үеийн гэрийн үйлчлэгч нарын гунигт амьдрал

19 дүгээр зууны сүүл болон 20-р зууны эхэн үе гэдэг маш нууцлаг үе байсан. Тухайн үед баян болон язгууртан айлууд гэрийн үйлчлэгч нараа хүн гэж огтхон ч хардаггүй байсан гэнэ. Тэдэнтэй яг л адгуус, малтай харьцаж байгаа мэт харьцдаг байжээ. Өөрийн гэр бүлийн хэн нэгнийг хувьсгалын өмнө гэрийн үйлчлэгч хийж байсан гэж ярих хүн олдохгүй л болов уу. Учир нь гэрийн үйлчлэгч нарын амьдрал тийм ч таатай байсангүй.

XX зууны эхэн үеийн гэрийн үйлчлэгч нарын гунигт амьдрал

1908 оны 11 сарын 23 –ны “Огонёк” сонин дээр Илья Репинагийн хамтран амьдрагч болох Северова (уран зохиолын нэр Наталья Лордман) ХХ зууны эхэн үеийн гэрийн үйлчлэгч нарын амьдралын талаар тодорхой бичсэн  байна. Ингээд энэ сонин дээр гарсан нийтлэлийн заримаас орчуулан хүргэе.

Саяхан нэгэн залуухан эмэгтэй гэрийн үйлчлэгч болохоор ирсэн юм хэмээн хатагтай Северова ярьж эхлэжээ.

-Та яагаад ажилгүй байгаа билээ? хэмээн би асуулаа.

-Би дөнгөж сая эмнэлэгээс ирсэн юм. Сар гаруй хугацааг эмнэлэгт өнгөрүүлсэн.

-Эмнэлэгт хэвтсэн гэнээ? Ямар өвчин тусаад та эмнэлэгт хэвтсэн юм?

-Сүртэй өвдөөгүй ээ. Харин хөл хавагнаж, нуруу өвдөж байсан. Миний ажил хийдэг байсан айл 5 давхарт амьдардаг байсан. Мөн толгой байнга эргэж байсан бөгөөд цэцэрлэгч маань намайг шууд эмнэлэгт хүргэж өгсөн юм. Энэ нь хэт ядаргаанаас болж үүсдэг гэж надад хэлсэн.

-Та тэнд юу хийсэн юм бэ? Чулуу зөөж байсан юм уу?

Тэрээр өмнө хийж байсан ажлынхаа талаар нэлээд нууцалсан боловч эцэст нь надад хэлэхээр шийдсэн юм. Өглөө 6 цагт босно. “Сэрүүлэг байхгүй учир 4 цагт сэрж 6 цаг болохыг хүлээнэ”. Өглөө 8 цаг гэхэд хоёр цэргийн сургуулийн хүүд өглөөний цайг нь бэлдэж өгнө. “Ус буцалгаж залуу эрхмүүдийн хувцсыг цэвэрлэнэ. Тэднийг албандаа явсны дараа дахин халуун ус буцалгаж, үлдээсэн хувцсыг нь цэвэрлэж, талх болон өглөөний сонинд явна”.

“Гэрийн эзэн явсны дараа гэрийн эзэгтэй болон гурван охиныхон даашинзыг цэвэрлэдэг байсан бөгөөд 12 цагт тэдэнд кофе чанаж өгнө. Ийнхүү охидын даашинзыг цэвэрлэх зуураа өрөөнүүдээ цэвэрлэнэ. Тэгээд өдөр 2 цаг гэхэд өдрийн хоол бэлдэж бэлэн болгоно.

Ингээд охид өглөөний цайгаа ууж дууссаны дараа цэргийн сургуулийн хөвгүүд гэртээ ирдэг бөгөөд тэд найзуудын хамт ирнэ. Тэдэнд хоол цай бэлдэж дуусаагүй байтал гэрийн эзэн ирж дэлгүүр рүү талх болон хүнсний зүйлс авахаар явдаг. Тэд хэрэгтэй зүйлээ нэг дор хэлдэггүй учир би хэд хэдэн удаа дэлгүүр гүйдэг байлаа.

