Сурталчилгаа (15)
Хаах

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ

2018-05-09, 12:28
4,255

Хүний нүд эзнийхээ талаар таны төсөөлж байгаагаас ч илүү ихийг бусдад мэдээлэх чадвартай. Шинжлэх ухаанчид "Бодол уншигч" төхөөрөмж буюу хүний хүүхэн харааг хянадаг бичил шилэн линз зохион бүтээсэн нь сүүлийн үед олны анхаарлыг нэлээд татаад байгаа аж. Учир нь энэхүү линз нь тухайн хүний хүүхэн харааны хөдөлгөөн, нүдээ цавчих зэрэгт нь үндэслэн хүний зан аашийг тодорхойлох чадвартай юм. Мөн судлаачид сониуч зантай хүмүүс эргэн тойрноо анхааралтай хардаг. Харин нээлттэй хүмүүс ямар нэг зүйл рүү удаан ширтдэг хэмээн тодорхойлжээ. 

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ

Өмнөд Австралийн их сургуулийн Тобиас Лоецчер (Tobias Loetscher)-ээр удирдуулсан шинжлэх ухаанчид хүний нүдний хөдөлгөөн, зан ааш хоёрын харилцаа холбоог судлах машин зохион бүтээжээ. 

Нүдний хүүхэн харааг хянадаг энэ шилэн линзийг 42 сурагчид зүүлгэсэн бөгөөд тэднээр мөн зан аашийг нь тодорхойлсон асуулга бөглүүлсэн байна. Энэхүү асуулгын аргыг сэтгэл судлалын салбарт өргөнөөр хэрэглэдэг юм байна. Зан аашийн төлөв байдал нь хувь хүний үзэл бодол, мэдрэмжүүдийн илэрхийлэл байдаг хэмээн "Frontiers in Human Neuroscience"-д гарсан мэдээлэлд тэмдэглэжээ. 

Судалгааны үр дүнд хүний зан байдал нь нүдний хөдөлгөөнтэй маш нарийн уялдаа холбоотой болох нь батлагдсан төдийгүй ижил төрлийн зан байдалтай хүмүүсийн нүдний хөдөлгөөн ойролцоо байдаг гэж дүгнэжээ. Жишээ нь, сэтгэл гутралтай хүмүүс нүдээ хурдан цавчдаг бол нээлттэй хүмүүс нүдээ хоёр тийш нь ихэвчлэн хөдөлгөдөг. Шударга үнэнч хүмүүсийн хүүхэн хараа маш их хэлбэлзэлтэй байдаг гэнэ. Харин өөдрөг үзэлтнүүд сөрөг зүйл рүү удаан тогтож хардаггүй юм байна. 

Хүрээлэн буй орчноо танин мэдэхээс гадна нүд нь бидний оюун санааны цонх төдийгүй бидний хэн болох, юу бодож, юу мэдэрч байгаа талаарх бүх мэдээллийн эх сурвалж юм. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар гаргаж авсан мэдээлэл шууд таамагласнаас 7-15 хувь илүү бодит байгааг дурджээ. Судлаачид үүгээр дамжуулан роботуудыг нийгэмд илүү өргөнөөр хэрэглэхээс гадна ухаалаг утаснуудад програмыг суулгаснаар гар утас маань бидний зан аашийг уншиж, тохирох функцыг идэвхжүүлэх боломжтой болж магадгүй хэмээн хэлсэн байна. 

ТАНЫ НҮД ТАНЫ СЭТГЭЛИЙН ТОЛЬ

  • Сониуч хүмүүс эргэн тойрноо харах хандлагатай байдаг.
  • Нээлттэй хүмүүс хий хоосон зүйл рүү удаан хардаг.
  • Сэтгэл зүйн хувьд асуудалтай байгаа хүмүүс нүдээ хурдан хурдан цавчдаг. 
  • Шинэ зүйл туршиж үзэх хүсэлтэй хүмүүс нүдээ хоёр тийш нь хөдөлгөх шинжтэй. 
  • Шударга үнэнч хүмүүсийн хүүхэн харааны хэмжээ маш их хэлбэлзэлтэй байдаг. 
  • Өөдрөг үзэлтэй хүмүүс сөрөг зүйл рүү удаан хардаггүй. 

 

 

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()