Гадны жуулчдын дургүйг хүргэсэн Америкийн хамгийн муухай хоол хүнс

Ихэвчлэн хоол хүнстэй холбоотой сэдвээр сонирхолтой, мэтгэлцээн, шүүмж өрнүүлж байдаг "Reddit.com" сайтын хэрэглэгчид америкчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд болон хоолны талаар шүүмжилж, сэтгэгдлээ хуваалцжээ. Гэхдээ энэ шүүмжийг америкчууд биш гадаадын иргэд өгсөн бөгөөд алдарт "Hershey’s" шоколаднаас өгсүүлээд Америкийн "нэрийн хуудас" гэхэд болохоор "Хот дог"-ийг хүртэл "муухай" хүнсний жагсаалтад оруулсан байв.

Гадны жуулчдын дургүйг хүргэсэн Америкийн хамгийн муухай хоол хүнс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 "Hershey’s" шоколад

"Минийхээр бол америк шоколад, чихрүүд нь хамгийн онцгүй. 'Hershey’s" шоколад тоосорхог бүтэцтэй бас шоколадны өтгөн сайхан амт мэдрэгддэггүй. Урьд нь "Cadbury" сүүтэй шоколад хамаагүй чанартай байсан. Гэвч хэдэн жилийн өмнө "Kraft" компани 'Cadbury"-ийг худалдаж авсны дараа орцыг нь өөрчилсөн бололтой. Аажим аажмаар чанар нь муудсан" гэж Protonbeamface хэмээх хаягтай хүн бичжээ.

"Hershey’s" шоколад

2 Эрдэнэшишийн зутан

"Миссисипид шиг санагдаж байна. Таны зургийг нь харж байгаа энэ хоолыг идэхийн өмнө би зөөгчөөс "Энэ юу вэ?" гэсэн чинь тэр над руу гайхсан, бас эвгүй байдалд орсон байдалтай харсан. Түүний харцыг дагуулан хартал өөр нэгэн эр өмнөө яг энэ хоолыг тавьчихсан, дургүй хүрмээр авиа гарган тамшаалан идэж байсан" гэж "yummy_yummy_red_wine"  хаягнаас бичсэн байв.

Эрдэнэшишийн зутан

3 "Velveeta" бяслаг

Бас нэгэн шүүмжлэгч "Америк бяслагны талаар маш олон хүн сэтгэгдлээ бичсэнийг би уншлаа. Гэхдээ "Velveeta" бяслагийг "Cheeze Whiz"-ийн нэгэн адил натурал биш хоолны жагсаалтад оруулах хэрэгтэй" гэжээ.

"Velveeta" бяслаг

4 "Red Wines" саван шиг амттай

CthulhusWhore хэмээх хаягтай нэгэн "Би Red Vines" чихрийг хамгийн гоё амттай нь гэж бодоод идэхийг маш их хүсдэг байлаа. Харин амсаж үзээд яг саван шиг амттайг нь мэдсэн" гэж шүүмжилжээ.

"Red Wines" саван шиг амттай

5 Талх

Tigersmadeofpaper хэмээх нэртэй нэгэн хэрэглэгч мөн л  "Америкийн супермаркетуудад зардаг ердийн талхыг би одоо хүртэл идэж чаддаггүй. Учир нь талх нь маш их чихэртэй. Бургер, "Хот дог"- ний  талх ч мөн ялгаагүй чихэрлэг" гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Талх

6 Хучмал

"Крем-шөл ч юм уу, юугаар ч юм хийсэн хучмалууд. Ногоон шоштой хучмал, туна загастай хучмал, мөөгтэй хучмал. Ер нь энэ "Campbells" нөөшилсөн шөлнүүд чухам ямар амттай байдагийг би сайн мэднэ. Тийм болохоор үүнийг үндсэн хоолны салшгүй нэг орц бүрэлдэхүүн болгон ашиглахыг хараад ямар их натри хоолонд минь орсон бол гэж бодохоос л жихүүдэс хүрдэг. Ялангуяа дээгүүр нь чипсний үйрмэг цацсан энэ хучмалууд их аюултай" гэж InquisitorVawn хэмээх нэрнээс бичиж үлдээжээ.

Хучмал

7 "Cheese Whiz" зөөлөн бяслаг

"Screech" хэмээх нэртэй хэрэглэгч энэ бяслагны амтыг хуванцар, хорт хавдартай  зүйрлэж бичсэн байв.

