Алдартай компаниудын лого хэрхэн бүтсэн бэ?

Дэлхий даяар алдартай томоохон компани, брэндүүдийн логог бид өдөр тутамдаа хаа сайгүй харж байдаг шүү дээ. Гэхдээ тэдгээр нь ямар утга учиртай, чухам юу илэрхийлж байдгийг тэр бүр мэддэггүй. Тиймээс энэ удаад олонд танил болсон, хамгийн түгээмэл дэлхийд брэнд болсон 12 логоны утга учрыг хүргэе. 

Алдартай компаниудын лого хэрхэн бүтсэн бэ?
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

1 "McDonald’s"

1962 онд сэтгэл судлаач Луис Чэскин (Louis Cheskin)  McDonald’s-ийн логог алтан шаргал "М" үсэгний хэлбэртэй болгохыг санал болгожээ. Тэрээр "М" үсэгний энэхүү дугариг хэлбэр нь эмэгтэй хүний хөхийг санагдуулж, өөрийн эрхгүй юм идэх хүсэл төрүүлнэ гэж бодсон байна. Гэвч энэхүү дугариг дүрсийг 1950 он хүртэл ердөө ч логондоо оруулаагүй аж. 

"McDonald’s"

2 "Apple"

"Apple" брэндийн логог хортой алим идэж амиа хорлосон математикч Алан Туринг (Alan Turing)-ийн гэгээн дурсгалд зориулан зохиосон гэж ярилцдаг. Гэвч үнэндээ бүх зүйл маш энгийн. Энэ загварыг гаргасан Роб Жаноф (Rob Janoff) "Алимны хэмжээг харуулахын тулд нэг талаас нь хазсан болгож зурсан. Учир нь бүтэн алим өөр ямар ч төрлийн бөөрөнхий жимстэй андуурагдах магадлалтай" хэмээжээ. 

"Apple"

3 "BMW"

"BMW" компанийн лого нь цэлмэг тэнгэр рүү харсан сэнсний дүрс гэж хүмүүс ярьдаг. Гэвч маш энгийн утгатай. Цэнхэр болон цагаан өнгийг Баварийн далбаанаас санаа авч зурсан аж.  

"BMW"

4 "Wikipedia"

Гол утга учир нь дэлхийн бөмбөрцөг нэвтэрхий толь болсныг илэрхийлж буй. Эвлүүлдэг тоглоомын хэсгүүд нь орон орны хэлний өөр өөр үсгээр тэмдэглэгдсэн байдаг. Тэд бүгдээрээ "wikipedia" гэсэн үгнээс бүтсэн бөгөөд дутуу хэсэг нь нэвтэрхий толь бичиг бүрэн гүйцэд болоогүй бөгөөд шинэ мэдээлэл байнга гарч ирэхийг харуулж байна.

"Wikipedia"

5 "Android"

График дизайнер Ирина Блок (Irina Blok) болон түүний багийнханд амархан танигдах роботны дүрстэй лого зохиох даалгавар өгчээ. Хөгжилтэй нь энэхүү ногоон роботыг нийтийн ариун цэврийн өрөөний үүдэнд өлгөсөн таних тэмдгээс санаа авсан байна. 

"Android"

6 "Ferrari"

Ихэнх хүн "Ferrari"-гийн логон дээр байдаг морийг хурд хүчний бэлгэ тэмдэг болгон байрлуулсан гэж боддог. Гэхдээ тийм биш юм. Морины энэхүү дүрсийг Итали нисгэгч Франческо Баракка (Francesco Baracca) онгоцныхоо их биен дээр зурсан байсныг Энзо Феррари (Enzo Ferrari) өөрийн намтартаа дурдсан байдаг. Энзог уралдаанд ялсных нь бэлэг болгож энэхүү тэмдгийг Франческогийн ээж өгчээ. 

"Ferrari"

7 "Lacoste"

1923 онд  бизнесмэн, теннисний тамирчин Ренее Лакосте (René Lacoste), зохиолч Алан Мүүр (Alan Moore) нар  гудамжаар алхаж явахдаа матрын арьсаар хийсэн чемодан харсан байна. Тэд маргалдаж, теннис тоглоод Ренеег ялбал тэр арьсан чемоданыг Алан түүнд авч өгнө гэж тохиролцжээ. Ренее хожигдсон ч тэдний энэ түүхийг сонссон сурвалжлагч "Матар" шиг өрсөлдсөн ч ялж чадаагүй теннисний тамирчны талаарх нийтлэлээ бичсэн байна. Ингээд Ренее "матар" гэх нэртэй болж, компанийнхаа логог зохиожээ. 

"Lacoste"

8 "Uber"

"Uber" саяхан хуучин логогоо өөрчилж, "U" үсгийн хэлбэр бүхий хүрээнд янз бүрийн мэдээлэл, атомууд байгаа мэтээр дүрсэлсэн байна. Уг логоны утга санаа нь "Uber"-ыг атомуудын адил хаанаас ч олох боломжтой гэсэн үг хэмээн тус компаниас мэдэгджээ. 

"Uber"

9 "Pinterest"

Эхлээд харахад энэ лого танд маш энгийн санагдажх болно. Гэхдээ та эхний "Р" үсгийг анхааралтай ажвал бидний өдөр тутам хэрэглэдэг, чухал цаас, бичиг баримт, тэмдэглэлээ тогтооход тусалдаг бичгийн хадаас шиг дүрстэй болохыг анзаарна. 

"Pinterest"

10 "Nike"

Хамгийн түгээмэл харагддаг логонуудын нэг ердөө 35-хан ам.доллараар бүтэж байжээ. 1971 онд "Nike" брэндийн эзэн Фил Найт (Phil Knight)-д энэхүү логог зохиосон оюутан Каролин Дэвидсон (Carolyn Davidson)-ы бүтээл тийм ч их таалагдагдаагүй тул 35 ам.доллар төлсөн байна. Гэтэл энэхүү эмблем нь маш алдартай болж хүмүүс "Nike" брэндийг ялалтын охин тэнгэртэй зүйрлэх болжээ. 

"Nike"

11 "Starbucks"

"Starbucks"-ын логон дээрх эмэгтэй яг үнэндээ хоёр сүүлээ нэг нэгээр нь гартаа барьсан лусын дагина гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэхүү логог домогт гардаг, мөнх настай хүнтэй гэрлэсэн Мелусинь гэх хоёр сүүлтэй лусын дагинаас санаа авч зуржээ. 1971 онд зургийг тэр чигт нь аяган дээр буулгадаг байсан ч цаг хугацаа өнгөрсөөр бидний одоогийн мэддэг энэхүү лого бүтжээ. 

"Starbucks"

12 "Pepsi"

"Pepsi" компанийн энэ лого нэг сая ам.долларын өртөгтэй гэвэл та итгэх үү? Логог бүтээж байхад дизайнерууд хүний нүдэнд хамгийн сайхан харагдах алтан харьцаагаар энэхүү өнгө дүрсийг нарийн төлөвлөн зохиосон байна. 

"Pepsi"

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()