Таван одтой зочид буудлын үйлчлэгч бүсгүй бидэнд ингэж зөвлөж байна

Тансаг зэрэглэлийн зочид буудалд хүссэн хүн бүр тэр болгон тухлах боломжгүй байдаг шүү дээ. Учир нь энэ их үнэтэй буудлын хаалганы цаана чухам ямар зүйл байдаг нь бидэнд нууцлаг хэвээр үлддэг. Харин энэ нууцыг олж мэдэхээр "Business Insider"-ын сэтгүүлч Британни Кригстейн өндөр зэрэглэлийн зочид буудлын үйлчлэгч бүсгүйтэй ярилцлага хийжээ. Хэрвээ та үнэтэй зочид буудалд буудаллахаар шийдсэн бол үйлчлэгч бүсгүйн хэлснийг танд дуулгая. 

Таван одтой зочид буудлын үйлчлэгч бүсгүй бидэнд ингэж зөвлөж байна

1 Өөрийн санал хүсэлтийг хэлж байгаарай

Зарим үйлчлүүлэгч буудлын үйл ажиллагаанд маш шүүмжлэлтэй ханддаг бол зарим нь сэтгэлд нь нийцэхгүй байгаа зүйлийн талаар хэлж чаддаггүй. Хэрвээ та бидэнд өөрийн санал хүсэлтийг хэлбэл бид таатай хүлээж авна. Таны өрөөнд орох үед эсвэл ресепшнд бидний алдаа дутагдлыг хэлэх нь дараагийн удаа энэ алдааг дахин давтахгүй байхад туслах гайхалтай алхам байх болно.

Өөрийн санал хүсэлтийг хэлж байгаарай

2 Үйлчлүүлэгчтэй үг солих нь хориотой зүйл биш

Хэдийгээр бид ямар ч шалтгаанаар танай өрөөнд орж ирсэн бай тантай мэндийн зөрүүтэй байхаас татгалзахгүй. Цаг агаарын байдал, хаанаас ирсэн болох, ажлын өдөр хэрхэн эхэлсэн талаар асуувал бид дуртайяа хариулах болно. Эндээс бид таныг буудлын үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа эсэхийг мэдэх боломжтой.

Үйлчлүүлэгчтэй үг солих нь хориотой зүйл биш

3 Шаардлагагүй бол мини-бараас юм битгий аваарай

Үйлчлүүлэгчид мини-бар хэрэглэх нь надад таалагддаггүй. Мини-баранд 20 төрлийн зүйл байдаг бөгөөд тухайн зүйл бүрэн бүтэн байгаа эсэх нь надаас шалтгаална. Өөрөөр хэлбэл буудлынхаа 144 өрөөний мини-барыг би шалгах хэрэгтэй болж байна гэсэн үг. Дараа нь би тэрэг түрж, дутуу байгаа бүтээгдэхүүнийг өрөөнд оруулж тавьдаг. Энэ нь маш их цаг хугацаа шаарддаг. Үйлчлүүлэгчид маань онцын шаардлагагүй бол мини-бар ашиглахгүй байвал бид ихээхэн баярлах болно.

Шаардлагагүй бол мини-бараас юм битгий аваарай

4 Буудлын үйлчлэгчийг хэзээ ч нүцгэн угтаж болохгүй

Өглөө бүр чармай нүцгэн хүнд өглөөний цайг нь оруулж өгнө гэдэг тийм ч таатай зүйл биш. Тиймээс өглөөний цайгаа авахын өмнө ядаж халаад өмсөж байгаарай.

Буудлын үйлчлэгчийг хэзээ ч нүцгэн угтаж болохгүй

5 Бидний ажил үүргийн хуваарьт ороогүй зүйлийг хийлгэх

Таван одтой зочид буудлын ажилчид бид таны ихэнх шаардлагыг биелүүлж өгөх үүрэгтэй байдаг. Таны хуриман дээр хөгжимчдийн үзүүлбэрийг захиалах, далайн эрэг дээр оргилуун дарс аваачиж өгөх, гайхалтай үдшийг зохион байгуулах гэх мэт. Харин таны маргааш өглөөний нислэгийг зохицуулж өгнө гэдэг бол хэрээс хэтэрсэн асуудал.

Бидний ажил үүргийн хуваарьт ороогүй зүйлийг хийлгэх

6 Хүмүүс бидэнтэй мэндлэхэд би дуртай

Хэдийгээр энэ нь хачирхалтай сонсогдож байгаа ч буудлын ажилчид ч гэсэн хүн шүү дээ. Бид дүрэмт хувцсаараа л үйлчлүүлэгч нараас ялгаатай. Бидэнд хямдрал үзүүлдэг учир зарим үед өөрсдийн ажилладаг буудалдаа буудаллах нь бий. Бидэнтэй бага зэрэг хүндэтгэлтэй хандахад л ажиллахад тун таатай байх болно.

Хүмүүс бидэнтэй мэндлэхэд би дуртай

7 Таны өрөө рүү орсон бол уурлахгүй байх

Бид өдөрт хэд хэдэн удаа таны өрөөнд орж цэвэрлэгээ хийн, мини-барыг дүүргэх үүрэгтэй. Хэрвээ та өрөөндөө үйлчлэгч оруулахыг хүсэхгүй байвал “Саад бүү бол” гэсэн тэмдэглэгээг ашиглах хэрэгтэй. Энэ тэмдэг өлгөөтэй байвал бид өрөөнд орох нь битгий хэл хаалга ч тогших ёсгүй.

Таны өрөө рүү орсон бол уурлахгүй байх

8 Өрөөний үйлчилгээний захиалгыг эрт өгөх

Зочид буудлын үйлчлэгч нарт тохиолддог томоохон асуудлын нэг  бол яаралтай захиалга хүлээн аваад түүнийгээ хайх явдал юм. Нэг удаа үйлчлүүлэгч бидэнд 12:05 цагт хоол захиалсан бөгөөд энэ нь хоолны захиалга авах цаг дууссанаас таван минутын дараа өгсөн захиалга байсан. Бид энэ захиалгыг хүлээн авсан  хэдий ч тэр үйлчлүүлэгч сэтгэл хангалуун бус байсан  төдийгүй манай тогооч нарыг чадваргүй хэмээн уурлаж загнасан.

Өрөөний үйлчилгээний захиалгыг эрт өгөх

9 Одууд буудалласан эсэх талаар асуухгүй байх

Биднээс ямар нэгэн алдартай од энд буудалласан, аль өрөөнд байгаа эсэхийг асуух хэрэггүй. Мэдэж байсан ч энэ нь хувь хүний нууц учир бид хэлдэггүй.

Одууд буудалласан эсэх талаар асуухгүй байх

10 Өөрийнхөө талаар бага ярь

Бид өндөр зэрэглэлийн зочид буудалд ажиллах явцдаа үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл хөдлөл, санаа бодлыг ч бас мэдэхийг хүсдэг. Хэрвээ та өөрийнхөө талаар бага боловч ярьж өгвөл бид таны сэтгэл ханамж, тав тухтай байдалд илүү ихээр нөлөөлнө. Тиймээс амандаа ус балгасан мэт дуугүй байлгүй, ганц ч болов үг амнаасаа унагаж байгаарай.

Өөрийнхөө талаар бага ярь

31
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()