Францын хамгийн амттай хоолнууд

Франц орон бол уянгалаг сайхан хэл, гайхалтай хотууд болон тансаг далайн эргээрээ алдартай билээ. Үүгээр ч зогсохгүй Франц маягийн хоол нь маш амттай байдаг учир нэг удаа ч болов амтлаад үзэхэд хэзээ ч мартхааргүй сайхан амттай байдаг байна. Ингээд та бүхэндээ Францын амтат зоогуудыг танилцуулахаар шийдлээ.

Францын хамгийн амттай хоолнууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Франц багет

"Франц багет" нь нэлээд алдартай бөгөөд маш сайхан амттай байдаг гэнэ шүү. Францын алдарт грюйер болон бри бяслагтай идэхэд маш тохиромжтой аж. Хэрвээ та Парист очвол "Le Grenier à Pain"-ны багетыг заавал амсаж үзээрэй.

Франц багет

2 Крем-брюле

Энэ нь мөн л Францын хамгий сайхан  амттануудын нэг юм. Шаржигнасан талх  дүрж идэхэд салахын аргагүй амттай.

Крем-брюле

3 Сонгодог стейк

Хэрвээ та сонгодог стейк амсаж үзэхийг хүсэж байвал Парисын “Le Relais de l’Entrecote” рестораныг зорих хэрэгтэй гэжээ. Энэхүү ресторан нь жуулчдын дунд төдийгүй Парисын иргэдийн дунд алдартай учир заримдаа хүн ихтэй,  урт дараалалтай байдаг байна.

Сонгодог стейк

4 Муль фрит

Хэдийгээр "Муль фрит"  (мидии болон шарсан төмс) нь Бельгийн хоол хэдий ч "Муль мариньер" (Moules Marinières) нь Нормандаас гаралтай франц хоол юм. Энэхүү хоол нь францад түргэн хоолны төрөлд багтдаг.

Муль фрит

5 Крок-месье

Бяслагтай хавчуургатай талх. Мөн гахайн мах, грюйер бяслаг, бешамель сүмстэй бөгөөд харахад зүгээр л нэг бяслагтай талх боловч идэхэд цаана л нэг өөрийн гэсэн өвөрмөц амттай юм.

Крок-месье

6 Кок-о-вен

Энэхүү дарсанд амталсан тахианы мах нь Бургундаас гаралтай юм. Энэ шөлний онцлог нь залуухан тахианы махыг улаан дарсанд амталж өөрийн дуртай хүнсний ногоо болон сармистай болгодог бөгөөд маш сайхан амттай байдаг байна.

Кок-о-вен

7 Эскарго

Үүнийг Францаар "Эскарго"  буюу "эмгэн хумс" хэмээн нэрлэдэг байна. Гадны хүмүүсийн хувьд идэж боломгүй мэт санагдах ч Францчуудын хувьд тансаг хоолны төрөлд багтдаг байна. Энэхүү зуушны онцлог нь эмгэн хумсыг халуунаар нь тосонд шарсан сармисны хамт иддэг юм.

Эскарго

8 Профитроли

Хараад л арааны шүлс асгарам энэхүү амттан нь давхраат гурилаар хийсэн амттан бөгөөд хавчуурганд нь зайрмаг хийж, шоколадаар бүрсэн бөгөөд салахын аргагүй сайхан амттай.

Профитроли

9 Сүүтэй төмс

Францын зүүн өмнөд бүсийн Дофинд хийгддэг сүүтэй төмс юм. Үүнийг ихэвчлэн хоолны хачир болгож хэрэглэдэг байна.

Сүүтэй төмс

10 Гран Марнье

Өндөгний цагаанаар хийдэг энэхүү амттанг "Гран Марнье" гэдэг бөгөөд дээр нь жүржийн ликёр нэмдэг ажээ.

Гран Марнье

11 Belon

Хамгийн амтат хясааг Францын Бретанид хийдэг бөгөөд "belon" хэмээн нэрлэдэг байна.

Belon

12 Цусан хиам

Франц гал тогооны үндсэн амттануудын нэг бол цусан хиам юм. Уг хиаманд гахайн цус хийдэг бөгөөд хачир болгож хэрэглэдэг байна.

Цусан хиам

13 Круассант

"Круассант" бол Францын бас нэгэн амттан юм. Францын хаанаас ч энэхүү амттанг амтлах боломжтой. 

