Стивен Хокинг ирээдүй рүү аялах "сансрын галт тэрэг" бүтээхийг зорьж байжээ

Цаг хугацааны аялал хийх боломжтой эсэх нь нэгэн үе онол төдий байсан. Альберт Эйнштейн цаг хугацааг тэлэх нь бодит зүйл гэдгийг харуулснаар энэ төрлийн шинжлэх ухааныг эрдэмтэд түлхүү судлах болсон билээ. Эйнштейний онолын дагуу ямар нэгэн биет хурдан хөдлөх тусам түүний хувьд цаг хугацаа тэр хэрээр удааширдаг аж. Харин дэлхийд алдартай онолын физикч Стивен Хокинг цаг хугацааны аяллын онолыг хэрхэн баяжуулсан талаар хүргэе.

Стивен Хокинг ирээдүй рүү аялах "сансрын галт тэрэг" бүтээхийг зорьж байжээ

1 Цаг хугацааны үдэшлэг

Стивен Хокинг ирээдүйгээс өнгөрсөн үед ирж болно гэдэгт эргэлздэг байж. Үүнийг батлахын тулд тэрээр энгийн боловч гоёмсог туршилт хийсэн юм. 2009 онд Хокинг ирээдүйгээс ирэх зочдод зориулан үдэшлэг зохиожээ. Тэрээр сэтгүүлчдэд "Би ирээдүйгээс ирэх аялагчдад зориулсан урилгаа үдэшлэгийнхээ дараа тэдэнд илгээсэн. Харамсалтай нь удаан хүлээсэн боловч хэн ч ирээгүй" гэж хэлсэн юм. Зочдоо орон зайд төөрчих вий гээд тэрээр GPS-ийн байрлалаа урилгандаа бичсэн байжээ. 

Цаг хугацааны үдэшлэг

2 Цаг хугацааны машин

Хэдийгээр Хокинг өнгөрсөн үе рүү аялж болно гэдэгт эргэлзэж байсан ч энэ талаар зарим нэг онол дэвшүүлжээ. Түүний үзэж байснаар бүх зүйл, тэр ч байтугай цаг хугацаанд хүртэл ямар нэг цоорхой гарч ирдэг ба түүнийг ашиглан нэг цэгээс нөгөө руу юм уу, өөр цаг үед хүрэх боломжтой ажээ. Гэхдээ тийм цоорхой хүн багтахаар том биш байдаг учраас түүнийг бүхэл бүтэн хөлөг багтахаар том болгох төхөөрөмж бүтээх шаардлагатай юм. 

Цаг хугацааны машин

3 Өнгөрсөн үе рүү аялна гэдэг боломжгүй зүйл

Хокинг эцэст нь өнгөрсөн үе рүү аялах боломжгүй гэж үзжээ. Учир нь өнгөрсөн рүү аялах үед үүсэх байгалийн цацраг идэвхт бодис хар нүх бий болоход нөлөөлөх юм байна. Тэр хар нүхийг харин тэсвэрлэж чадах төхөөрөмж бүтээх боломж бараг л байхгүй. Хар нүхээр нэвтэрч чадсан ч гэсэн түүний нөлөөгөөр цаг хугацаа, орон зай устах аюул нүүрлэх юм. 

Өнгөрсөн үе рүү аялна гэдэг боломжгүй зүйл

4 Ирээдүй рүү аялах

Өнгөрсөн үе рүү аялах боломжгүй ч ирээдүй рүү очих боломжтой гэж Хокинг үзжээ. Жишээ нь, татах хүч цаг хугацааг удаашруулдаг. Тийм болохоор хар нүх мэтийн татах хүч ихтэй зүйлд ойртох тусам цаг хугацаа удаан өнгөрч харин түүнээс хол байгаа хүмүүсийн хувьд цаг хугацаа хурдан өнгөрнө. Нэг үгээр хэлбэл эргэн тойрны зүйлс илүү хурднаар цаг хугацааг туулж байхад хар нүхтэй ойр байгаа хүн илүү удаанаар туулна гэсэн үг юм. Гэхдээ хар нүхийг удирдах боломжгүй учраас бид гэрлийн хурдаар аялах юм бол эргэн тойронд цаг хугацаа удааширч болохыг Хокинг мөн дэвшүүлжээ. 

Ирээдүй рүү аялах

5 Сансрын хөлөг

Дэлхийн хамгийн хурдан сансрын хөлөг Apollo 10 цагт 25 мянган км хурдлах чадалтай байсан юм. Цаг хугацаагаар аялахын тулд бид түүнээс 2000 дахин хурдан хөлөг бүтээх хэрэг гарах юм. Мөн хар нүхээр тийм хурдтай нэвтэрнэ гэвэл асар их хэмжээний түлш хэрэг болно. Илон Маск хүртэл тийм хөлөг бүтээж чадахгүй ч найдах хэрэгтэй байх. 

