Амьдрал дээр биелэлээ олсон зүүднүүд

Бид зүүдэндээ төдийлөн анхаарал хандуулдаггүй бөгөөд зүгээр л тухайн өдөр болсон аливаа зүйлийн дүгнэлт л гэж боддог. Үнэн хэрэгтээ хэрвээ та зүүдээ манаж чадвал өөрийн ойлгохгүй  байгаа, мэдэхгүй байгаа зүйлийн тайлалыг олох боломжтой юм. Хачирхалтай нь эрдэмтэд зүүдэндээ төрөл бүрийн сонирхолтой санааг олж илрүүлдэг бөгөөд ийнхүү амьдрал дээр хэрэгжүүлдэг байна.  Ингээд биелэлээ олсон зүүдний талаар сонирхоцгооё.

Амьдрал дээр биелэлээ олсон зүүднүүд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Оёдлын машин

XIX зууны үед амьдарч байсан Америкийн инженер Элиас Хоу хар дарсан зүүд зүүдэлсний дараа ийнхүү автомат оёдлын машиныг бүтээсэн байна. Тэрээр оёдлын машин хийхдээ зүү чёлнок хоёрыг холбох гэж нэлээд хэсэг хугацаанд оролдсон боловч учрыг нь олохгүй байсан учир унтаад өгчээ. Харин шөнө тэрээр нутгийн уугуул иргэд түүн рүү жадтай довтлож байна хэмээн зүүдэлсэн байна. Жадыг шидэхэд жадны үзүүрт нүх байхыг тэрээр харжээ. Ингээд Хоу өөрийн алдааг зүүднээсээ олж харжээ. Ингээд тэрээр зүүний голд биш зүүний үзүүрт нүх хийснээр оёдлын машин бэлэн болсон байна.

Элиас 1846 оны 9 Сарын 10-нд өөрийн загварыг анх патентжуулжээ.

Ийнхүү оёдлын машин бүтээснээр үйлдвэрийн бүтээмж нэмэгдэж, үнэ хямд тусах болсон гэжээ. Хүмүүс ч хямд зардлаар шинэ загварын хувцаснуудыг хүссэн үедээ худалдаж авах боломж нээгдэжээ.

Оёдлын машин

2 Бензолын тойрог- түлшний найрлага

Фридрих Август Кекуле нь Германы химич бөгөөд түүнийг бензолын тойргийг бүтээсэн хэмээн үздэг байна. Энэхүү химийн бүтээгдэхүүн нь түлшний найрлаганд багтдаг бөгөөд нефтхимийн аж ахуйд маш шаардлагатай бүтээгдэхүүн юм.

Кекуле химийн талаар ном бичихийг оролдсон боловч бүтэхгүй байсан гэнэ. Харин нэгэн өдөр тэрээр атом могой хэлбэрт шилжиж буй талаар зүүдэнд нь орж ирсэн байна. Санаандгүй байж байтал нэг атом сүүлнээсээ барьж эргэсэн гэнэ. Ингээд сэрмэгцээ  тэрээр бензолын цагирагны талаар онолыг бичжээ. Эхэндээ энэхүү химийн найрлагыг үйлдвэрийн шингэлэгч зорилгоор ашигладаг байсан бол дараа нь түлшинд шаталтын эсрэг үйлчилгээний зориулалтаар нэмж эхэлсэн байна. 1920 он хүртэл түлш маш ихээр шатдаг байжээ. Ийнхүү бензолыг түлшинд нэмж хийснээр түлш илүү аюулгүй болсон учир автомашины хэрэглээ ихэссэн байна.

Сүүлийн үед түлшинд бензол хийхийг хориглосон бөгөөд учир нь бензол нь цус багадалтыг үүсгэх магадлалтай гэнэ.

