Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад

Саяхан бид танд эздийнхээ амийг аварсан амьтдын тухай мэдээллийг хүргэж байсан бол, энэ удаад хүмүүс бидний эрүүл мэнд, амь насанд хамгийн аюултай амьтдыг танилцуулж байна.

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Ванделлия

Ванделлия хэмээх энэхүү амьтан Pygididae овогт хамаарах бөгөөд 3-4 мм-ийн өргөнтэй, 5 см орчим урттай цэлцэгнүүр мэт амьтан юм. Энэхүү амьтан Өмнөд Америкт амьдардаг бөгөөд том хөхтөн амьтан ихтэй газар, далайн эрэг гэх мэт газар амьдардаг. Тэд шээсний үнэр маш сайн мэдэрдэг учир шээс ихтэй газар хуримтлагддаг. Ийнхүү ванделлия нь шээсээр дамжин бэлэг эрхтэн рүү хоромын дотор л ордог. Энэ амьтан орсон л бол тухайн хүн маш их өвчин, зовиурыг мэдэрдэг ажээ. Нэгэнт орсон ванделлияг мэс ажилбарын тусламжтайгаар гарган авдаг.

Амазоны уугуул иргэд нь хорт ургамлаар энэхүү биетийг гадагшлуулдаг бэлэг эрхтэн рүү уг ургамлаас хийдэг байна. Хэдийгээр бэлэг эрхтэнд сайн нөлөө үзүүлэхгүй ч ванделлия үхдэг. Үүнээс болж уугуул иргэд хэзээ ч усанд шээдэггүй байна.

Ванделлия

2 Махчин зэрлэг бар

Муурны овгийн хамгийн том зэрлэг амьтан. 2.8 м орчим урттай, 400 кг орчим жинтэй гэнэ. Арван бар тутмын нэг нь зэрлэг махчин болдог бөгөөд хүний мах идэх дуртай гэсэн үг юм. Харин бусад 9 нь хүнийг алсан ч махыг нь иддэггүй байна.

Махчин зэрлэг бар

3 Улаан биет шавж

Дэлхий даяар тархсан энэхүү шавж нь модон дунд ихэнхидээ байдаг бөгөөд таны биед ойрхон байхыг хичээдэг.  Ийнхүү арьсанд хүрсний дараа арьсыг цоолж, биед шигдэн цус сорж амьдардаг байна.

Улаан биет шавж

4 Баавгай

Таны тэжээж байсан баавгай ч тань руу дайрч таныг идэх магадлалтай байдаг. Хөхтөн амьтны зургаа тутмын нэгэн нь баавгайнаас болж амь насаа алддаг байна. Энэ үзүүлэлтээс харахад тэд арслан болон зэрлэг муурыг хүртэл гүйцэж байгаа юм.  Баавгай үр төлөө болон үүрээ хамгаалаад зогсохгүй зүгээр л мах идмээр санагдсан үедээ дайрдаг байна. Хамгийн аюултай баавгайг жагсаавал цагаан, хүрэн, хар баавгай багтдаг. Сүүлийн хоёр төрлийн баавгай нь өвлийн цагаар ялангуяа хоёр сарын сүүлээс гуравдугаар сарын эхэн хүртэл илүү аюултай байдаг гэнэ.

Баавгай

5 Арьсан доорхи өт

Африк болон Йеменд элбэг тохиолддог. Хэрвээ Африк болон Йемен явахаас өөр аргагүй болвол зөвхөн шилтэй цэвэршүүлсэн уснаас уугаарай. Усанд шумбаж байгаа тохиолдолд амаа битгий онгойлгоорой. Ийнхүү амаа онгойлгосноор та өт залгих боломжтой бөгөөд энэ нь таны гэдсэн дотор орсноор үрждэг байна. Ингээд үржсэний дараа эм нь гадна тал руу гарах арга хайж эхэлдэг бөгөөд эд эрхтэн, арьсыг цоолж идэж эхэлдэг. Ийнхүү явсаар хөл рүү буудаг байна. Өт энэ нүхээр дамжин гадагш гардаг. Биенээс гарахын тулд бүтэн долоо хоног өнгөрдөг бөгөөд энэ хугацаанд та үргэлж зовиуртай байх болно.

