Азиудын дунд дэлгэрээд буй солиотой трэндүүд

Техник технологийн хөгжил өдөр ирэх тусам хөгжин дэвшихийн хэрээр хүмүүс бидний амьдрал ч өөр болсоор байна. Үүний нэг жишээ бол бидний сэтгэл баргийн зүйлд догдлохоо больж, хачин жигтэй, гаж гэмээр зүйлсээс кайф авдаг болсон. Ингээд азиудын солиотой гэмээр трэндүүдийг танилцуулж байна.

Азиудын дунд дэлгэрээд буй солиотой трэндүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Утгагүй үг бүхий бичигтэй цамцнууд

Ямар ч утгагүй үгтэй төрөл бүрийн цамц өмсөх нь Азид нэлээд алдартай болжээ. Бүр ямар ч утга агуулгагүй, үл ойлгогдох үгтэй шивээсийг бие дээрээ шивүүлэх нь хүртэл сүүлийн үед маш их дэлгэрээд байгаа гэнэ шүү.

Утгагүй үг бүхий бичигтэй цамцнууд

Төрөл бүрийн бичигтэй хувцас үйлдвэрлэгч байгууллага нь тухайн үгнийхээ утгын талаар төдийлөн анхаардаггүй. Харин иргэдийн хувьд өмсөж буй хувцсан дээр юу бичээстэй байгаа нь тэдэнд огтхон ч хамаагүй байна.

Сонирхуулахад: Тэдний өмссөн хувцсан дээр “Бага бодож, их галзуур”, “Чи шар айраг биш нь харамсалтай юм”, “Гахайн дотор маш олон жижиг муур амьдардаг” гэх мэт үгнүүд трэнд болоод байгаа юм.

2 Хуурамч шүдний аппарат

Яагаад ч юм хүн төрөлхтөн шүдний аппаратыг төдийлөн таалдаггүй бөгөөд ихэнхдээ эмчийн заавраар л зүүдэг шүү дээ. Харин Индонези, Хятад болон Тайландад бүх зүйл эсрэгээрээ байдаг гэнэ.

Хуурамч шүдний аппарат

Учир нь эдгээр оронд “шүдний аппарат” зүүх нь баян тансаг амьдралын илэрхийлэл болдог байна. Иймээс онлайн худалдаагаар хуурамч шүдний аппарат худалдаж авах нь маш их эрэлт хэрэгцээтэй байгаа аж. 

Харин сүүлийн үед илүү загварлаг бүсгүйчүүдэд зориулж шүдний аппаратыг цэцэг, од гэх мэт зүйлээр чимэглэх болсон байна.

3 Аймшигтай усны хувцас

Хятадын далайн эрэгт тавтай морилцгооё. Энэхүү хачирхалтай баг нь тэднийг нүүр царайгаа нар, салхинаас хамгаалах арга, хэрэгсэл  хэдийнэ болсон байна.

Аймшигтай усны хувцас

Хятадын язгууртан эмэгтэйчүүд цагаан арьстай байх ёстой гэсэн бичигдээгүй хууль байдаг. Тиймдээ ч энэ улсын бүсгүйчүүд үүнийг ихээр өмсөх болжээ. Энэхүү латекс матералтай усны хувцас нь бүсгүйчүүдийн хувьд найдвартай түнш л гэсэн үг.

Биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй ажээ.

4 Нүдээрээ инээмсэглэх

Сүүлийн үед Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд “Aegyo Sal” хэмээх гоо сайхны бяцхан мэс ажилбарт орох болсон бөгөөд энэ нь “нүдээрээ инээмсэглэх” гэсэн утгатай юм.

Нүдээрээ инээмсэглэх

Үүнээс болоод гоо сайхны мэс засалчид нүдний доор хиймэл уутанцар  хийдэг болсон байна. Ингэж хийлгэхийн давуу тал нь ийм нүдтэй бүсгүйчүүд илүү “энхрий, ялдам” харагддаг. Мөн нүдээрээ инээмсэглэж буй сэтгэгдлийг бусдад төрүүлдэг аж.

5 Товгор дух

Яагаад Япончууд энэ төрлийн өөрчлөлтийг хийх болсон нь тодорхойгүй байгаа ч энэ аймшигтай трэндийг "BAGEL-HEAD” гэдэг байна.

Товгор дух

Ийм духтай болохын тулд духны арьсан доор тусгай шингэн шахдаг бөгөөд дараа нь хуруугаараа үүссэн товгор дээр дарж хонхойлгодог аж. Ийнхүү товойлгоход 2 цаг шаардлагатай төдийгүй ойролцоогоор 16-24 цаг энэ хэвэндээ байдаг байна.

8
таалагдаж байна

41
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()