Бензолын тойрог- түлшний найрлага

3 Менделеевын хүснэгт

Арван жилд сурч байхад биднээр Менделеевын хүснэгтийг цээжлүүлж байсан гэдгийг хүн бүр санаж байгаа байх. Дмитрий Менделеев уг хүснэгтийг зүүдэндээ анх харсан хэмээн батлаж байсан билээ. Менделеев бүх химийн элемэнтүүдийг ангилахыг хүсэж байсан бөгөөд гурван өдөр, гурван шөнө ажилласан ч үр дүнд  хүрээгүй учир  бага зэрэг амрахаар шийдсэн байна. Нүдээ анимагц тэрээр өөрийн санааг зовоож байсан асуултуудын хариултыг олжээ. Менделеев хэлэхдээ: Миний зүүдэнд бүх химийн элемэнтүүд өөр өөрийн байрандаа орчихсон байсан. Сэрмэгцээ би химийн элемэнтүүдээ атом жингээр нь жагсаасан юм.

Энэ талаар бүх химийн хичээлүүд дээр ярьдаг бөгөөд ийнхүү жагсаасан нь ирээдүйд шинэ химийн элемэнт илрүүлэхэд нэн тустай.

Менделеевын хүснэгт

4 Жек Керуакын “Зүүдний ном”

Зохиолч өөрийн “Зүүдний ном”-оо анх зүүднээсээ санаа авч бичсэн байна. Дутуу нойртой, хагас унтаа байдалтай байсан тэрээр зохиолоо өөрийн мэдэлгүй шууд бичиж эхэлжээ. Зүүдэнд орж ирж байсан баатруудынхаа дүрийг тэрээр олон зохиолдоо ашиглаж байсан гэнэ. “Зүүдний ном” нь зүүдээрээ бичсэн цорын ганц ном юм.

Жек Керуакын “Зүүдний ном”

5 Фрейдын сэтгэл зүйн дүгнэлт

Еврейн сэтгэл судлаач Зигмунд Фрейд, зүүдэндээ тулгуурлан сэтгэл зүйн дүн шинжилгээний талаар бичсэн байна. Унтаж байх үедээ тэрээр өөрийн хамгийн гүнд байх сэтгэл зүйн байдлыг мэдэрдэг болохоо ойлгожээ. Тэрээр унтаж, амрахаараа тайвширдаг байсан бөгөөд түүний толгойд олон төрлийн бодол орж ирдэг байсан гэнэ. Сайхан унтаж амараад сэрмэгцээ тэрээр зүүдээ цаасан дээр буулгадаг байжээ. Ингээд өөрийн бичсэн “Зүүдний тайлал” номынхоо ачаар Фрейд дэлхий дахинд танил болсон байна.

Фрейдын сэтгэл зүйн дүгнэлт

6 Лоренцо тос

Лоренцо Одоненийг эмч нар генийн өөрчлөлттэй хэмээн оношилсон бөгөөд түүнийг 10 нас хүртэл амьдарч чадахгүй хэмээжээ. Учир нь түүний цусанд өөхний хүчил хуримтлагдсан гэжээ. Энэхүү өвчнийг туссан тохиолдолд хараагүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй болдог юм байна. Лоренцогийн эцэг эх хүүг эдгэхгүй гэсэнд итгэж чадахгүй байсан учир төрөл бүрийн арга хайж эхэлсэн гэнэ.

Нэгэн орой Лоренцогийн аав хүүгийнхээ өвчний талаар нарийн судлаж, энэхүү өөх хуримтлалын сайн муу талыг ойлгохыг хичээж байгаад унтаад өгчээ. Харин тэрээр зүүдэндээ уг өөхний муу талыг тосны хүчлээр устгаж болох юм байна хэмээн зүүдэлсэн байна. Ингээд Лоренцо оливын тос болон рапсын үрийг ашиглаж тос бүтээжээ.

Тэрээр уг тосыг Лоренцогийн үеэл дээр туршиж үзсэн байна. Судалгааны үр дүнд “Лоренцогийн тос” нь хүүхдийг энэ өвчнөөс хамгаалдаг болох нь батлагджээ. Ийнхүү энэ тосыг хэрэглэснээр Лоренцо аавынхаа ачаар 30 нас хүртлээ насалсан байна.

