Хими цэвэрлэгээний газрууд та биднээс юу нууцалдаг вэ?

Орчин үеийн завгүй хэмнэлт хотын иргэдэд хими цэвэрлэгээний газраар үйлчлүүлэх хэрэгцээ зайлшгүй гардаг. Тэр тусмаа гараар угааж цэвэрлэх боломжгүй, үнэтэй чамин хувцас хэрэглэлээ хими цэвэрлэгээнд өгсөн нь илүү найдвартай байдаг шүү дээ. Харин бидний найдвартай гэж итгэл хүлээлгэдэг энэ газруудын хаалганы цаана өрнөдөг, үйлчлүүлэгч бидний хэзээ ч олж мэдэхгүй 14 нууцыг танд танилцуулъя. 

Хими цэвэрлэгээний газрууд та биднээс юу нууцалдаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 "Органик" цэвэрлэгээ

"Цэвэрлэгээ, үйлчилгээний салбарт экологид ээлтэй хэмээх ойлголтыг ихээхэн чухалчилж авч үздэг учраас "Байгальд ээлтэй", "Органик" зэрэг үгнүүдийг тод томруунаар бичсэн байдаг" хэмээн хими цэвэрлэгээний газар олон ажил ажилласан Стив Бүрштейн (Steve Boorstein) өөрийн "clothingdoctor.com" цахим хуудсанд болон "Clothing Care: The Clothing Doctor’s Secrets to Taking Control" хэмээх шинэхэн гаргасан DVD дээрээ дурджээ. Тетрахлорэтилени нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг бодис бөгөөд үүнийг "ExxonMobil"-ийн үйлдвэрлэсэн DF-2000 хэмээх бодисоор ихэвчлэн орлуулан хэрэглэдэг юм. Энэхүү бодис нь нүүрс төрөгчийн суурьтай тул химичдийн хувьд бараг л "органик" гэж тооцогддог. АНУ-ын байгаль орчны яамнаас нүд, арьсанд учруулах эрсдэлийг нь тооцоолон үздэг. Гэтэл уг бодисыг дангаар нь хэрэглэхэд тетрахлорэтилени шиг сайн цэвэрлэдэггүй учраас нэмэлтээр өөр бодисуудыг хийдэг байна. 

"Органик" цэвэрлэгээ

2 Арьсан эдлэлийг хэрэглэхээсээ өмнө цэвэрлүүлэх

Арьсан эдлэлийг хавар эсвэл зуны улиралд цэвэрлүүлсэн нь танд илүү ашигтай байх боломжтой. Учир нь арьсан эдлэлийн мэргэжилтнүүд намрын саруудад маш их ачаалалтай ажилладаг учраас намрын улиралд өгсөн зүйлсийг тийм ч их анхаарч цэвэрлэдэггүй ажээ. 

Арьсан эдлэлийг хэрэглэхээсээ өмнө цэвэрлүүлэх

3 "Цэвэрлэгээг төв дээр хийнэ"

Хими цэвэрлэгээний газруудын 10-15 хувь нь л бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй байдаг. Жижиг, хувийн хэвшлийн хими цэвэрлэгээний газрууд нь арьсан эдлэл, гар цүнх, хуримын даашинз зэргийг цэвэрлэхэд тохирсон шаардлагатай техник хэрэгслээр дутмаг байдаг байна. "Хэрвээ танай цэвэрлэгээний газар жилд 50 гар цүнх л цэвэрлэх хүчин чадалтай бол хэрхэн мэргэжлийн түвшинд хийхийг хэзээ ч сурахгүй" хэмээн Калифорни мужийн Ла Жолла дахь "Margaret’s Cleaners" газрын захирал Чак Хорст (Chuck Horst) хэлжээ. Тухайн хими цэвэрлээгээний газарт шууд цэвэрлэдэг эсвэл өөрсдийн гэсэн байртай газруудыг сонгох хэрэгтэй хэмээн тэрээр иргэдэд зөвлөсөн байна. 

"Цэвэрлэгээг төв дээр хийнэ"

4 Гэрчилгээтэй байлаа гээд бүх зүйл болчихгүй

АНУ-д "The Drycleaning & Laundry Institute"-ээс албан ёсны шалгалт, шинжилгээг давсан газруудад "Итгэмжлэгдсэн" гэсэн утга бүхий гэрчилгээг олгодог байна. Тодорхой шаардлага хангасан төвүүдэд “Award of Excellence” өргөмжлөлийг өгдөг аж. Хэдийгээр энэ нь юу ч үгүй байхаас дээр боловч чадвар, чадамжийг илэрхийлэх хүчин зүйл болж чадахгүй гэдгийг санаарай.

