Индонез улсын одоог хүртэл мөрдөж ирсэн харгис шийтгэл

Индонез улсын консерватив Аче мужид Шариах хуулийг зөрчсөн хүмүүсийг олон нийтийн нүдэн дээр ташуурдах шийтгэлээ зогсоохоор шийдсэн талаар өнгөрсөн Пүрэв гаригт мужын дарга нь мэдэгдсэн байна. Учир нь өнгөрсөн жил улсынхаа нэр төрийг гутаасан үндэслэлээр ижил хүйстэн хосуудад энэхүү шийтгэлийг ноогдуулсан явдалд олон улсын зүгээс шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Индонез улсын одоог хүртэл мөрдөж ирсэн харгис шийтгэл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Ташуурдах шийтгэлийг зөвхөн шорон эсвэл цагдан хорих газар гүйцэтгэж болох зөвшөөрөл бүхий журмыг Аче мужын их хурлын дарга Ирванди Юүсүф (Irwandi Yusuf) болон Хууль, хүний эрхийн асуудал хариуцсан яамны дарга Юүсфахруддин (Yuspahruddin) нар зөвшөөрөн гарын үсэг зуржээ. Мөн журамд насанд хүрсэн хүн нүдээр харж болох ч бичлэг хийж болохгүй гэжээ. Ийнхүү хориглосноор үзэх хүмүүсийн тоо багасах болно. "Ташуурдах шийтгэлийг дотор явуулах болсон нь насанд хүрээгүй бага насны хүүхдүүдэд үзүүлэхээс сэргийлж байгаа явдал юм" хэмээн Ирванди Юүсүф өгүүлжээ. 

 

Индонез, Аче муж

Банда Аче сүмийн гадаа хуулийн байгууллагын ажилтан ижил хүйстэнтэйгээ унтсан хэргээр яллагддсан эрэгтэйг ташуурдаж байгаа нь. 

Индонез, Аче муж

Индонез дэхь Муслим шашинтнууд давамгайлсан цорын ганц муж бол Аче юм. 2001 онд удаан хугацааны турш үргэлжилсэн дайныг дуусгаж, тусгаар тогтнохын тулд төв засгийн газраас Шариах хуулийг батлан гаргасан байдаг. 

Олон улсын хүний эрхийн байгууллагаас ташуурдах шийтгэлийг дотор явуулахыг эсэргүүцсэн бөгөөд олон нийтийн нүдэн дээр ил эсвэл үгүй байх нь хамаагүй яргалалын нэг хэлбэр юм гэжээ. "Баасан гаригын оройн мөргөлийн дараа олон хүний нүдэн дээр ч бай, өөр нэг өрөөнд зураг авхуулалгүй үйлдсэн ч байсан гэсэн яргалал бол яргалал юм" хэмээн уг байгууллагын Индонез дэхь судлаач Андреас Харсоно  (Andreas Harsono) өгүүлжээ. 

Мөн уг байгууллагаас 3 сард ижил хүйстэнтэйгээ явалдсан хэргээр 100 хүртэл ташуурын шийтгэл хүртээд байгаа 4 хүнийг суллахыг шаардсан байна. 2005 онд энэхүү журмыг мөрдөж эхэлснээс хойш зуу зуун хүнийг ийнхүү олон нийтийн газар шийтгэжээ. 

Энэхүү хахир хатуу шийтгэлийг бичиж авсан хүмүүсийн ачаар олон улсад уг асуудлыг хөндөж эхлэсэн юм.

Мужын хууль ёс сүүлийн үед хэтэрхий хатуу болж, Муслим шашин шүтдэггүй хүмүүст хүртэл халдах болсон байна. Өнгөрсөн 5 сард л гэхэд жирийн хүмүүс ижил хүйстэн хосын гэрт дайран орж, шашинлаг цагдаа нарт тушаан, ташуурдуулах ялаар шийтгүүлсэн аж. 

20 гаруй настай 2 эрэгтэйг олон хүмүүсийн өмнө удаа дараа ташуурдан байгаа бичлэг нь тарснаар Шариах хуулийг олон улсад шүүмжлэх бас нэгэн шалтаг болсон юм. Үүнээс өмнө нийслэл Жакарта хотын Христийн шашинт даргаа Исламын шашиныг доромжилсон гэсэн үндэслэлээр шоронд хорьсон явдал нь Индонезийн нэр хүндэд маш муугаар нөлөөлсөн билээ. 

Хамгийн сүүлийн ташуурдах ялыг 2 сарын 27-ны өдөр гүйцэлдүүлсэн бөгөөд 2 Христийн шашинтанг өөр 3 хүний хамт мөрийтэй тоглоом тоглосон гэсэн үндэслэлээр шийтгэсэн байна.

Энэхүү хахир хатуу шийтгэлийг бичиж авсан хүмүүсийн ачаар олон улсад уг асуудлыг хөндөж эхлэсэн юм.

3 эрэгтэй, 5 эмэгтэйчүүдийн хэд хэд нь коллежийн сурагчид байсан бөгөөд тэднийг олон нийтийн газар нялуурсан эсвэл онлайнаар бэлгийн үйлчилгээ үзүүлэх санал тавьсан гэсэн хэргээр хэрэг тулган, гэм буруутайг нь нотолсон байна. 

Уг мужын 5 сая орчим буюу 98% нь Муслим шашинтай бөгөөд шашны хууль дүрмэнд захирагддаг байна. Банда Аче хотын дарга Зайнал Арифин (Zainal Arifin): Баасан гаригийн ташуурдах шийтгэл нь шинэ дүрэм журмыг зөрчсөн явдал биш гэж үзээд "Шинэ журмын хэрэгжих хугацаа эхлээгүй байсан бөгөөд шоронгын өрөөнүүд энэ шийтгэлийг хэрэгжүүлэхэд бэлэн биш байгаа учраас олон нийтийн газар явуулсан юм. Шинэ журам хэрэгжиж эхэлтэл өмнө нь явуулж байсан янзаараа үргэлжлүүлэх болно" хэмээн дурджээ. 

Олон мянган эмэгтэйчүүдийн өмнө царай нь үл мэдэгдэх хуулийн ажилтнаар хэд хэдэн удаа хүчтэй гэгч нь ташуурдуулж буй эмэгтэй. 

Энэхүү эрийг албан ёсны эхнэр болгоогүй бүсгүйтэй хэт ойртсон гэсэн үндэслэлээр шийтгэж байна. 

Харин энэхүү эмэгтэйг гэр бүлээсээ гадуур бэлгийн харилцаанд орсон гэсэн хэргээр шийтгэж байгаа юм. 

6
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()