Таныг гайхашруулах дэлхий ертөнцийн сонирхолтой баримтууд

Дэлхий дээр маш олон төрлийн гайхалтай, хачирхалтай үйл явдал болж өнгөрсөөр байдаг. Өдөр бүрийн мэдээ мэдээлэл, хувьсан өөрчлөгдөж байгаа үйл явдал, байгалийн үзэгдэл бүрийг цаг тухайд нь мэдэж, мэдлэг боловсролдоо хувь нэмэр оруулж байхыг хүсдэг танд энэхүү мэдээллийг зориулав. Ингээд таны мэдлэгт багахан ч гэсэн хувь нэмэр болох баримтуудыг дэлгэе.  

Таныг гайхашруулах дэлхий ертөнцийн сонирхолтой баримтууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

  • АНУ-ын хуулиар киноны зураг авалтанд ашигладаг доллар нь хэмжээний хувьд бодит байгаагаас нь илүү том төдийгүй мөнгөн тэмдэгтийн зураг, өнгийг зөвхөн нэг талд нь хэвлэсэн байх ёстой гэнэ. 
  • Хүний шүлсэнд "опиорфин" хэмээх байгалийн "мансууруулах бодис" агуулагддаг бөгөөд энэ нь морфиноос зургаа дахин хүчтэй байдаг аж. 
  • Бидний мэдэх физикийн хуулийн ердөө дөрөвхөн хувь нь л ертөнцөд биеллээ олдог байна. Харин үлдсэн 96 хувийг нь харанхуйн хүч болон харанхуй энерги гэх зүйлтэй холбон тайлбарладаг. 

  • Ходоод гэдэс болон улаан хоолой нь 100 сая гаруй мэдрэлийн эсээр бүрхэгдсэн байдаг байна. Эдгээр мэдрэлийн эсүүд бол бидний "хоёр дахь тархи" бөгөөд хүний сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийг тодорхойлж байдаг гэж эрдэмтэд үздэг. 
  • М100 галактик нь дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайтай оршдог. Энэхүү зай нь маш хол бөгөөд хэрвээ хэн нэгэн тэндээс манай гариг руу харах юм бол үлэг гүрвэлийн мөхлийг ч харах боломжтой юм. 
  • Ватикан нь дэлхийд хамгийн их гэмт хэрэг гардаг улсын нэг юм. Жил бүр нэг иргэн дор хаяж нэг удаа гэмт хэрэг үйлдсэн байдаг. 2007 онд иргэн бүр 1.5 удаа гэмт хэрэг хийсэн гэсэн судалгаа гарчээ. Эдгээр гэмт хэргийн ихэнх нь халаасны хулгай бөгөөд хамгийн хачирхалтай нь гэмт хэргийн 90 хувь нь огт шийдэгддэггүй байна. 

  • Адольф Гитлер (Adolf Gitler)-ийн ач хүү Виллиам Патрик Гитлер (William Patrick Hitler) дэлхийн II дайны үеэр Америк улсын усан цэргийн албанд сувилагч хийдэг байжээ. Тэрээр армид элсэхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт (Franklin D. Roosevelt)-ээс зөвшөөрөл авсан байна. 
  • "Вoycott" буюу бойкотлох гэсэн үг нь "Charles Boycott" хэмээх хүний нэрнээс гаралтай аж. Чарлес Бойкот нь ажилчин ангийн эрхийн төлөөх тэмцлийг эсэргүүцдэг нэгэн байсан аж. Үүнээс болж хөршүүд нь түүнтэй ярихаа больж, сүмд очиход нь хажууд нь ч хүн суухгүй, дэлгүүрийн худалдагч нар бараагаа түүнд зарахаа больжээ. 
  • Ясны ургалт зогсохоос өмнө хүүхдүүд чихэрлэг амтыг тийм ч сайн мэдэрдэггүй байна. Өөрөөр хэлбэл хоолондоо их хэмжээний сахар хийсэн ч гэсэн тэдэнд амттай санагдахгүй гэсэн үг юм.

  • Шинжлэх ухаанчид ямар ч амьд биетийн амьдрах хугацаа нь тухайн амьтны зүрх нэг тэрбум удаа цохилох хугацаатай тэнцүү хэмээн үзжээ. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн эм бэлдмэл, анагаах ухааны хөгжлийн тусламжтайгаар амьдрах хугацаагаа уртасгаж чадсан байна. 
  • Гэрт байдаг тоосонцрын ихэнх нь бидний үхэжсэн арьс гэдэг бол худлаа. Үнэн хэрэгтээ, тоос тоосонцрын ихэнх нь гаднаас орж ирдэг шороо бохирдолтой холбоотой. 
  • Хаан жимс буюу авокадо нь модонд ургаж байхдаа хэзээ ч гүйцэд боловсордоггүй байна. Иймээс тариаланчид түүж аваад зарахаасаа өмнө ойролцоогоор долоон сар орчим хадгалдаг байна. 

  • Эрдэмтэд Сеймоур арал дээр амьдарч байсан аварга оцон шувууны үлдэгдлийг олж илрүүлжээ. Тэд ойролцоогоор 40 орчим сая жилийн өмнө амьдарч байсан гэх таамаглал бий. Мөн тэд 1.7м өндөртэй, 100 кг орчим жинтэй байсан хэмээжээ. 
  • "Pringles" чипсний брэндийн үүсгэн байгуулагч Фред Баур (Fred Baur)-ын чандрыг өөрийнх нь хүсэлтийн дагуу чипсний босоо саванд хийж оршуулсан байна. 

  • 2050 он гэхэд шоколад алга болно. Учир нь шоколад гарган авдаг мод нь цаг уурын өөрчлөлтөөс болж устаж байгаа юм. 
  • АНУ-ын дээд шүүхэд нийт 12 шүүгч байдгийн учир нь Библид мөн төчнөөн тооны элч байдагтай холбоотой аж. 

  • Нохой болон муур зэрэг нь хүнээс харшилтай болж болно. 
  • Өглөөний цай хамгийн чухал гэсэн ойлголтыг 1944 онд эрдэнэ шишийн нэвс үйлдвэрлэдэг компани бий болгосон аж. Ийм маркетинг хэрэглэснээр бүтээгдэхүүний худалдаа өссөн байна.  

  • АНУ-ын зохиолч Морган Робертсоны 1898 онд бичсэн "Futility" романд "Титаник" хөлөг онгоцны сүйрлийг зөгнөсөн байдаг. Тус роман дээр хөлөг онгоцны нэрийг "Титан" гэж бичсэн төдийгүй хамгийн том хөлөг онгоц гэсэн байжээ. Хоёр хөлөг онгоц хоёулаа "живдэггүй" гэсэн тодотголтой байсан бөгөөд цөөн тооны аврах завьтай байсан гэдэг. 

Эдгээр баримтуудын аль нэг нь танд мэдлэг өгч чадсан уу? Хэрвээ биднийг гайхашруулж болох өөр ямар нэгэн зүйлийг мэдэж байгаа бол бидэнтэй хуваалцаарай!

31
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()