Лоренцо тос

7 “Аватар” кино

Жеймс Кэмероны хэлснээр тэрээр киноны баатруудын дүрийг коллежид байхдаа үргэлж зүүдэлдэг байжээ.  Түүний бүтээсэн киноны гол дүрүүд ихэнхидээ түүний зүүдэнд ирдэг байсан байна. Мөн “Титаник” киноны зарим нэг дүрийг хүртэл тэрээр зүүдэндээ харсан гэжээ.

“Аватар” кино

8 Билл Жоэлийн “River of Dreams” дуу

Нэгэн удаа Билл Жоэл сэрэхдээ өөрийн алдартай “River of Dreamрs” дуугаа дуулж сэрсэн гэнэ. Ийнхүү энэ дуу бүтэн өдрийн турш түүний аманд аялагджээ. Тэрээр энэ дууг мартахын тулд шүршүүрт хүртэл орсон боловч, дуу амнаас нь гарахгүй байсан учир тэрээр энэ дууг  зохиохоос өөр аргагүй болжээ.

Билл Жоэлийн “River of Dreams” дуу

9 Чихрийн шижин өвчнийг эмчлэх инсулин

1869 онд Германы анагаахын оюутан Пауль Лангерганс нойр булчирхайн эсийг олж илрүүлсэн боловч тухайн үед энэхүү эсийн үүрэг тодорхойгүй байжээ. Тэрээр инсулин ялгаруулдаг бета-эсийг олсон байна. 1889 онд хэрвээ нохойны нойр булчирхайг авах юм бол тэрээр чихрийн шижин өвчтэй болно гэсэн дүгнэлтийг туршилтаар гаргажээ. Хэрвээ хоол боловсруулах эрхтний хүчил гэдсэнд ороогүй бол зөвхөн хоол боловсруулах эрхтний тал дээр л асуудалтай байжээ. Үүнээс харахад хоол боловсруулах эрхтний хүчил нь хоол боловсруулах эрхтэнд нөлөөлж, харин нойр булчирхайн эс нь чихрийн шижин үүсэхээс хамгаалдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

1920 онд доктор Фредерик Бантингын үзсэнээр хоол боловсруулах эрхтний хүчил нь бета-эсийг гэмтээх магадлалтай бөгөөд хэрвээ энэхүү хүчлийн урсгалыг зогсоовол эсүүдийг чихрийн шижин тусах магадлалыг зогсоох үүднээс хэрэглэж болно гэсэн дүгнэлтийг гаргажээ. Харин энэхүү санаа түүний зүүдэнд орж ирсэн байна. 1920 оны 10 сарын 31-ний шөнийн 2 цагт сэрсэн Фредерик түлхүүр үгнүүдийг бичиж авжээ. Ингээд эсүүдийг гаргасны дараа тэрээр уг эсүүдийг нохойнд тарьсан бөгөөд чихрийн шижингийн бүх шинж тэмдэг арилсан байна. Бантинг энэхүү эмийг “ислетин” хэмээн нэрлэсэн бол түүний найз “инсулин” хэмээн нэрлэх саналыг тавьжээ.

Чихрийн шижин өвчнийг эмчлэх инсулин

10 Стравины “балет”

Хөгжмийн зохиолч Игорь Стравинский “Весна священная” хэмээх балет нь зүүдэнд нь орж ирсэн байна. Энэхүү хачирхалтай балетыг тоглох үед үзэгчид тайз руу төрөл бүрийн хог шидэж байжээ. Ийнхүү тоглолтын үеэс 40 гаруй хүнийг баривчилсан байна. Харин балет дуусах үед үзэгчид бүгд боссон бөгөөд энэ нь орчим үеийн хөгжмийн урсгал нээгдэх эхлэл болсон хэмээн үзжээ.

Стравины “балет”

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()