Порно киноны оддын нэг өдрийн амьдрал

Тео болон Ина нар зургаан жилийн өмнө дэлхийн хамгийн алдартай порно киноны студи болох "Sirina Entertainment"-ийн зураг авалтанд оролцсоноор ажлынхаа гарааг эхлүүлжээ. Тэд кинонд төдийгүй амьдрал дээр ч халуухан хосууд аж. Vice.com-ын сэтгүүлч хосуудтай нэг өдрийг хамт өнгөрүүлэхдээ тэдний өдөр тутмын амьдралыг харуулсан фото сурвалжлага хийсэн байна.

Порно киноны оддын нэг өдрийн амьдрал
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1

"Энэ ажлын хамгийн хэцүү зүйл нь гэр бүлдээ хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Харин гэр бүлийнхэн маань бидний ажлыг хүлээн зөвшөөрдөг учир бид их азтай хүмүүс. Өөрсдийн хөдөлмөрөөр л мөнгө олохыг хичээж байна. Гэхдээ бидний насны залуус гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг шүү дээ. Хэдийгээр бид хамтран амьдрагчид хэдий ч аз жаргалтай сайхан амьдарч байна" хэмээн Грекийн алдарт порно жүжигчин Тео хэлжээ. Харин түүний ажлын хамтрагч, хамтран амьдрагч болох Ина хайртай залуугаа дэмжин толгой дохиж байсан юм.

2

3

Хосуудын байранд засвар хийж байгаа учир тэд Теогийн эгчийн гэрт хэсэг хугацаанд амьдарч байгаа гэнэ. Тео болон Ина нар хамт амьдраад 10 жил болж буй бөгөөд насанд хүрэгчдийн кинонд тоглохоосоо өмнө танилцсан гэнэ. Тэднийг анх танилцах үед Тео шатахуун түгээх станцад ажиллаж, харин 18 настай Ина зөөгчийн ажил хийдэг байжээ. “Тэр маш даруухан эмэгтэй байсан учир надад их таалагдсан. Би түүний ажиллаж байгаа кафе руу байнга орж, цайны мөнгө үлдээж, түүний гоо үзэсгэлэнг магтдаг байсан ч тэр намайг тоож харахыг хүсдэггүй байв. Харин нэг удаа би зориг гаргаж “Уучлаарай, Би тантай нэг цаг кофе уухыг хүсэж байна. Кофе уусныхаа дараа би таныг зүгээр орхино” гэж хэлсэн юм. Тэр намайг өрөвдсөн бололтой, надтай кофе уухаар болсон. Тэр цагаас хойш бид дотно болцгоож, хамт амьдарч байна” хэмээн Тео нүдэндээ аз жаргалын оч гялалзуулан ярьсан юм.

4

Ина үнэхээр даруухан нэгэн шиг харагдсан. Теог ярьж байхад инээмсэглэн анхааралтай сонсож байв. Тэдний гэрлэлтийн талаар асуух хүртэл Ина чимээгүйхэн хажууд суугаад тамхи татаж байсан юм. Харин хуримын талаар асуухад Ина “Бид саяхан Лас-Вегаст очихдоо хуримын ёслолоо тэнд хийе гэж ярилцаж байлаа. Гэхдээ энэ хэзээ ч бүтэхгүй мэт санагдсан учир бид энэ талаар дахин бодохоо больсон” хэмээн ярьсан юм.

5

Хосууд хаа ч хамтдаа байдаг. Хамтдаа спортоор хичээллэж, хамт ажиллаж, хамт зугаалж, хамтдаа загасчилдаг байна. “Бид нэг баг. Бид хоёрын хэн нэгэнд ажлын санал ирсэн ч ихэнхдээ биднийг хамтад нь авч явдаг” хэмээн Тео хэлжээ. Харин одоо тэд хамтдаа ном уншиж өдрийг өнгөрүүлж байгаа гэнэ.

6

Тео болон Ина нарын нэг өдрийн амьдрал дараах байдлаар өнгөрдөг: Тэд 9 цагт босож өглөөний цайгаа уучихаад фитнесстээ явна. Фитнессийнхээ дараа ихэвчлэн амардаг бол оройн 8 цагийн үед клубт тайчих үзүүлбэр үзүүлдэг байна. Зураг авалттай үед тэд ихэнхдээ өөр оронд очдог. Гэрийн ажлаа Ина хийж, харин Тео эр хүнийг үүргээ гүйцэтгэдэг гэнэ.

7

“Порно кинонд тоглохоосоо өмнө бид гэртээ секс бичлэг хийж үзсэн юм. Харамсалтай нь энэ бичлэгээ хадгалж авч үлдсэнгүй. Үүнээс хойш бид порно кинонд тоглох болсон учир гэртээ секс бичлэг хийхээ больсон” хэмээн Ина ярьсан байна.

“Зураг авалт бүрийн дараа секс хийсэн мэдрэмж төрдөггүй. Заримдаа ямар ч сонирхолгүй байдаг. Бүх зүйл киноны найруулга, зураг авалт болж буй газар, найруулагч зэргээс хамаарна. Харин заримдаа зураг авалтын талбайд байхдаа хоёулхнаа гэртээ байгаа мэт мэдрэмж төрөх нь бий” хэмээн Тео хэлжээ.

8

“Ина маш ялдам учир надад таалагдсан. Үүнээс гадна тэр миний хардалтыг төрүүлэх зүйл огтхон ч хийдэггүй. Мөн ажил дээрээ бусад жүжигчин эмэгтэйчүүдтэй дотно харилцаанд ороход тэр уурлаад байдагггүй. Энэ чинь бидний л ажил шүү дээ” гэж Тео инээмсэглэсэн. Тео маш халамжтай, надад хэрэгтэй гэсэн бүх зүйлийг минь авч өгдөг гэж Ина найз залуугаа магтсан юм.

Харин тайчих клубт байхдаа Ина өөрийн мөрөөдлөө хуваалцсан бөгөөд тэрээр хоёр хүүхэдтэй, усан сантай том байшинтай болохыг хүсэж байгаа гэнэ. Мөн жил бүр Тайландад амрахыг хүсдэг ажээ. “Энэ төрлийн ажлыг хүмүүс залуу эрч хүчтэй насандаа хийгээд карьер нь дуусдаг учир яваандаа өөрийн гэсэн порно киноны студи нээх хүсэлтэй байгаа” хэмээн бүсгүй хэлсэн.

“Хэмжээ чухал уу?” гэсэн асуултад Ина "Хэмжээ чухал биш. Том бэлэг эрхтэнээ ашиглаж чадахгүй бол тэр түүнд ямар ч хэрэггүй" хэмээн хариулсан юм.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()