Хүүхэдтэй болох гэж буй хосуудад тохиромжтой хоол хүнс

2018-05-08, 14:25
11,498

Харвардын их сургуулийн эрдэмтдийн "American Journal of Obstetrics and Gynecology" хэмээх сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны мэдээллээс үзвэл эмэгтэй хүний идэж ууж байгаа зүйлс үр хөврөл бүрэлдэн тогтох үйл явцад онцгой нөлөөлдөг гэнэ. Мөн эрэгтэй хүний бэлгийн эсийн тоог нэмэгдүүлдэг хоол хүнс хүртэл байдаг аж. Саяхныг хүртэл хоол хүнс болон нөхөн үржихүйн холбоог согтууруулах ундаа, кофейнээр хязгаарлаж байсан. Тэгвэл эрдэмтдийн дараах судалгаанаас хүүхэдтэй болохоор шийдсэн хосууд ямар хоол хүнс идвэл зохистойг мэдэж аваарай. 

Хүүхэдтэй болох гэж буй хосуудад тохиромжтой хоол хүнс

1. ЯРГАЙ ЗАГАС

Яргай загас омега-3 буюу цусны эргэлтийг дэмжих бодисоор баялаг гэдэг нь батлагдсан билээ. Энэхүү хүчил нь мөн савны амсрын залхагийг нэмэгдүүлснээр гормоны ялгарлыг сайжруулж, өндгөн эс үүсэхэд оролцдог байна. 

Мөн докозагексаеник хүчил хэмээх омега-3 төрлийн хүчил нь эр бэлгийн эсэнд ихээр агуулагддагийг тогтоосон байна. Энэ хүчил нь эр эсийн амьдрах чадварт чухал нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна уг хүчил нь ургийн хөгжил болоод тархи, нүдний хөгжил өсөлтөнд сайн байдгийг "Nutrition Twins"-ийн Лиссие Лакатос болон Тамми Лакатос Шеймс нар дурджээ. 

Яргай загаснаас гадна омега-3-ыг өндөг, нэмэлт тэжээлийн бэлдмэлүүдээс авах боломжтой. 

1. ЯРГАЙ ЗАГАС

2. БУУЦАЙ

Хар ногоон уг ургамал нь өндгөн эсийн түвшинг нэмэгдүүлэх фоли болон В витаминаар баялаг юм. Фолийн хүчил нь эсийн хуваагдал болоод ДНК-гийн ялгаралтад маш сайнаар нөлөөлдөг.

Мөн бууцай нь жирэмсэн эхэд хэрэгцээт төмөр, кальци зэргийг агуулдаг байна. Эдгээр нь ургийн эхний хэдэн долоо хоногт хөгждөг тархи, нугасны хэвийн байдлыг хангадаг. 

Ногоон навчит ургамлууд нь цусны эргэлтийг сайжруулдаг хлорофил хэмээх фигмент агуулдаг учраас эмэгтэй хүний бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх чадвартай. 

Хэрвээ та бууцайнд дургүй бол өөр бусад навчит ногоон ургамлуудыг хэрэглээрэй. 

2. БУУЦАЙ

3. БҮХЭЛ ҮРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд нь В9 буюу фолийн хүчил, В12 зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндэд тустай шим тэжээл агуулдаг. В12-ын дутагдлыг хэд хэдэн судалгаанд үргүйдэлтэй холбон тайлбарласан байсан. 

Бас нэг гол орц найрлага болох эслэг нь биеэс илүүдэл эстрогенийг гадагшлуулахаас гадна цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг байна. 

Бүхэл үрэнд агуулагддаг антиоксидантууд нь өндгөн эсийг үүсгэдэг эсүүд болон нөхөн үржихүйн гормоныг ялгаруулдаг эрхтэнүүдийг чөлөөт радикалнуудаас хамгаалдаг аж. 

Тэгэхээр бор будаа, овъёос, арвай зэргийг ихээр хэрэглээрэй. 

3. БҮХЭЛ ҮРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

4. ШОШ

Фоли, эслэг, уургаар баялаг шош нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд ямагт сайнаар нөлөөлсөөр ирсэн билээ. 

