Эмээгийнхээ амьсгал хураах мөчийг гэрэл зурагт буулгасан залуу

Мексикийн иргэн Яэль Мартинес өөрийн эмээ болох Карменийг удахгүй амьсгал хураана гэдгийг мэдэж байжээ. Учир нь түүний эмээ альцгеймер өвчтэй бөгөөд амьд үлдэх магадлал тун бага аж. Тэрээр эмээдээ маш их хайртай байсан учир эмээгээ бүрмөсөн алдахаас үнэхээр их айж байв. Ингээд тэрээр камер худалдан авч эмээгийнхээ амьдралын сүүлийн мөчүүдийг гэрэл зургийн хальснаа буулгахаар шийджээ.

Эмээгийнхээ амьсгал хураах мөчийг гэрэл зурагт буулгасан залуу
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1

Түүний энэхүү цомог мэдээж гуниг харуусал дүүрэн хэдий ч хорвоод нэг нь ирж байхад нөгөө нь буцдаг амьдралын бодит үнэнийг  харуулсан юм. Эмээг нь нас барахаас жилийн өмнө Яэлийн анхны хүүхэд энэ хорвоод мэндэлсэн нь түүнд хачирхалтай санагдаж, нэгийг бодогдуулсан ажээ.

2

"Эрт дээр үед хүмүүс өвөг дээдэстэйгээ хамт амьдарч байсан учир хэн нэгний хорвоогоос халих үзэгдлийг төдийлөн хүндээр хүлээж авдаггүй байсан байж болох юм. Харин орчин үед эцэг эх, эмээ өвөөтэйгөө уулзах нь ховордсон учир нэг л өдөр үүрд хагацан одоход нь маш хэцүү санагддаг болсон байх" гэж тэр ярьжээ.

3

Жаахан хүү байхдаа би эгч Мириамынхаа хамтаар баасан гариг бүр эмээгийндээ хонодог байсан. Эмээгийн маань тавьж өгсөн дэвсгэр даавуунаас гайхалтай өвөрмөц үнэр үнэртдэг байсныг би одоо ч санаж байна. Харин эмээгийн бие муудахад багын тэр дурсамж болоод түүнтэй холбоотой өөр олон бодол миний толгойд үе үе орж ирэх болсон.

4

Эмээ маань чихрийн шижин болон альцгеймерийн өвчтэй байсан учир түүний ухаан санаа байнга орж гардаг байсан. Заримдаа ухаан санаа нь саруулсаж, гайгүй болсон үедээ тэр биднийг таньж, ярилцдаг байсан" хэмээн ярихдаа тэр нулимсаа барьж дийлсэнгүй.

5

Миний охин Ицель 2009 оны аравдугаар сарын 25-нд төрсөн. Охиноо төрөхийн өмнө хэн нэгний амьдрал миний гарт байгаа гэж бодоход огтхон ч нойр хүрдэггүй байсан.

6

Миний эмээ Кармен 2010 оны арваннэгдүгээр сард нас барсан юм.

7

Би гэр бүлийнхнийхээ болон эмээгийнхээ талаар илүү мэдэхийг хүссэн учир энэхүү гэрэл зургийн төслөө хийхээр шийдсэн. Эмээгийн минь үхэл миний ирээдүйн амьдралд маш их нөлөөлсөн учраас би гэнэтхэн айж эхэлсэн.

8

9

Уг гэрэл зургийн төслийн гол дүрийн баатрууд нь миний эмээ, ээж, эхнэр болон охин минь байсан юм. Тэд намайг чиглүүлж, миний амьдралын замналыг зааж өгсөн.

10

Ээжийг 13 настай байхад өвөө минь нас барж, эмээ бэлэвсэн хоцорсон гэдэг. Эмээ минь ганцаараа долоон хүүхдээ өсгөх хэрэгтэй болсон бөгөөд түүний цуцашгүй, сэтгэлийн тэнхээтэй зан чанар нь намайг их хурцалдаг байсан юм. Эмээгийн маань энэ зан чанар охин, эхнэр хоёрт минь ч бас бий гэж би боддог гэжээ.

11

12

Эмээгээ нас барахад би маш хүндээр хүлээж авсан. Түүнтэй хамт миний биеийн нэгээхэн хэсэг энэ хорвоогоос үүрд явчих шиг санагдсан юм.

13

14

15

Би гэрэл зургийн цомгоо гурван жилийн турш хийсэн. Олны өмнө ил гаргах зориг хүрэхгүй жил орчим болсон. Зарим зурган дээрээ би өөрийн зүүдийг харуулахыг зорьсон бол зарим нь бодит амьдралын гэрэл зургууд бий. Бидний эргэн тойронд болж буй үйл явдал бүгд бидний үзэл бодолтой холбоотой учир хүн бүр өөр өөрийнхөөрөө  хүлээж авдаг.

16

17

Хамаатан садан, гэр бүлийнхэн маань надаас "Яагаад гэрэл зургийн цомог хийх болсон юм бэ" гэж асуусан. Энэ цомгоор би үхэл, амьдрал гэгч юу болох, гэр бүлийнхэн нь энэ асуудалтай хэрхэн тэмцэж байгаа талаар л харуулахыг зорьсон. Эмээ маань ч миний энэ санааг их дэмждэг байсан.

18

Манай гэрийнхэн мөнгөн эдлэл хийдэг. Харин одоо эхнэр маань хүүхдээ хараад гэртээ сууж байгаа.

19

Бид Мексикийн Герреро мужид амьдардаг. Энд маш их мөнгө олборлодог. Тиймээс ч Геррерод ихэнхдээ мөнгөн гоёл чимэглэл маш ихээр хийдэг. Би бас мөнгөн эдлэлийн дархан хийж байсан ч охиноо төрсний дараа гэрэл зургийн салбарт хүч үзэхээр шийдсэн хэмээн Мартинес ярьсан юм.

Мексикийн зурагчин Яэль Мартинес

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()