Круассант

14 Риет

Энэ нь давстай гахайн махан нухаш юм. Үнэхээр сайхан амттай бөгөөд талхтай хольж идэхэд маш тохиромжтой байна.

Риет

15 Кней де броше

Үүнийг "Кней де броше" буюу банш маягийн хоол юм. Үүнийг Лионд загасаар хийдэг бөгөөд ургамлын тос, сухар болон хавчны сүмсээр амталдаг байна.

Кней де броше

16 Макарон

Парисын олон хотууд хамгийн амттай макарон хийхээрээ хоорондоо өрсөлддөг байна.

Макарон

17 Тартар стейк

Энэхүү стекны гол онцлог нь түүхий махтай гэдгээрээ бусдаасаа ялгаатай юм. Хоолны орц нь үхрийн мах бөгөөд хачирт нь сонгино, амтат шарсан төмс, шинэ ногооны салат гэх мэт зүйлс багтддаг байна.

Тартар стейк

18 Рататуй

Энэ нь махгүй Франц рагу юм. Ниццад анх үүссэн энэхүү хоолыг цукини, хаш гэх мэт газрын дундад тэнгисийн ногоогоор хийдгээрээ бусадаас онцлог байна.

Рататуй

19 Киш

Энэ нь ямар ч сахаргүй жигнэмэг юм. Ихэнхидээ гахайн мах, өндөг  болон бяслагаар хийдэг байна.

Киш

20 "Пан-о-шоколя"

"Пан-о-шоколя" гэдэг нь “шоколадтай жигнэмэг” гэсэн үг юм. Хөвсгөр зөөлөн маш сайхан амттай бөгөөд худалдан авагч ч ихтэй бүтээгдэхүүний нэг аж.

"Пан-о-шоколя"

21 Нисуаз

Ниццээс гаралтай "Нисуаз" салатанд улаан лооль, чанасан өндөг, туна загас, олив болон салат навч ордог байна.

Нисуаз

22 Бёф бургиньон

Бургундээс гаралтай утсан үхрийн мах. Уг хоолонд мах, хүнсний ногоо, сармис болон улаан дарс ордог байна.

Бёф бургиньон

23 Тарт татен

Энэ нь маш өвөрмөц амттай алимны пирог юм. Үүнийг шарах шүүгээнд хийхийн өмнө алимыг сахар болон ургамлын тостой хуурч хийдэг байна.

Тарт татен

24 Бланкет де во

Хараад л бараг ямар амттай хоол болохыг нь ойлгомжтой байгаа байх. Үүнд үхрийн мах, луувангаар амталсан сүмс нь салахын аргагүй амттай юм.

Бланкет де во

25 Конфи

Нугасны махыг Францууд маш ихээр хэрэглэдэг. Өмнөд Гасконигоос гаралтай "Конфи" хэмээх уг хоолыг нугасны гуяар хийдэг бөгөөд маш зөөлөн өвөрмөц амттай.

Конфи

26 Франц блинчик

Франц блинчикийг ч мөн маш өргөн хэрэглэдэг байна. Та үүнийг Франц улсад хаа сайгүй худалдаалагддаг учир та заавал амтлаж үзэх хэрэгтэй.  Дотроо чихэртэй, чихэргүй гэсэн 2 янз байдаг.

Франц блинчик

27 Кассуле

Энэ нь рагу болон төмсний хучмалтай ойролцоо бөгөөд шош, гахайн болон нугасны махаар хийдэг хоол юм.

Кассуле

28 Буйабес

"Буйабес" -хоолыг “Le Miramar” хэмээх ресторанд амтлах боломжтой юм. Хоолны орцонд далайн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний ногоо болон төмс багтдаг байна.

Буйабес

29 Фуа-гра

Францын баруун өмнөд бүс болох Эльзаса болон Перигорагаас  гаралтай галуу болон нугасны махаар хийсэн амттан юм.

Фуа-гра

30 Мадлен

Энэ нь далайн морьны хэлбэртэй зөөлөн жигнэмэг юм.

Мадлен

31 Сокка

"Сокка" -самарны гурилаар хийсэн блинчик. Энэ нь бас л бусад билинчигнээс ялгарах зүйл нь хэр перецтэй хийдэг бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц амттай ажээ.

Сокка

32 Тарт фламбе

Эльзасаас гаралтай цөцгийтэй, шаржигнасан пицца.  Пиццаны орцонд нарийхан хэрчсэн сонгино, гахайн өөх болон мах ордог байна.

Тарт фламбе

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()