Сурталчилгаа (15)
Хаах

"Met Gala- 2018" наадмын эргэн тойронд...

Хувцаслалт, гадаад төрх, бие галбираараа одууд олны анхаарлыг эрхгүй татдаг билээ. Хэдийгээр  Леди Гага, Рианнагийн дүр төрх хүн болгонд таалагдах албагүй ч "Met Gala" наадамд оролцсон хүн бүр төгс харагдахыг хичээдэг нь маргаангүй үнэн билээ. Энэ жилийн "Met Gala" наадамд одууд шашны агуулгыг илэрхийлсэн хувцсаар гоёж ирсэн бөгөөд заримынх нь арай ч хэтрүүлчихэж гэмээр гаж хувцаслалт олны дургүйцлийг маш  ихээр хүргэсэн байна.

"Met Gala- 2018" наадмын эргэн тойронд...

Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гаригт болдог нэгэн онцгой арга хэмжээг олны танил жүжигчид, дуучдаас гадна дизайнерууд, шүүмжлэгчид мөн загварын ертөнцийнхөн тэсэн ядан хүлээдэг. Энэ бол Нью-Йорк хотын Метрополитан музейн Хувцас загварын институтээс жил бүр зохион байгуулдаг "Met Gala" наадам бөгөөд өнөө жил 70 жилийн ой нь тохиож буйгаараа онцлог байсан юм.

Энэ арга хэмжээний нэг онцлог нь зохион байгуулагчдын урьдчилан зарласан сэдэв, загварын чиг хандлагад тохирсон гоёлын даашинзтай хүрэлцэн ирдгээрээ өвөрмөц. Энэ жилийн "Met Gala" наадам “Сахиусан тэнгэр болон католик төсөөлөл” хэмээх сэдвийн дор зохион байгуулагдсан юм. Өгөгдсөн сэдвээс болсон байх талтай ч зарим оддын хувцаслалт нэлээд шүүмжлэл дагуулсан байна.

 

 

1 ”Сахиусан тэнгэр”- Кэти Перри

Кэти Перри (Katy Perry) хэзээ ч даруухан хувцасладаггүй байсан ч аварга том далавч бүсгүйн турьхан биед томдсон бололтой. Магадгүй тэрээр ингэж хувцаслахаасаа өмнө “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдээс суралцах хэрэгтэй байсан болов уу. "Versace" түүний гоёлыг урласан гээд бод доо. 

”Сахиусан тэнгэр”- Кэти Перри

2 Сара Жессика Паркер болон түүний толгой дээрх тахилын ширээ

"Sex and the city" киноны гол дүр Кэрри Брэшоугийн дүрд магадгүй энэ хувцаслалт илүү зохиж мэдэх юм. Харин Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)-т ч юу л бол. Алдарт "Dolce&Gabbana"-гийн дизайнерууд мэдрэмжгүй юм аа.

Сара Жессика Паркер болон түүний толгой дээрх тахилын ширээ

3 "Хамгаалагч"-ийн хувцас

Баатар эрийн хуяг дуулгыг санагдуулам "хамгаалагч"-ийн хувцсаар гоёсон Зендая Дарк (Zendaya Dark)-ийн сонголтыг гайхах хүн бишгүй байв. Гэхдээ ийм содон сонголтуудыг энэ наадмын үеэр л харах боломжтой. "Versace" түүний энэ гоёлыг үйлдвэрлэжээ.

 

"Хамгаалагч"-ийн хувцас

4 “Гэгээнтэн”

Загварын ертөнцийн сахиусан тэнгэр Рози Хантингтон Уайтли (Rosie Huntington Whiteley) даруухан сонголт хийжээ. Гэхдээ яаж зүгээр байх вэ даашинзных нь энгэр арай л задгай юу? .

“Гэгээнтэн”

5 Эртний зураглалтай даашинз

Микеланжело өөрийнх нь зураг юу халхалж байгааг мэдэж байсан ч болоосой. Ариана Гранд (Ariana Grande)-ын өмссөн даашинз хуримын хувцсаараа алдартай "Vera Wang" брэндийн бүтээл. 

Эртний зураглалтай даашинз

6 “Загалмай өмсөгч”

Энгэр нь загалмайтай байгаа учир түүний цээжийг сайн хамгаалж байгаа байх даа. Женнифер Лопес  (Jennifer Lopez)

“Загалмай өмсөгч”

7 Торон ууттай дарс

Өнгөрсөн жилийн наадмаар Соланж Ноулз (Solange Knowles)-ын толгойн гоёл трэнд болж байсан бол өнөө жил тэрээр торон ууттай дарсаар гоёлоо чимэглэсэн бололтой.

Торон ууттай дарс

8 Сайхан сэтгэлт католик шашинтан

Сүм рүү явах  эсвэл хуриманд явахад нэн тохиромжтой даашинз. Кейт Босуорт (Kate Bosworth)

Сайхан сэтгэлт католик шашинтан

9 Шаргал үст Эмилия

Эмилия Кларк (Emilia Clarke) ийнхүү бодит амьдрал дээр шаргал үстэй болжээ. Гэхдээ түүний итали дүр төрх хэвээрээ л байна. "Dolce & Gabbana"-гийн сурталчилгаанд тоглосон түүний хэв маяг өөрт нь маш их таалагдсан бололтой.

Шаргал үст Эмилия

10 Урт хөлт итгэгч

Түүний хувцаслалт үзэсгэлэнтэй гэхээсээ илүү аймшигтай харагдаж байна. Кара Делевинь (Caradelevingne)-ийн энэ даашинзыг "Dior"-ынхон урлажээ.

Урт хөлт итгэгч

11 Загалмайт бүсгүй

Энгийн биш бүр алтан загалмайтай үзэсгэлэнт бүсгүй Ким Кардашиан  (Kim Kardashian). Олны анхаарлыг хэрхэн өөртөө татах аргыг тэр маш сайн мэддэг, тэр тусмаа "Versace"-гийн даашинзаар. 

Загалмайт бүсгүй

12 Хатан хаан

Блейк Лайвли (Blake Lively) маргад эрдэнийн чулуу, алмаазан шигтгээтэй даашинз өмссөн нь яг л хатан хаан мэт харагдаж байлаа. Түүний гоёл мөн л "Versace"-гийнх. 

Хатан хаан

13 Өөрийн загварт үнэнчээр зүтгэнэ

Энэ наадмын үеэр Мадонна (Madonna) шиг өөртөө итгэлтэй хүн байгаагүй байх. Учир нь энэ түүний хэв маяг шүү дээ.

Өөрийн загварт үнэнчээр зүтгэнэ

14 Хичээх ч хэрэггүй байжээ

Энгийн цагаан цамц, задгай үстэй байхад л тэрээр бүрэн дүрдээ хувирах боломжтой. Жаред Лето (Jared Leto)-гийн хувцас "Gucci" брэндийнх. 

Хичээх ч хэрэггүй байжээ

15 Пап ламтан

Энэ удаад Рианна (Rihanna) Ромын пап ламтны хувцсыг өмсөж үзэхээр шийдсэн бололтой. "Margiela"-гийн оёдолчдын ур ухаанаа гарган урласан энэ загвар Мадоннагийн анхаарлыг ихээхэн татсан гэнэ шүү.

Пап ламтан

Видео

7
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()