Сансрын хөлөг

6 Парадокс

Хокинг "Галзуу эрдэмтэн" нэртэй парадокс буюу цаг хугацааны эсрэгцлийн онолыг дэвшүүлжээ. Эрдэмтдийг галзуу гэх өрөөсгөл ойлголт хүмүүсийн дунд байдаг ч энэ онолын дагуу бол үнэн байж болох юм. Нэг эрдэмтэн цаг хугацааны төхөөрөмж бүтээгээд нэг минутын өмнөх үе рүү очлоо гэхэд өнгөрсөн үе дэх өөрийгөө хараад галзууран амиа хорлодог бол яах вэ?

Түүний үзэж байгаагаар тийм гажуудлыг засах механизмыг сансар огторгүй өөрөө бий болгосон юм байна. Хокингийн "Эрдэмтэн хүн өнгөрсөн рүү аялж өөрийгөө хөнөөхөөс сэргийлсэн зүйл байдаг л байж таараа" гэж ярьж байжээ. 

Парадокс

7 Байрлал тогтоох систем

Бусад эрдэмтдээс ялгаатай нь Хокинг ирээдүй рүү аялах боломжтой гэж үздэг хүн юм. Альберт Эйнштейн зарим газар цаг хугацаа хурдсаж байхад зарим газарт удааширдгийг анзаарснаар ирээдүй рүү аялах боломжтой гэдгийг нээсэн гэж Хокинг үзжээ. Түүний үзэж байгаагаар Global Positioning System буюу GPS-ийг бүрэн дүүрэн ойлгосноор ирээдүй рүү аялах боломжтой болох юм байна. Дэлхий даяар тойрч байгаа хиймэл дагуулын сүлжээ нь газар дээр байршил тогтоох боломжийг олгодог. Мөн тэдгээрийн тусламжтай сансарт цаг хугацаа илүү хурдан өнгөрдөг болохыг тогтоосон байна. Эрдэмтэд нарийн тооцоолж үзсэний эцэст сансарт байгаа хиймэл дагуулын цаг өдөр бүр секундыг гурав хуваасны нэгээр түрүүлж байжээ. Тэр алдааг өдөр бүр засахгүй бол дэлхийг тойрч байгаа хиймэл дагуулуудын нарийвчлал өдөр бүр есөн км зайгаар зөрөх аюултай. Энэ бүгдээс үзвэл бид дэлхийн тойрог замаас гарч хангалттай хурдалж чадвал ирээдүй рүү илүү хурдан хүрэх боломжтой юм байна. 

Байрлал тогтоох систем

8 Ирээдүй рүү аялах тээвэр

Хокинг зөвхөн цаг хугацаагаар аялах боломжтой гэсэн найдварыг төрүүлээд зогсохгүй ирээдүйн аяллын тээврийн систем бүтээхийг мөрөөдөж байжээ. Тэрээр дэлхийн тойрог дагуу галт тэрэгний зам бүтээж түүгээр гэрлийн хурдаар аялах галт тэрэг явах боломжтой гэж үзсэн байна.

Энэ галт тэргэнд суух зорчигчид ирээдүй рүү аялах тасалбар худалдаж авах юм. Галт тэрэг дэлхийг тойрох тусам хурдалсаар гэрлийн хурданд дөхөж ирнэ. Тэр үед галт тэрэг доторх бүх зүйл удааширна. Галт тэрэг дэлхийг 100 жилийн турш тойрсон ч дотор байгаа хүмүүст ямар ч өөрчлөлт гарахгүй юм байна. Нэг үгээр хэлбэл тэр хүмүүс ирээдүй рүү аяллаа гэсэн үг юм. 

Ирээдүй рүү аялах тээвэр

9 Гэрлийн хурд

Ирээдүй рүү зорчих хамгийн том саад бол маш хурдан аялдаг тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж чадахгүй байгаа явдал юм. Феррари эсвэл сансрын хөлөг ч биш гэрлийн хурдыг тэсвэрлэж чадах тээврийн хэрэгсэл байх ёстой.

Хокинг мөн цаг хугацаагаар аялах хөлөг гэрлийн хурданд хүрэхэд асар их хугацаа шаардлагатайг анхааруулсан. Хөлгийн хурд дэлхийгээс хөөрснөөс нэг долоо хоногийн дараа гэрлийн хурдын 10, хоёр жилийн дараа 50, дахиад хоёр жилийн дараа 90 хувьд хүрэх юм байна. Эцэст нь дэлхийгээс 48 их наяд км холдсоны дараа сансрын хөлөг дээр нэг цаг өнгөрч байхад дэлхий дээр хоёр цаг өнгөрөх юм байна. 

Гэрлийн хурд

~Стивен Хокингийн сонирхолтой амьдрал~

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()