Сурталчилгаа (15)
Хаах

Хосуудын харилцааг халуухан болгох “Алтан жор”

2018-05-05, 11:30
18,774

Хүмүүс хоорондын харилцаанд маш олон хүчин зүйлс нөлөөлж байдаг. Өчүүхэн жижиг зүйлийг ч бага гэлтгүй анзаарч, анхаарал халамж тавьж байвал дурлалт бүсгүй, хайртай залуу тань танд илүү татагдаж, үргэлж хамт байхыг хүсэх болно гэдгийг та санаарай. Хүн бүр өөр өөрийн гэсэн зан чанартай байдаг боловч доорх 14 зан чанарыг өөртөө агуулсан хүн хэний ч сэтгэлийг татам дур булаам нэгэн байдаг гэнэ шүү. 

Хосуудын харилцааг халуухан болгох “Алтан жор”

1 Шударга байдал

Шударга зан чанар бол ямар ч төрлийн харилцаанд хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог билээ. Ямарваа нэг зүйлийн бодит үнэнийг хожим олж мэдэх нь маш хэцүү санагддаг шүү дээ. Харин шударга хүмүүс үргэлж үнэнээ тэр даруйд нь хэлж байдаг учраас харилцаа тань илүү амар хялбар, асуудал багатай болдог. Шударга хамтрагч таныг хэзээ ч хууран мэхлэхгүй. Ийм хүмүүстэй байхад та итгэж найдаж болох учраас тэднийг хайрлаж яваарай. 

Шударга байдал

2 Бие даасан байх

Зарим тохиолдолд хайрт тань жижигхэн зүйлийн төлөө нулимс унагах нь хүүхэд мэт өхөөрдөм сэтгэгдэл төрүүлэх боловч урт хугацааны харилцаанд энэ нь харин ч яршигтай санагдуулж мэдэх юм. Бие даасан хүн бусдын хүслээр амьдардаггүй тул шийдвэр гаргахдаа хэнд ч найддаггүй. Мөн хамтрагчдаа үүрэг хариуцлага хүлээлгээд байдаггүй. Хэн нэгэнтэй харилцаа холбоо тогтоохдоо өөрийнхөө мөн чанарыг авч үлддэг. 

Бие даасан байх

3 Итгэл

Бат бөх харилцаа нь итгэл дээр үндэслэн оршдог тул том жижиг гэлтгүй бүх зүйл дээр итгэлцэл хэрэгтэй. Итгэлгүйгээр харилцаа тань нуран унахаас гадна буруу хүндээ итгэл хүлээлгэх нь харин ч эсрэгээрээ таныг зовоох болно. Хэн нэгнийг хайрлана гэдэг нь таныг үргэлж халамжлан хайрлах нэгэн байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх учиртай. Тиймээс ч итгэл гэдэг бол аз жаргалтай хосуудын нэгэн нууц юм. 

Итгэл

4 Сонирхол

Таны сонирхож байгаа хүн таныг ч бас сонирхож байх нь хамгийн чухал. Сонирхлыг нь татаж байгаа зүйлд хүн үргэлж цаг гаргаж байдаг тул хоорондын холбоо хэзээ ч тасрахгүй байна гэсэн үг. Тань руу захиа бичиж, тантай сээтэгнэж, жижигхэн ч гэсэн гэнэтийн бэлэг барьдаг тийм хүнээс та өөр юу хүсэх билээ? Энэ бүхний эцэст та түүнд үнэ цэнэтэй нэгэн гэдэг нь ойлгомжтой. 

Сонирхол

5 Мэдрэмжтэй байх

Таны мэдрэмжийг хуваалцах тэр хүн дэлхийн бүх сайхан зүйлсийг ч тантай хуваахад бэлэн байна. Оройн жаргах нарны алтлаг туяаг хамтдаа харж, мандах нарны үзэсгэлэнтэй байдлыг мэдэрч чадах тийм л хүнд өөрийн сэтгэл зүрхийг зориулаарай. Учир нь тэр бүх сайн сайхан бүхнийг танд мэдрүүлхийг хүсдэг нэгэн юм. 