Арьсан доорхи өт

6 Анкилостома

Энэхүү биет нь дэлхий даяар тархсан байдаг. Та хаана ч байсан таны хажууд байх болно. Тэд газар дээр таны гишгэхийг хүлээж байдаг бөгөөд гишгэмэгц арьсны нүх сүвээр таны биенд нэвтэрч уушги болон аманд орно. Аманд орсноор хоолтой дамжиж ходоодонд ордог. Ингээд нарийн гэдсэнд орж гүйцэд хөгжсөнөөр судсанд шигдэж цус сорж эхэлдэг. Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрвэл анкилостома таны биед орсон байх магадлалтай. Үүнд:

  • Цус багадалт
  • Шохой, шавар гэх мэт зүйл идмээр санагдах
  • Үргэлж ядарч, нойр хүрэх

Дээрх шинж тэмдэг илэрч байвал шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэснээр анкилистома биед хор хөнөөл учруулахгүй болно.

Анкилостома

7 Нян

Таны биед агуулагдах нянгууд таныг дотроос нь болон гаднаас нь иддэг бөгөөд эцэст нь бүхэлд нь идэх магадлалтай. Гэхдээ нянгийн ачаар энэ дэлхийд амьд биет бий болдог.

Нян

8 Хэрээ

Хэрээ нь насанд хүрсэн хүн болон том биетэй хүн рүү дайрдаггүй. Гэхдээ тагтан дээр жаахан хүүхдийг хараа хяналтгүй үлдээж болохгүй.

Хэрээ

9 Анаконда

16 метрийн урттай энэхүү усны могой ихэвчлэн сармагчингаар хооллодог. Тэдний очинд гишгэсэн л бол таныг хормын дотор л ороож авах болно. 

Анаконда

10 Хальцида-камикадзе

Хальцид овгийн амьтад нь хөхтөн амьтаны бие дотор өөрийн өндгийг гаргадаг байна. Английн фермер Майкл Кентрелл-ийн чихэн дотор хальцида өндөглөсөн бөгөөд түүний чих маш их өвдөж, ямар нэг зүйл сонсохоо больсон байжээ. 

Харин гуравдахь долоо хоногийн шөнө Майклийн чихэн дотроос жижиг шавжнууд гарч байсан гэнэ. Фермер залууд хагалгаа хийсэн бөгөөд чихэн дотроос нь 400 гр авгалдайг гаргажээ.  Хэрвээ эдгээр авгайлдайнууд бүгд амилсан бол Майклын толгойг дотроос нь идэх байсан бололтой.

Хальцида-камикадзе

11 Махчин шавж

Энэхүү Сибирийн аймшигтай шавж нь хүний биеийн үнэрийг маш сайн мэдэх учир хагас цагийн дотор бүм түмэн шавжийг цуглуулдаг. Гэхдээ та хувцастай байвал тань руу ойртохгүй хэдий ч тайгаар нүцгэн явбал хялбархан таны биед наалдах болно. Сибирт нэгэн залууг нүцгэн хүлж орхисон байхад уг шавжнууд 2 хоногийн дотор тухайн хүнийг араг яс болтол нь идсэн байжээ.

Махчин шавж

12 Матар

Австралийн “Today” сонинд: 22 настай Бретт Манн хэмээх залуу Финнисст голд матранд бариулж амь насаа алдсан байсан гэнэ. Тэрээр найзуудтайгаа явж байсан бөгөөд мотоциклээ угаах гэж байгаад ийнхүү амиа алдсан байжээ. Харин түүний 2 найз нь 22 цагийн турш модон дээр сууж, тусламж хүлээсэн гэнэ. Бретт Манны үлдсэн хэсгийг найзууд нь нуусан байх магадлалтай бөгөөд цогцсыг хайх үйл ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Энэ төрлийн мэдээлэл Австралийн сэтгүүлд сар бүр гардаг гэнэ. Хүнд хамгийн аюултай матар нь (Crocodylus niloticus) болон (крокодилус пороссус) бөгөөд энэ хоёр төрлийн матар нь Австралид жилд 20 орчим хүн иддэг гэсэн тооцоо гарчээ.