"Cheese Whiz" зөөлөн бяслаг

8 Рутбир дэх хөөс

pokeySoakins хэмээх нэгэн "Миний коллежийн найз Австри залуу энэ рутбирийн хөөсөн малгайг хараад ой нь гутсан" ёстой балиар хэмээн шүүмжилжээ.

Рутбир дэх хөөс

9 "Twizzlers"-ийг идээд харамссан

"Twizzlers" ёстой хачин амттай. Амт нь улаан чихэр өвстэй огтхон ч адилгүй шүү. Яг л нэг картон цаас шиг амттай. Би амсаж үзээд л  үнэхээр их харамссан" гэж movealittlecloser бичжээ.

"Twizzlers"-ийг идээд харамссан

10 "Pop Tarts" жигнэмэг

"Манай нэг найз надад "Pop Tarts" жигнэмэг явуулсан юм. Тэр нь их муухай амттай байсан шүү. Хүмүүс үнэхээр үүнийг өглөөний хоолондоо иддэг гэж үү? Би залгиж ч чадаагүй" хэмээн homovore бичжээ.

"Pop Tarts" жигнэмэг

11 Жимстэй мөс

Энэ "Сироптой мөс хоол гэж үү?" хэмээн nanlayo гайхан бичжээ.

Жимстэй мөс

12 Үхрийн хатаасан мах

"Энэ зүйлийг би хэдэн сарын өмнө амсаж үзсэн. Хуучирсан гутлын улавч шиг бүтэцтэй. Ер нь бол хуванцар л юм даа. Үхрийн махаар яаж ийм идэхийн аргагүй юм хийдгийг огт ойлгодоггүй" гэж stw1313 шүүмжилжээ.

Үхрийн хатаасан мах

13 Эрдэнэшишийн гурилтай зайдас

"Би энэ зайдсыг анх Флоридод байхдаа амсаж үзсэн. Дахиж ерөөсөө идэж чадаагүй. Яагаад хүмүүс үүнийг амттай гэдэг юм бол. Би үнэхээр их гайхдаг" хэмээн Biwton бичжээ.

Эрдэнэшишийн гурилтай зайдас

14 Сүмстэй жигнэмэг

"Миний үеэлүүд Америкт амьдардаг юм. Нэг удаа тэд намайг өглөөний хоолонд уриад энэ сүмстэй жигнэмгийг идүүлэх гэж оролдсон. Ёстой ой гутам юм байсан! Зөөгч "Энэ бол зүгээр л гурил, давс, чинжүүтэй хольсон гахайн өөх" гэсэн. Үүнийг яаж өглөө идэж болдог байна аа?" гэж ilovenewtons эгдүүцжээ.

Сүмстэй жигнэмэг

15 Америк гахайн утсан мах

"Америк гахайн утсан мах их хачин, хэтэрхий нимгэн. Америкаас явуулсан зургуудаа харахад тэд гахайн махандаа дандаа л крем түрхсэн байна. Уг нь шүүслэг гахайн мах илүү дээр шүү дээ!" гэх RtardDAN-ийн сэтгэгдэлийн доор "Яг үнэн маш нимгэн, шөрмөслөг, их хатуу" маш муухай гэжээ.

Америк гахайн утсан мах

16 Махан рулет

"Яагаад би махан рулет идэхийг хүснэ гэж? Би энэ дургүй хүрмээр муухай харагдаж байгаа бүтээгдэхүүнийг огтхон ч идэж чадахгүй" гэж BoChiggedyBoDiddley бичжээ.

Махан рулет

17 Өглөөний хоолны нэвс

"Тэдний энэ нэвс нь янз бүрийн өнгөтэй, хачин амттай, зарим нь бүр зефиртэй байсан. Энэ бүтээгдэхүүн өглөөний хоолонд огтхон ч тохирохгүй. Америк хүүхдүүдийн дунд таргалалт их байгаа нь нэг их гайхмаар зүйл биш" гэж TheInsaneDane шүүмжилжээ.

Өглөөний хоолны нэвс

Та үүнтэй санал нэг байна уу? Таны бодлоор эрх чөлөөний орны хамгийн муухай хоол, хүнсний бүтээгдэхүүн юу вэ?

19
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()