Сурталчилгаа (15)
Хаах

Эм бэлгийн эс нь эр эсийг өөрөө сонгож үр тогтоодог гэдгийг та мэдэх үү?

Өндгөн эс эр эстэй уулзаж, үр тогтон, хүүхэд төрдөг. Энгийн байна уу? Гэхдээ яг ч ийм энгийн биш л дээ. Эмэгтэй хүний сонгох эрх чөлөө энд хүртэл үйлчилдэг. Бүр тодруулбал, эмэгтэй өндгөн эс нь сперм буюу эр эсээ өөрөө сонгоснооор үр тогтох боломжтой болдог аж. Суортмор коллежийн биологич Скотт Гилберт (Scott Gilbert)-ийн үзэж буйгаар "Өндгөн эс нь эр эсийг өөртөө уусгахаас илүүтэйгээр харилцан идэвхтэй үйл ажиллагаанд ордог" байна. Тэгэхээр үр тогтох гэдэг нь булаан эзлэлт бус харин ч бүр шударга өрсөлдөөн юм. 

Эм бэлгийн эс нь эр эсийг өөрөө сонгож үр тогтоодог гэдгийг та мэдэх үү?

1 Эр эсийн уралдаан

Үрийн зулай үнэрлэхээр яарч буй хосууд үр тогтох явцад эр бэлгийн эсүүд өндгөн эс рүү уралддаг гэж итгэдэг. Сая сая спермүүд ганцхан өндгөн эс рүү уралдаж, Х нь Х-тэй бол охин, Х нь Ү-тэй бол хүү төрдөг гэж биднийг багад зааж байсан билээ. 

Эр эсийн уралдаан

2 Өндгөн эс спермээ өөрөө сонгодог

Уралдаан? Гэхдээ өндгөн эс ямар спермийг өөртөө оруулах вэ гэдгээ хэдийнэ сонгосон байдаг учраас уралдаан гэхэд хэцүү л юм. 

Шинжлэх ухаанч, эмч Жосеф Х.Надеау (Joseph H. Nadeau)-гийн судалгаанд үндэслэсэн тайлбараар, өндгөн эс нь идэвхгүй биш бөгөөд нөхөн үржихүйн үйл явцад маш гол үүрэг гүйцэтгэдэг байна. Тэгэхээр эр эсүүд өндгөн эс рүү уралддаг гэх бидний ойлголт худал болж таарч байгаа юм. 

Өндгөн эс спермээ өөрөө сонгодог

"Pacific Northwest Research Institute"-ээс тайлбарласнаар, өндгөн эс нь эр бэлгийн эсүүдийг маш нарийн сонгодог нь түвэгтэй юм. 

3 Менделийн хууль

Бидний дээр дурдсан шинжлэх ухаанч, эмч Жосеф Х.Надеау энэхүү хуулийг халахыг оролдож, хоёр өөр туршилт явуулсан бөгөөд түүний зорилго нь үр хөврөлийн генийн хослолуудын тодорхой, урьдчилж таамагласан харьцааг бий болгох явдал байв. Гэхдээ тэр үүнийгээ баталж чадаагүй юм. 

Туршилтын үеэр эм харханд нэг хэвийн, нэг мутант гень өгснөөр хорт хавдар тусах эрсдэлийг нь ихэсгэжээ. Харин эр хархны бүх гень хэвийн байсан бөгөөд үр дүн нь Менделийн хуультай тохирч байв. 

Менделийн хууль

4 Туршилт 2

Энэ удаа тэрээр генийг нь эсрэгээр хуваарилан явуулжээ. Эм харханд хэвийн гень, эр харханд хавдартай гень өгөхөд зөвхөн 27 хувийн хавдар агуулсан геньтэй байсан аж. Харин эртэмтэд дээрх хувийг 75 гэж таамаглаж байв. 

Эрдэмтний дүгнэлтээр өндгөн эс мутацид орсон гениэс илүү хэвийн геньтэй спермийг сонгон авч, үр тогтдог байна. Шинжлэх ухаанд уг үйл явцыг "Генетикт суурилсан үр тогтолт" гэж нэрлэдэг. 

Туршилт 2

5 Энэ юуг илэрхийлж байна вэ?

Судлаач Жосеф Х.Надеау үүнийг хоёр шалтгаантай гэж үзэж байна. 

  1. Сперм болон өндгөн эсийн холбогдол нь фолийн хүчлийн молекултай холбоотой байх магадлалтай. В витамин, фолийн хүчил хоёрын метаболизм нь өндгөн эс, эр эсэд маш ялгаатай явагддаг. Энэ ялгаа нь өндгөн эс, сперм хоёрын холбоог шийдвэрлэх хүчин зүйл болж байх боломжтой.
  2. Өндөг рүү чиглэсэн эмэгтэйн нөхөн үржихүйн замд эр бэлгийн эсүүд бий болсон байна. Энэ үед өндөг бүрэн хөгжөөгүй байж болно. Өндөг нь энэ эсийн хуваагдалд нөлөөлж болох бөгөөд түүний генүүд нь эр бэлгийн эсэд сайн зохицож чаддаг.

Энэ юуг илэрхийлж байна вэ?

11
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()