Матар

13 Тархины шимэгч

Хүн төрөлхтний санааг зовоодог асуулт бол эмэгтэйчүүд яагаад мууранд дуртай, эмэгтэйчүүдийн логикын талаар ойлголт юм.  Их Британийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар муур тэжээдэг хүмүүсийн 40% нь токсоплазм хэмээх өвчнөөр өвчилдөг бөгөөд муурнаас хүнд дамждаг шимэгчээс болж үүсдэг байна.

Гэхдээ уг шимэгчид хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болох талаар тодорхойгүй байгаа юм. Хэрвээ бүтэн жилийн турш таны хамар битүүрч, хоолой улайж, бие тань сульдаж байгаа бол таны тархинд шимэгч байх магадлалтай гэнэ.

Тархины шимэгч

14 Термит

Австрали болон АНУ-д амьдардаг тунгалаг шоргоолжнууд нь модны үндсэн дээр үүрээ засдаг. Эдгээр шоргоолжнууд хөлөөр дамжиж дээш явсаар өгзөгний нүх рүү ордог байна. Ийнхүү хүний биед шигдсэн тэд эрчимтэй өсдөг бөгөөд нэг хүний шулуун гэдэснээс 1.5 кг хорхойг гаргаж байжээ. Шоргоолж биенд орсон гол шинж тэмдэг нь анусны ойролцоо загатнах явдал юм.

Термит

15 Бор саарал чоно

Бор саарал чоно нь маш зоригтой бөгөөд хүнээс төдийлөн айдаггүй. Амьтанд бариулсан хүмүүсийн таван хүн тутмын нэг нь чононд идүүлж нас барсан байдаг.

Бор саарал чоно

16 Үхрийн шимэгч

Ихэнхидээ түүхий, шүүрхий мах идэх дуртай хүмүүст энэ төрлийн шимэгч бий болдог. Энэхүү шимэгч хорхой нь хохирогчийгоо дотроос нь иддэг байна. Хүний идэж байгаа зүйлээр хооллодог энэ шимэгч нь 8 метр хүртэл өсөх магадлалтай. Хэрвээ таны толгой эргэх, ядрах, жин хасах шинж тэмдэг илэрвэл та шууд эмчид хандах хэрэгтэй. Ийнхүү цаг алдалгүй эмчид хандсанаар та хорт шимэгчээс салах боломжтой.

Үхрийн шимэгч

17 Хүн

Төв Африкийн ерөнхийлөгч Жан Бидель Бокасса өөрийн ард түмэнд үнэхээр дуртай байсан бололтой. Бокассын тогооч нар хүний махаар хоол хийж өгдөг байсан бөгөөд энэ хүмүүс нь ихэнхидээ улс төрийн эсэргүүцэгчид, аюултай дайчид, сайд нар байсан гэнэ.

1979 оны 1–р сард Бангад хотын сурагчид өндөр үнээр чанаргүй дүрэмт хувцас зарж байна хэмээн бослого гаргахад 6-16 насны 100 гаруй хүүхдийг баривчилжээ. Тэдний 40 хүүхдийг гал тогоо руу явуулж хүнс болгосон, харин үлдсэнийг ордныхоо үүдэнд хэвтүүлж байгаад дээрээс нь ачааны машинаар хэд хэдэн удаа дайрсан байна.

Энэхүү үйл явдалд дургүйцсэн Францчууд 1979 оны 9 сард Бокассаг ерөнхийлөгчийн ширээнээс буулгажээ. Түүнийг цаазлаагүй бөгөөд тэрээр өөрийн ордонд эрх чөлөөтэй амьдарч байсан гэнэ. Харин 1986 онд түүний нэрийг дахин дэвшүүлсэн байна.

Гэвч Төв Африкийн иргэд түүнийг дахиад ерөнхийлөгчид суулгахгүй хэмээн эсэргүүцэж байжээ. 1986 онд тэрээр амь үрэгдсэн юм.

Хүн

Тэгвэл хүн төрөлхтөн юу иддэг вэ?

  • 1500 орчим шавж
  • 2897 төрлийн ургамал
  • 1.5 сая орчим амьтан
  • 2000 орчим мөөг
  • 10,000 орчим далайн гаралтай бүтээгдэхүүн

28
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()