Харвардын их сургуулиас хийсэн судалгаанд өмнө нь жирэмсэн болж байгаагүй 17.500 орчим эмэгтэйг хамруулжээ. Үүний үр дүнд амьтны гаралтай уураг хэрэглэж байсан эмэгтэйчүүд үргүйдэх магадлал нь ургамлын гаралтай уураг хэрэглэж байсан бүсгүйчүүдээс 39 хувиар их байжээ. 

Мөн "The Nutrition Twins" байгууллагаас шош төмрөөр баялаг тул жирэмсэн болох үед тулгардаг цус багадалтаас сэргийлдэг гэдгийг дурдсан байдаг. 

4. ШОШ

5. ХАР ШОКОЛАД

Хар шоколадыг эрэгтэй хүний бэлгийн эсийн чанарыг сайжруулдаг хэмээх дүгнэлтийг хэд хэдэн судалгаа баталжээ. 

Энэхүү амттан нь амино хүчил, L-аргинин хэмээх эр бэлгийн эсийн тоо, үрийн шингэний хөдөлгөөн, хэмжээг нэмэгдүүлдэг бодисыг агуулдаг гэж батлагдсан байна. 

Мөн шоколадны антиоксидантууд нь хорт бодис, бохирдлын чөлөөт радикалуудыг устгахаас гадна зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж. 

Нэрс, цитрус жимснүүд нь антиоксидантаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд юм. 

5. ХАР ШОКОЛАД

1. БУУРЦАГ

Буурцаг агуулсан бүтээгдэхүүн нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг боловч эрэгтэй хүний хувьд сөрөг талтай. 

Харвардын их сургуулийн судлаачид Массачусетсийн нөхөн үржихүйн эмнэлэгт эмчлүүлж байсан 99 эрэгтэйн буурцагны хэрэглээг гурван сарын турш хянасан байна. Үр дүнд нь буурцаг ихээр  хэрэглэсэн эрчүүдийн хувьд огт хэрэглээгүй эрчүүдээс нэг милл литрт 41 саяар цөөн эр бэлгийн эс байгааг судалгааны багийнхан тогтоожээ. 

1. БУУРЦАГ

2. ШАРСАН ХООЛ

Шарсан хуурсан хоол нь нөхөн үржихүйн эрхтэнүүд рүү очих цусны эргэлтийг бууруулж, артерийн судсыг бөглөх аюултай. 

Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгааны үр дүнд транс тос их хэрэглэсэн эмэгтэй нөхөн үржихүйн асуудалд орох магадлал илүү байдаг ажээ. 18.000 эмэгтэйг хамруулсан уг судалгаагаар хоёр хувийн илүүдэл өөх тос бүрт үргүйдлийн магадлал 73 хувиар ихэсдэг гэсэн дүгнэлт гарсан байна. 

2. ШАРСАН ХООЛ

3. ГААЗТАЙ УНДАА

Өдөрт нэг болон түүнээс олон гаазтай ундаа уух нь жирэмсэн болох магадлалыг бууруулдаг гэнэ. 

Бостоны анагаах ухааны их сургуулиас 21-45 насны 3800 эмэгтэй, мөн тэдний хамрагч болох 1000 гаруй эрэгтэйг судалгаанд хамруулсан байна. Үүний үр дүнд өдөрт нэг  гаазтай ундаа уусан тохиолдолд жирэмслэх боломж 20 хувиар буурч байгааг тогтоожээ. 

Эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 25, эрчүүдийн хувьд 33 хувь байсан байна. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдэгдэлдээ энэхүү судалгааны ахлагч, профессор Элизабет Хатч: "Бид газтай ундаа болон үргүйдлийн хоорондын холбоог тогтоосон. Үүний тулд таргалалт, кофейн, согтууруулах ундаа, тамхи татах, хоолны дэглэм гээд бүгдийг нь маш сайн хянаж судалсан" хэмээн дурджээ.

3. ГААЗТАЙ УНДАА

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()