Биеийнхээ галбираар эрүүл мэндээ хэрхэн тодорхойлох вэ?

2018-05-01, 12:37
8,082

Хүний биеийн бүтэц өөр өөр хэлбэр, хэмжээтэй байдаг ч чухам яагаад ийм байдгийг бид тэр болгон ухаж ойлгодоггүй. Гэвч үнэн хэрэгтээ гадаад үзэмж, биеийн ерөнхий хэлбэр нь тухайн хүний эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг илэрхийлж байдаг. Тиймээс энэ талаар болон ямар нэгэн болзошгүй өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаар мэдээллийг танд хүргэе. 

Биеийнхээ галбираар эрүүл мэндээ хэрхэн тодорхойлох вэ?
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алим шиг хэлбэртэй бие

Энэ төрлийн биеийн галбиртай хүмүүс ихэвчлэн гэдэс хэвлий хэсгээрээ таргалалттай байдаг. Үүнийг дотор эрхтэний таргалалт гэж нэрлэдэг бөгөөд үүний улмаас эрүүл мэндийн хувьд асуудал үүсч, зүрх судас, чихрийн шижингээр өвчлөх магадлалтай. Мэдээж эрүүл зөв хооллох, кардио дасгал хийх зэргээр энэ асуудлыг шийдэх боломжтой. 

Алим шиг хэлбэртэй бие

2 Дөрвөлжин хэлбэртэй бие

Өөх жигд тархсан энэ хэлбэрийн биетэй хүмүүсийн хоол боловсруулах тогтолцоо маш сайн байдаг хэдий ч эрүүл хүнс хэрэглэж, дэглэм барьж болохгүй гэсэн үг биш. Хэрвээ та эрүүл хэв маягаар амьдарч эхлэхгүй бол тун удахгүй бусад хүмүүсийн адил ямар нэг өвчин эмгэг тусах болно. 

Дөрвөлжин хэлбэртэй бие

3 Лийр шиг хэлбэртэй бие

Тааз, ташаа, гуя, өгзөг хэсгээрээ тарган хүмүүсийн хувьд бэлхүүсээрээ тарган байснаас арай дээр. Гэвч удаан хугацааны явцад гэдэс хэсгээрээ ч бас таргалах хандлагатай байдаг. Мэдээж кардио дасгал хийж, зөв хоол хүнс хэрэглэх нь таныг улам сайхан харагдахад туслах болно. 

Лийр шиг хэлбэртэй бие

4 Элсэн цаг шиг хэлбэртэй бие

Хамгийн сайхан харагддаг гэгдэх уг хэлбэрийн биетэй хүмүүс илүүдэл жингийн талаар нэг их санаа зовних хэрэггүй. Гэхдээ стресс, ядаргаа, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн гээд бүгдийг анхаарах нь зүйтэй. 

Элсэн цаг шиг хэлбэртэй бие

5 Стресс

Гэдэс хэсгээрээ өөхөлсөн байх нь стрессийн гормон кортисол их хэмжээгээр ялгарсантай холбоотой юм. Сайн унтаж амарч байх нь стресс бухимдлыг даван дийлэх гайхалтай арга юм. Мөн нүүрс ус нь серотонин хэмээх кортисолын хэмжээг бууруулах гормоныг үүсгэж байдаг бөгөөд эмчийн заавраар хэрэглэх боломжтой. 

Стресс

6 Сахар

Сахарын тарга нь ташаа орчимд илэрдэг. Хэрвээ таны бие их хэмжээний сахарыг өөртөө агуулж байвал инсулин ихээр ялгаруулдаг. Инсулин ихсэхээр өөх болж хувирдаг байна. Тиймээс сахарын агууламж багатай хоол хүнс, ундаа хэрэглэхийг танд зөвлөе. 

Сахар

7 Эстроген

Эстрогений улмаас таргалсан хүмүүс ихэвчлэн тааз, өгзөг, гуяараа таргалалттай байдаг. Энэ нь таныг байцаа, брокколи зэрэг ногоог ихээр хэрэглэх ёстойг сануулж байгаа хэрэг юм. Уг ногоонууд нь фитонутриентээр баялаг тул эстрогенийг нэмэгдүүлж байдаг. 

