Таныг залуужуулж, ой тогтоолтыг сэргээх 3 минутын иогийн дасгал

2018-04-28, 11:22
10,275

Ой тогтоолтын эмгэг асуудлууд нь ихэвчлэн хөгшрөлттэй холбоотой байдаг. Статистик судалгаагаар, 18-39 насны хүмүүсийн 14% нь тархины үйл ажиллагааны эмгэгт өртөж байна хэмээжээ. Гэхдээ танд дуулгах сайн мэдээ нь, "Super Brain Yoga" гэж нэрлэгдсэн маш амархан цуврал дасгалын тусламжтайгаар энэхүү асуудлыг шийдэж болох ажээ. Иогийн дасгалын тусламжтайгаар тархины хоёр талыг тэнцвэржүүлж, энергийг тархи руу шилжүүлснээр оюун ухааныг хөгжүүлэхээс тархины дасгал болох юм. 

Таныг залуужуулж, ой тогтоолтыг сэргээх 3 минутын иогийн дасгал
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Эрт сэрж, зөв зүг рүү харах

Иогийн дасгал хийх хамгийн зөв үе бол өглөө учраас эрт сэрэх хэрэгтэй. Нар мандах зүг рүү харж дасгалаа хийнэ. Харин ахимаг насны хүмүүс хойд зүг рүү хараарай. 

Эрт сэрж, зөв зүг рүү харах

2 Гоёл чимэглэлээ бүгдийг нь тайлах

Бүх гоёл чимэглэл, бөгж, зүүлтээ тайлаарай. Дараа нь хэлээ тагнайдаа нааж, шүдэндээ хүргэнэ. Дасгалын турш хэлээ энэ байрлалд байлгах нь зүйтэй. 

Гоёл чимэглэлээ бүгдийг нь тайлах

3 Цэх зогсох

Биеийн зогсолт бол иога хийхэд хамгийн чухал юм. Гараа хажуудаа унжуулаад, цэх зогсоно. Нуруугаа дасгалын турш цэх байлгах хэрэгтэй.

Цэх зогсох

4 Гарын байрлалаа зөв байлгах

Зүүн гараа өргөж, баруун чихний омгоос барина. Эрхий хуруугаа чихнийхээ урд талд байрлуулна. Харин одоо баруун гараараа зүүн чихний омгоо бариарай. Эрхий хуруугаараа зөөлөн дарж өгнө. 

Гарын байрлалаа зөв байлгах

5 Суулт хийж эхлэх

Хамраараа амьсгалж, доошоо удаанаар сууна. Өвдгөндөө хэт их даралт өгөхгүйн тулд өвдөгнөөсөө хэтрүүлж болохгүй. Амьсгаагаа гаргахдаа дээш босно. Уг дасгалыг 2-3 минут хийнэ. Нуруугаа цэх, хэлээ тагнайндаа хүргэхээ бүү мартаарай.

Суулт хийж эхлэх

6 Дасгалаа тогтмол хийх

Ямар ч дасгалын хувьд байнга хийнэ гэдэг хамгийн чухал юм. Өдөр бүр дасгал хийснээр хэдэн 7 хоногийн дараа үр дүнгээ харахад хүргэнэ. Та ч бас оюун ухааны хувьд хөгжиж байгаагаа мэдэх болно.

Дасгалаа тогтмол хийх

7 Хүүхдүүдтэйгээ хамт хийхгээрэй

Хэрвээ та хүүхэдтэй бол хүүхдүүддээ хэрхэн энэ дасгалыг хийхийг зааж өгөөрэй. Эдгээр дасгал нь маш энгийн боловч өдөр бүр хийх зугаатай үйл ажиллагаа болох боломжтой. Дасгал хийснээр хүүхдүүд тань анхаарлаа төвлөрүүлж сурахаас гадна шинэ мэдээллийг хүлээж авахдаа амархан болно. 

Хүүхдүүдтэйгээ хамт хийхгээрэй

57
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()