Онгоцны үйлчлэгч нарын хэрэглэдэг 11 заль

Онгоцны үйлчлэгчид болон нислэгийн багийнхан сард 80 гаруй цагийг онгоцонд өнгөрөөдөг төдийгүй аялал тэдний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байдаг. Та хэрэв ажлын шаардлагаар, эсвэл аялал зугаалгаар явахаар онгоцоор байнга зорчдог бол нислэгтэй холбоотой хамгийн ашигтай зөвлөгөөг тэднээс биш бол өөр хэнээс мэдэж болно гэж?  "Business Insider" цахим мэдээллийн сайт таны аяллыг илүү таатай болгоход туслах 11 зөвлөгөөг онгоцны үйлчлэгчдээс авчээ. 

Онгоцны үйлчлэгч нарын хэрэглэдэг 11 заль
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Онгоцны үйлчлэгчдийг өөртөө хэрхэн анхаарал хандуулдаг болгох вэ?

Ихэнх зорчигч онгоцонд бууж суухад хялбарыг нь бодолцож, мөн хоолны төрлөөс сонгох хувилбартай байхын тулд урдуур эгнээнд суудал авдаг. Гэвч онгоцны үйлчлэгч нар арын хэсэгт суусан зорчигчид илүү анхаарал тавьж үйлчилдэг шалтгаан нь маш энгийн. Хэрэв онгоцны үйлчлэгч зөвхөн урдуур сууж байгаа зорчигчдын дуудлагад хариулж, хүсэлтийг биелүүлэх тохиолдолд өөр рүү нь далласан дунд эгнээнийхнийг ч бас орхигдуулахгүй үйлчлэх хэрэгтэй болдог. Энэ нь үйлчлэгчид  багагүй түвэг учруулдаг байна. Учир нь онгоцонд архи, дэр, чихэвч, шүдний сойз тэр болгон хүрэлцээтэй байдаггүй. Богино цагтай нислэгийн үеэр нэмэлт үйлчилгээ үзүүлэхэд цаг хүрэлцдэггүй аж. 

Онгоцны үйлчлэгчдийг өөртөө хэрхэн анхаарал хандуулдаг болгох вэ?

2 Хувцсаа хэрхэн хялбар хурдан индүүдэх вэ?

30 жилийн ажлын туршлагатай онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдэд хандан энэ талаар нэгэн хэрэгтэй зөвлөгөө өгчээ. Ажлын цаг болчихоод байхад хэрэв хувцсаа индүүдэж амжаагүй яарч байгаа бол үсний индүү ашиглах хэрэгтэй гэж тэрээр хэлсэн.

Хувцсаа хэрхэн хялбар хурдан индүүдэх вэ?

3 Дандаа цэвэр ор дэрний даавуун дээр унтаж бай

Онгоцны үйлчлэгчид олон улсын нислэгээр ийш тийш байнга зорчдог ажлын онцлогоос шалтгаалан очсон орон бүрийнхээ зочид буудалд буудалладаг. Тиймээс зочид буудлын чанарыг тэд илүү сайн мэднэ. 19 жилийн ажлын туршлагатай онгоцны үйлчлэгч: "Хэзээ ч зочид буудлын үрчлээсгүй ор дэрний даавуун дээр битгий унт. Үрчлээсгүй байна гэдэг нь түүнийг эргүүлээд тавьчихсан, өөрөөр хэлбэл хэн нэгэн түүн дээр унтсан байна гэсэн үг" хэмээсэн.

Дандаа цэвэр ор дэрний даавуун дээр унтаж бай

4 Зочид буудлын өрөөнд тусаж буй гэрлийг хэрхэн хаах вэ?

15 жилийн туршлагатай онгоцны үйлчлэгч "Шөнийн нислэгнээс өглөө буугаад буудалд сайхан унтаж амаръя гэхээр нар тусаад хэцүү байдаг" хэмээгээд үүнийг шийдэх нэг арга олсноо хуваалцсан юм. "Өмдний өлгүүрээр зочид буудлын хөшгийг тогтоо, тэгвэл нарны гэрэл завсраар нь тусахгүй" хэмээн тэр зөвлөсөн. 

Зочид буудлын өрөөнд тусаж буй гэрлийг хэрхэн хаах вэ?

5 Ханиадтай үедээ онгоцоор бүү зорч

"Ханиадтай үедээ аль болох онгоцоор нисэхгүй байхыг хичээгээрэй" хэмээн нэгэн онгоцны үйлчлэгч хэлж байна. Учир нь ийм үедээ онгоцоор зорчвол чихний хэнгэргээ гэмтээж, сонсголоо алдах аюултай гэнэ. Түүнд ч ийм явдал тохиолдож байсныг дурдаад тухайн үед хэвийн амьсгалж чадахгүй, их хэцүү байсан гэв. 

Ханиадтай үедээ онгоцоор бүү зорч

6 Хүүхдийн дуу чимээнээс хол байхыг хүсэж байна уу?