Эстроген

8 Тестостероны хэмжээ буюу даавар

Тестостероны хэмжээ буюу даавар багасах нь гарын булчин суларч, унжих гол үндэс болдог. Тиймээс витамин Д-г загас болон бусад хоол хүнснээс авах хэрэгтэй. Мөн агаар, салхинд сайн гарснаар Д витаминаа нөхөх боломжтой юм. 

Тестостероны хэмжээ буюу даавар

9 "Н" хэлбэрийн өгзөг

Ийм хэлбэрийн өгзөгтэй хүмүүсийн өөх яг жигд тархсан байдаг. Хэрвээ таны өгзөг ийм хэлбэртэй бол та бага зэрэг илүүдэл өөхтэйгөөс гадна өгзөгний булчин тань чанга биш гэсэн үг. Тиймээс өдөр тутамдаа өгзөгний дасгал хөдөлгөөн хийснээр бэлхүүс, тааз орчмын илүүдэл махыг арилгах боломжтой. 

"Н" хэлбэрийн өгзөг

10 "V" хэлбэрийн өгзөг

Эстрогены даавар багатай эмэгтэйчүүд ийм хэлбэрийн өгзөгтэй байх нь давамгай. Уг даавар буураад эхлэхээр өөх  биеийн бүх хэсэг рүү тархдаг байна. Хэрвээ танд ийм зүйл тохиолдсон бол зүрхээ хамгаалахын тулд илүүдэл жингээ хасах хэрэгтэй. Кардио буюу хурдны дасгалууд танд богино хугацаанд илүүдэл жингээсээ салахад тус болох бөгөөд өгзөгний дасгал бас нэмж хийгээрэй. 

"V" хэлбэрийн өгзөг

11 "А" хэлбэрийн өгзөг

Зүрхэн буюу лийр хэлбэртэй, гуя руу бага зэрэг өөхөлсөн өгзөг нь таныг багахан хэмжээний илүүдэл жинтэй байгааг илтгэж байдаг аж. 

"А" хэлбэрийн өгзөг

12 "О" хэлбэрийн өгзөг

"О" хэлбэртэй өгзөг нь хамгийн эрүүл бөгөөд харагдах байдлын хувьд ч сайханд тооцогддог. 

"О" хэлбэрийн өгзөг

13 Стресс

Стрессийн улмаас хүн нойргүйдэх, их хэмжээгээр идэх зэргээр өөрийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байдаг. Стресс ихтэй байвал хүн хэвлий хэсгээрээ өөхөлдөг бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд унтаж амрах, хоолны зөв дэглэм баримтлах хэрэгтэй.

Стресс

14 Согтууруулах ундаа

Их хэмжээний согтууруулах ундаа нь таны оюун санаанд төдийгүй биеийн галбирт хүртэл нөлөөлж байдаг. Учир нь пиво, архи, дарс зэрэг нь хоол боловсруулах эрхтэн системийн тогтолцоог өөрчилж, жин нэмэхэд хүргэдэг. Мөн согтууруулах ундааны төрөл зүйл нь маш өндөр калоритой байдаг аж. 

Согтууруулах ундаа

15 Гормон

Хэрвээ таны гормоны хэмжээ тогтворгүй бол гэдэсний доод хэсгээр таргалалт үүсэх болно. Ийм тохиолдолд та эмчээс зөвлөгөө авч, хэрхэн эмчлэх талаар ярилцах нь хамгийн зөв шийдвэр юм. 

Гормон

16 Жирэмсэн үеийн таргалалт

Жирэмсэн болсноор биеийн жин нэмэгдэх нь зайлшгүй хэрэг юм. Харин төрсөн хойноо хурдан хугацаанд их жин хаях гэж яаралгүйгээр аль болох эрүүл аргаар турахыг хийчээгээрэй. Үүнд дасгал, хөдөлгөөн хийх, хоолны зохистой дэглэм барих, мөн массаж хийлгэх зэрэг аргуудыг хэрэглээд үзээрэй. 

Жирэмсэн үеийн таргалалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()