250 сая юанийн хамтын санхүүжилтийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

2018-04-19, 09:01
2,374

БНХАУ-ын Бээжин хотноо энэ оны 4-р сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Монгол - Хятадын бизнес форумын үеэр Худалдаа, хөгжлийн банк нь БНХАУ-ын Баошанг банктай “250 сая юанийн хамтын санхүүжилтийн зээл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. 

250 сая юанийн хамтын санхүүжилтийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Уг гэрээ нь Монгол - Хятад хоёр улсын арилжааны банкуудын хооронд байгуулагдаж буй анхны хамтын санхүүжилтийн зээлийн гэрээ болохын хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд Монгол улсад хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
 
Баошанг банк нь ӨМӨЗО-ны хамгийн анхны арилжааны банк бөгөөд Бугат хотноо 1998 онд Баотоу арилжааны банк нэртэйгээр байгуулагдаж, улмаар 2007 онд Баошанг банк болон нэрээ өөрчилж байжээ. Худалдаа, хөгжлийн банк нь тус банктай 2010 оноос эхлэн төлбөр тооцоо, банк хоорондын зээл болон худалдааны санхүүжилтийн зээлийн чиглэлээр хамтран ажиллаж байна. 

Олон улсын нэр хүнд бүхий 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, найдвартай байдал, санхүүгийн чадамжаараа олон улсад үнэлэгддэг Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж, зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажилладаг билээ.   

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.