Онгоцонд хүүхэд уйлахад хэн нэгнийг буруутгахад их хэцүү. Ийм дуу чимээнээс бүрэн ангижрах боломжгүй ч таагүй нөхцөл байдлаас сэргийлэх арга хэмжээ авч болдог аж. Та билет захиалахдаа онгоцны тусгаарлагч ханатай хэсэгт ойр суудал авах хэрэггүй юм. Энэхүү тусгаарлагч хана нь нялх хүүхэдтэй ээжүүдийн хувьд хүүхдийнхээ живхийг солих цорын ганц боломжит газар юм. Тийм учраас тэр хавийн суудалд ой хүртэлх насны хүүхдүүдтэй ээжүүд голчлон байдаг.

Хүүхдийн дуу чимээнээс хол байхыг хүсэж байна уу?

7 Хэрхэн нойроо хүргэх вэ?

Олон улсын нислэгт байнга явдаг онгоцны үйлчлэгч нарын хувьд цагийн зөрүүнээс шалтгаалан нойр хүрэхгүй байх тохиолдол бишгүй. Тэгвэл нэгэн онгоцны үйлчлэгч хэрхэн хурдан нойрсох талаар ийн зөвлөж байна. "Би унтахаасаа өмнө бүх цахим төхөөрөмжүүдээ унтраадаг. Тэгээд аяга цай ууж, ном хэвлэл хэсэг гарчиглана. Ингэсний дараа ихэнх тохиолдолд унтдаг л даа. Гэвч цагаас илүү хугацаа өнгөрсөн ч унтаж чадахгүй байвал босоод ямар нэгэн зүйл хийж өөрийгөө сатааруулдаг. Дараа нь дахиад л унтахыг хичээдэг" хэмээн өгүүлжээ.

Хэрхэн нойроо хүргэх вэ?

8 Яаж бага ачаа авч явах вэ?

Онгоцны үйлчлэгчид бага оврын жижигхэн түрдэг чемодантай явдаг шүү дээ. Тэдэн шиг цомхон явахыг хүсэж байвал та зөвлөгөөг нь сонсоорой. "Явахынхаа урд өдөр буудаллах зочид буудал руугаа утасдаж, угаалгын болон хатаагч машин байгаа эсэхийг асууж мэд. Хэрэв байгаа бол угаалгын нунтаг, болон битүү уутанд хийн хатаахад хэрэглэдэг антистатик сальфетка авч яваарай. Ингэснээр та аяллын үргэлжлэх хугацаанаас хамаарч өөрийн зарим нэг зүйлсээс чөлөөлөгдөх боломжтой болно" хэмээн нэг жилийн ажлын туршлагатай ү ббүсгүй хэлж байна. 

Яаж бага ачаа авч явах вэ?

9 Паспортын хяналтыг хэрхэн хурдан өнгөрөх вэ?

Нэрээ нууцалсан онгоцны үйлчлэгч АНУ руу явж буй аялагчдад "Global Entry" хөтөлбөрийн мөнгийг төлөөд яваарай. Энэ маш ашигтай" гэж зөвлөж байна. Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Гааль-хилийн алба урьдчилсан шалгалтыг давсан гадаадын зорчигчдыг өөрийн улс руу нь нэвтрэхэд хялбар болгох үүднээс гаргажээ. Тухайн хөтөлбөрт хамрагдагсад бусдын адил паспортын хяналтад оочерлож, гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагагүй аж.

Паспортын хяналтыг хэрхэн хурдан өнгөрөх вэ?

10 Чемоданыхаа зайг яаж хэмнэх вэ?

Жил орчим ажиллаж буй онгоцны үйлчлэгч "Хувцсаа нарийхан болгож хуйлж хийвэл чемоданд илүү зай гардаг. Би гэрээсээ хэд хоногоор, заримдаа гурван долоо хоногоор явах шаардлагатай болдог. Тийм болохоор чемодандаа аль болох олон зүйл багтаахын тулд хувцсаа эвхэлгүй хуйлж хийдэг" хэмээн зөвлөлөө.

Чемоданыхаа зайг яаж хэмнэх вэ?

11 Буудлынхаа өглөөний цайнаас яаж хоцрохгүй байх вэ?

Ихэнх зочид буудлын өглөөний цай үнэгүй байдгийг та бүхэн мэдэх байх. Хэрэв та зочид буудлын өглөөний цайны цагаас өмнө явах, эсвэл амжиж очихгүй тохиолдолд буудлын зохион байгуулагчаас савлаад аваад явж болох хачир зоог бэлдэж өгөх боломжтой эсэхийг урьдаар асуугаарай. Энэ нь ихэнх тохиолдолд жимс, лонхтой ус, хэрчим бяслаг зэрэг бүтээгдэхүүн байдаг бөгөөд таны хоржигносон ходоодыг жаахан ч гэсэн тайтгаруулах болно хэмээн нэгэн онгоцны үйлчлэгч сануулсан. 

Буудлынхаа өглөөний цайнаас яаж хоцрохгүй байх вэ?

12
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()