Нааш цааш гүйсээр байтал 18:00 цаг болж оройн хоол бэлдэх хэрэгтэй болно. Хожигдлоо гэж гэрийн эзэгтэй намайг загнана.  Хоолны үеэр дахин дэлгүүр рүү хэд хэдэн  удаа гүйнэ. Хоолны дараа гал тогоонд их хэмжээний аяга таваг хуримтлагддаг бөгөөд хажуугаар нь кофе чанах хэрэгтэй болно. Бүх ажлаа хийж дуусгаад 12 цаг гээд унтахаар хэвтэхэд охидын нэг нь үдэшлэгээс ирж намайг дуудах бөгөөд шөнөжингөө гүйнэ. Ингээд дахин өглөө 6 цагт босно.

Энэхүү түүхийг сонссоны дараа хатагтай Северова хэлэхдээ: "Миний бодлоор энэхүү бүсгүй ажилдаа хэтэрхий үнэнч ханддаг бололтой. Эсвэл тэрээр хэт зөөлөн эмэгтэй учир бусдад ямар нэг зүйл хэлж чаддаггүй байсан байж магадгүй....

Тосгонд өссөн эмэгтэйчүүд Петербургт ирж гэрийн үйлчлэгчийн ажилд орно. Тэд харанхуй гал тогооны өрөөнд амьдарч хоол иддэг, хувцас индүүддэг ширээнийхээ хажууд үсээ самнаж бүх зүйлээ нэг л жижиг өрөөнд хийдэг.

“Хэдийгээр маш олон гэрийн үйлчлэгч нар байдаг хэдий ч тэдэнд зориулсан хууль, дүрэм гэж байдаггүй”.

Заримдаа гэрийн үйчлэгч нар яагаад ч юм их бохир заваан мэт харагддаг ч үнэндээ тэдэнд өөрийгөө арчлах цаг зав ч байдаггүй. Өөрөө амтат хоол хийчихээд түүнээсээ идэх ч эрхгүй, маш их өлсөж байсан ч хоол идэж буй гэрийн эздийнхээ хажууд байх гэдэг агуу их тэсвэр тэвчээр шаарддаг байжээ.

Эзэд нь хоол цай авчрах, ор дэр хураах, хувцас өмсөхөд туслах, гэр цэвэрлэх гээд нүдэнд харагдах бүхнээ гэрийн үйлчлэгчид тушаадаг. Шөнийн цагаар ирсэн гэрийн эздийн гутлыг тайлж, унтуулах гэж хэвтүүлнэ. Энэ бүхэн гэрийн үйлчлэгчийн ажил биш боловч хийхээс өөр аргагүй. Зарим үед айлын эзний бэлгийн дарамт шахалт, иймэрхүү үйлдийн талаар эзэгтэйд хэлж болохгүй. Хэлвэл мэдээж гэрийн үйлчлэгч буруутан болж ажлаасаа хөөгдөнө.

Ихэнхдээ хөдөө орон нутгаас ирсэн залуу охид бүсгүйчүүд гэрийн үйлчлэгчийн ажилд ордог. Ийнхүү тэд өдрийн 20 цагийн турш ажил хийж амсхийх ч завгүй байдаг. Магадгүй зоригтой хэн нэгэн гэрийн эздийн өөдөөс ямар нэг зүйл хэлэх ч, хатуу шийтгэл хүлээдэг тул хэн ч тэгэж чаддаггүй. 1886 оны үед гэрийн үйлчлэгч нар биеэ үнэлэгч мэт байсан.

Өөрийн тодорхойлолтыг хатагтай Северова дараах байдлаар дуусгажээ: “50 жилийн өмнө (1850-аад он) гэрийн үйлчлэгчийг яг л мал амьтан мэт хэн ч бишээр хүлээн авдаг байсан бөгөөд хүний тоонд огтхон ч багтдаггүй байсан. Хэрвээ бид хүн юм бол та нар хэн юм бэ? гэж залуухан гэрийн үйлчлэгч маань надаас асуухэд надад хэлэх үг олдоогүй." хэмээн дурсан бичжээ. 

21
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()