Цуврал алуурчныг 40 жилийн дараа баривчилжээ

Калифорни мужийн Сакраментогийн цагдаагийн албаныхан 40 жилийн турш хайсан зартай алуурчныг дөрөвдүгээр сарын 25-нд баривчилсан талаараа мэдэгдэл хийлээ. 

Цуврал алуурчныг 40 жилийн дараа баривчилжээ
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1

72 настай Жеймс Деанжело (James DeAngelo)-г хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Алтан мужийн алуурчин” хэмээн нэрлэсэн бөгөөд тэрээр 1976-1986 оны хооронд 50 эмэгтэйг хүчирхийлж, 12 аллага, 120 гаруй дээрэм, хулгайн хэрэг үйлдсэн байна. Тэрээр хэрэг үйлдэхээсээ өмнө сайтар боловсруулсан маш нарийн төлөвлөгөө гаргадаг байсан учир цагдаагийн байгууллагынхан түүнийг өнөө хэр нь барьж чадаагүй байсан аж. Хамгийн сонирхолтой нь энэ нөхөр Калифорнийн хоёр ч хэсгийг хариуцсан цагдаагийн ажилтан байжээ. 1979 онд хулгай хийж байхад нь үйлдэл дээр нь баривчилж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэнэ.

2

Цагдаагийн байгууллагын ажилтнууд 1976-1986 онд болсон аллагын газраас олдсон ДНК-г авч судалгаа хийсэн боловч ямар ч хүнийхтэй хариу нь таарахгүй байсан гэнэ. Тиймээс хамаатан саднаа олж болдог АНУ-ын Ysearch.org вэбсайтыг ашигласан байна. Энэхүү вэбсайт нь ДНК-гийнх нь тусламжтайгаар тухайн үйлчлүүлэгчийн хамгийн ойрын төрлийнх нь хүний талаар мэдээллийг гаргаж өгдөг юм. Тухайн үеийн хэргийн газраас олдсон ДНК-г уншуулснаар хэд хэдэн хүний тухай мэдээлэл гарч ирсэн аж. 

3

Эхлээд тус сайт цагдаа нарт буруу зам заасан байна. Тэд 73 настай бие муутай хөгшин дээр очжээ. Харин удалгүй тэр хөгшнийг хэрэгт холбогдолгүй болохыг баталсан байна. Ингээд цагдаа нар дахиад нэг өөр цахим сайт болох GEDmatch-ыг ашиглаж, жинхэнэ гэмт хэрэгтнийг илрүүлж чадсан аж. Тэгснээр Жеймсийг мөрдөж түүний ДНК-г олж авсан бөгөөд шинжлүүлж үзтэл хэргийн газрын нотлох баримттай таарсан гэнэ. Ингээд үүнээс зургаан хоногийн дараа түүнийг баривчилжээ.

4

 72 настай Жеймсийг шүүх хурал үргэлжилж буй бөгөөд одоогоор хүн амины хоёр хэрэгт холбоотой болохыг нь баталсан байна. Тэрээр одоогоос 40 жилийн тэртээ 21 настай Брайан Мажор болон түүний эхнэр болох 20 настай Кэти нарыг нохойгоо салхилуулж явахад нь буудаж хөнөөжээ. Хэрэгтний дараагийн шүүх хурал тавдугаар сарын 14-нд болох гэнэ.

5
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()