Мэдрэмжтэй байх

6 Өрөвдөх сэтгэл

Хүн бүр өрөвдөж байгаа сэтгэлээ илэрхийлээд байдаггүй. Бидний зав зайгүй амьдралын улмаас хүмүүс хувиа хичээх явдал ихсэж, нэг нэгнээ өрөвдөж хайрлах сэтгэл ховордоод байгаа билээ. Гуньж гутарсан, сэтгэлээр унасан ямар ч үед таныг өрөвдөж хайрлах хүн бол үнэт эрдэнэс юм. 

Өрөвдөх сэтгэл

7 Дэмжих

Та магадгүй бүжгийн клуб, фитнесст явахыг хүссэн ч хамтрагч тань нэгийг нь ч зөвшөөрөхгүй, дэмжихгүй байна уу? Яг эсрэгээрээ таны хүссэн бүхнийг дэмжиж, чадах, боломжийнхоо хэрээр туслах тийм хүнд та ямар их татагдах вэ гэдгээ бодоод үзээрэй. Хүн бүр амьдралынхаа туршид хэн нэгнээр дэмжүүлж туслуулахыг л хүсдэг шүү дээ. Ямар ч том асуудал тулгарсан бай үргэлж өөрийг тань дэмжиж байдаг нэгнийг сонгосноор та өөртөө итгэлтэй болох болно. Ингэснээр мөн та хоёрын  харилцаа ч гэсэн бэхжих болно. 

Дэмжих

8 Үнэнч байдал

Амьдралд тааралдах толгой эргүүлэм бүхнээс сэтгэлээ татаж, зөвхөн танд үнэнч байх хүнтэй хамтдаа урт удаан цагийг өнгөрүүлэх ямар сайхан гэж санана. Үнэнч шударга зан чанар нь харилцаа холбооны үндэс суурь гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Үнэнч байдал

9 Хошин зан

Минут тутам онигоо ярьж таныг инээлгэх ёстой гэсэн үг биш шүү. Зүгээр л хошин мэдрэмжтэй, хамт байхад уйдамгүй хүмүүс ажил амьдралын стрессээс биднийг хамгаалж байдаг. Хошин мэдрэмж бол оюун ухааны илрэл. Ухаалаг, хошин хүмүүс амьдралыг илүү амттай болгож байдгаас гадна хэрүүл маргааныг ч зөөлрүүлж чаддаг. 

Хошин зан

10 Тэвчээр

Тэсвэр тэвчээртэй зан тулгарсан асуудал бүрийг шийдэхэд хамгийн их хэрэг болно. Яах ийхийн зуургүй хэрэлдэж маргалдахаа л урьтал болгодог тэвчээргүй хүмүүсээс хол байх хэрэгтэй. Тэсвэр тэвчээртэй хүмүүс харин тухайн асуудлыг эергээр шийдэхэд тус дөхөм болдог. 

Тэвчээр

11 Өөдрөг үзэл

Гутранги хүмүүс хэзээ ч аз жаргалтай сайхан харилцаа үүсгэж чадахгүй. Өөдрөг үзэл бодолтой байх нь хамтрагчдаа итгэх итгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй амьдралд тань тулгарсан том асуудал ч жижиг мэт санагдах болно. Энэ нь мэдээж сэтгэцийн эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй. 

Өөдрөг үзэл

12 Эелдэг байдал

Өглөө бүр дулаахан инээмсэглэлээр таныг угтдаг, үдэш бүр халуун тэврэлт бэлэглэдэг хүн  бол  тун гайхалтай нэгэн. Эелдэг зан чанартай хүн өшөө хонзон санадаггүй, сайн сайхныг л бэлгэдэж байдаг. Хэрхэн хамтрагчдаа эелдэг зан чанараа харуулахаа мэдэх бол таныг тэд үнэлэх болно. 

Эелдэг байдал

13 Хайр

Мэдээжийн хэрэг, хайртай хүндээ хайраа үргэлж мэдрүүлж, тэднийг таны хувьд ямар чухал хүн бэ гэдгийг харуулж байх хэрэгтэй. Мөн хамтрагч тань танд өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэхдээ нээлттэй байх шаардлагатай. 

Хайр

14 Хүсэл тачаал

Дэмжлэг туслалцаа, хошин байдал зэргээс дутахааргүй та хоёрыг илүү дотносуулж байдаг зүйл бол дур хүсэл, харилцан бие биенээ хайрлах, хүрэлцэх явдал юм. Энэ бүхэн хосуудын харилцааг аз жаргалтай болгож байдаг. 

Хүсэл тачаал

23
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()