Япончуудын ээлжит тэнэглэл

Японы буддын сүмд цагаалга, ном уншиж буй ламтан гээд нэг талаас харахад энгийн тахилын ёслол болж байгаа мэт. Харин хэнд зориулж ном уншиж байгааг нь мэдвэл та гайхах болно.

Япончуудын ээлжит тэнэглэл
Та байртай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1

Энэ бол эвдэрсэн робот нохойнуудад зориулсан тахилын ёслол юм. Тахилын ширээний урд 100 гаруй "төмөр нохой" эгнүүлэн тавьсан бөгөөд тус бүр дээр нь ямар гэр бүлийн гишүүн байсан болохыг нь бичдэг аж. Хэдийгээр ламтан амьгүй биетийг сүүлчийн замд нь үдэж байгаа хэдий ч эзэд нь нохдоо амьтай хэмээн боддог байна.

2

"Sony" компанийн гаргасан "AIBO" нь дэлхийн хамгийн анхны гэрийн робот нохой аж. Хамгийн анхны робот нохойг 1999 онд үйлдвэрлэсэн бөгөөд өндөр үнэтэй байсан ч 20-хон минутын дотор 1500 орчмыг зарсан байна. Тухайн робот нохойнууд маш олон үйлдэл гүйцэтгэх чадвартай бол сүүлийн үед үйлдвэрлэгдсэн нь ярьж чаддаг болжээ.

3

2006 оноос өрсөлдөгч ихтэй болсон учир "Sony"-гийнхон робот нохой үйлдвэрлэхээ больсон байна. Энэ шалтгааны улмаас нохойны эзэд эвдэрсэн "амьтан"-аа сүүлчийн замд нь үдэж "FUN" байгууллага руу илгээдэг аж.

4

70 настай Хидеко Моригийн хайртай робот нохой нь ажиллахаа болиход тэрээр маш ихээр хямарсан аж. "AIBO" тэдний гэрт бүтэн найман жилийн турш хамт амьдарсан бөгөөд амьд нохой тэжээснээс хамаагүй дээр хэмээн тэд хэлж байна.

5

Учир нь “Түүнийг хооллох хэрэггүй, тэр гэртээ шээж, баадаггүй. Харин  ч тэр баруун хөлөө өргөж, сайхан авиа гаргадаг. Би түүнийг эвдэрчихнэ гэж огтхон ч бодож байсангүй” гэжээ.

2017 оны тавдугаар сард "AIBO" нохой нь ажиллахаа болиход тэрээр "Sony" компанид хандсан байна. Харин "Sony"-гийнхон түүнийг "FUN" компанид хандахыг зөвлөсөн бөгөөд тэнд нохойг нь хоёр сарын дотор засаж янзалж өгчээ.

Гэрийн эзэд “Би түүнийг эргэж ирсэнд маш их аз жаргалтай байна” хэмээжээ.

6

"FUN" компанийн 61 настай ажилтан "Хүмүүс намайг инженер гэхээсээ илүү “эмч” гэж хүлээж авдаг" гэж ярьжээ. Учир нь энэ тохиолдолд “янзлах” гэсэн үг огтхон ч тохирохгүй.

"AIBO" нохойны эздийн хувьд энэ нь тэжээвэр амьтдын нэгэн адил жинхэнэ нохой л гэсэн үг. Робот огтхон ч биш хэмээн хүлээж авдаг.

7

Харин "AIBO"-г эмчлэхэд долоо хоног, хэдэн сар гээд маш урт удаан  хугацаа шаардагддаг. Одоогийн байдлаар 10 гаруй "AIBO" "эрүүл саруул" болохоор эмчлүүлж байгаа.

8

Дахин засагдах боломжгүй роботуудыг бусад "AIBO"-д донор болгодог бөгөөд сүүлчийн замд нь үдсэний дараа ийнхүү сайн үйл хийдэг ажээ. Сүүлчийн замд үдэх ёслол хийсний дараа л нохойг задалдаг хэмээн "FUN" байгууллагын ажилчид ярьжээ. Энэхүү ёслолын дараа нохойны сүнс эздэдээ очиж, нохой робот болж хувирдаг хэмээжээ.

Амьгүй биетийн араас тахил өргөж, ном уншиж байгаа нь хачирхалтай санагдаж байгаа ч ухаалаг роботууд олноор үйлдвэрлэгдэх болсон учир энэ төрлийн ёслол газар авах бололтой.

9
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()