Гэрчилгээтэй байлаа гээд бүх зүйл болчихгүй

5 Хуурай цэвэрлэгээний газруудын ихэнх нь "хуурай" байдаггүй

"Бид нийт үйлчилгээнийхээ 24 хувийг усанд хийдэг" хэмээн Чак Хорст хэлсэн байна. Хөлсний үнэр, толбо өөр ямар ч аргаар арилдаггүй аж.

Хуурай цэвэрлэгээний газруудын ихэнх нь "хуурай" байдаггүй

6 Эд хөрөнгө алга болох

2006 оны хувьд "Better Business Bureau"-д хими цэвэрлэгээний газартай холбоотой 4455 гомдол ирснээс ихэнх нь хүний хувцас алга болсон эсвэл гэмтэж урагдсан эд зүйлийн тухай байжээ. Эдгээр гомдлын дөнгөж хагасыг нь шийдвэрлэсэн гэсэн судалгаа байдаг бөгөөд зарим тохиолдолд хувцаснууд солигддог бол заримдаа анхнаасаа өгөөгүй эдлэлээ үйлчлүүлэгчид нэхдэг байна. Ийм асуудал гарахаас сэргийлэхийн тулд цэвэрлэгээний төвүүд хяналтын камер суурилуулж эхлээд байгаа юм. 

Эд хөрөнгө алга болох

7 Эмэгтэй хувцас

Эмэгтэй загварын хувцас хэрэглэлүүд нь илүү түвэгтэй загвартай буюу хайчилсан, зүйсэн, гоёл чимэглэл ихтэй байдаг учраас өртөг нь өндөр, илүү их анхаарал шаарддаг байна. 

Эмэгтэй хувцас

8 Тетрахлорэтилени

Энэ бодис нь хорт хавдар үүсгэх магадлалтай боловч бидэнд одоогоор байгаа хамгийн сайн цэвэрлэгээний бодис юм. 

Тетрахлорэтилени

9 Органик бүтээгдэхүүнүүд

"Силикон суурьтай цэвэрлэгч нь илүү эрүүл бөгөөд байгальд ээлтэй гэдэг ч тетрахлорэтилени болон нүүрс устөрөгч шиг бүх төрлийн толбыг арилгадаггүй" хэмээн "clothingdoctor.com"-ийн Стив Бүрштейн өгүүлжээ. 

Органик бүтээгдэхүүнүүд

10 Мартсан эд зүйл

Зарим хүмүүс ор хөнжил, дэр зэргээ хими цэвэрлэгээнд өгөөд мартчихдаг гэнэ. Тиймээс ч заримдаа ийм төвүүд гэр ахуйн дэлгүүр шиг харагддаг байна. 

Мартсан эд зүйл

11 Хувцас хэрэглэл гэмтэх

Бид хувцас эдлэлийн гэмтэл, урагдалт зэрэг асуудалд хими цэвэрлэгээний төвийг буруутгадаг бол хими цэвэрлэгээний төвүүд бидний хувцасны материалыг буруутгадаг. Гэвч бид түүнээс сэргийлж л мэргэжлийн хүмүүст хандаж байгаа шүү дээ. 

Хувцас хэрэглэл гэмтэх

12 Нөхөн төлбөр

Нэг жил өмссөн цамцны нөхөн төлбөрт та шинэ цамцны 40 хувьтай тэнцэх мөнгөн хураамж авах ёстой хэмээн олон улсын хуульд заажээ. 

Нөхөн төлбөр

13 Алга болсон хувцас

Ихэнх байгууллага мэдээж мөнгө өгөхийг хүсэхгүй. Тиймээс ч ямар нэг аргаар хувцсыг тань олохыг хичээх болно. Харамсалтай нь таны хувцас аль хэдийнэ өөр нэг хүний шкафанд орсон байх вий. 

Алга болсон хувцас

14 Дахин ашиглах

Хувцасны өлгүүр болон дахин хэрэглэгдэх боломжтой бусад бүх зүйлийг дахин хэрэглэдэг. 

Дахин ашиглах

15 Хими цэвэрлэгээний ажилчид

Хими цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүд нь өртөг өндөртэй байдаг тул ихэвчлэн гар ажиллагаагаар үйлчилгээнүүдийг хийдэг. Харин таны цамцыг индүүдэх хүн цагт 20 ам.долларын цалин авдаг. 

Хими цэвэрлэгээний ажилчид

16 Хувцсыг тань өмсөх

Хими цэвэрлэгээний ажилчид таны цэвэрлүүлэх гэж өгсөн хувцсыг өмсдөг талаар та өмнө нь сонсож байсан уу? Хэдийгээр онцгүй сонсогдож байгаа ч энэ бол үнэн. Харин буцааж өгөхдөө мэдээж цэвэрлэсэн байдаг. 

Хувцсыг тань өмсөх

17 Чанар

Хамгийн сайн чанартай хувцас зардаг дэлгүүрүүд хамгийн чанартай хими цэвэрлэгээний газруудыг мэддэг. 

Чанар

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()