Хүрэн баавгайг хамгийн ойроос авсан орос гэрэл зурагчны бүтээлүүд

2018-05-12, 17:00
6,404

52 настай Сергей Горшков (Sergey Gorshkov) амь насаа ч умартан онгон зэрлэг байгальдаа байгаа аварга хүрэн баавгайн зургийг авахаар Оросын алс дорнодыг зорьжээ. Хүрэн баавгайнууд нь босоод зогсоход гурван метр хүртэл өндөртэй, 650 кг хүртэл жин татдаг. Гэхдээ тэд хүн рүү тэр бүр халддаггүй бөгөөд яргай загас, ойн жимсээр хооллодог аж. 

Хүрэн баавгайг хамгийн ойроос авсан орос гэрэл зурагчны бүтээлүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Баавгайн зургийг хамгийн ойроос авахын тулд Горшков хүрэн баавгайны нутаг Камчатка руу аялжээ. 

2

Баавгайнуудын зан ааш, амьдралын хэв маягийг судлахад тэрээр олон жилийг зарцуулсан юм байна. 

3

Тэд яг л усанд тоглож байгаа хүүхдүүд шиг харагддаг. 

4

Гэхдээ яаж ч ойртсон, эдгээр зэрлэг амьтдыг хүндлэх хэрэгтэй гэдгийг тэр үргэлж санадаг байжээ. 

5

Баавгайнуудын нэгийг хоолоо барьж байх үеэр нь зургийг нь буулгаж амжжээ. 

6

Энэ зургийг авахын тулд тэрээр мөстэй усанд сэлж, илүү их ойртсон байна. 

7

"Намайг баавгайнаас айдаг уу гэж хүмүүс үргэлж асуудаг. Мэдээж би бусдын адил айдаг.  Магадгүй бүр илүү их айдаг байх. Учир нь би тэднийг илүү сайн мэддэг. Би өмнө нь нэг очсон газраа өөр өөр улиралд үед очиж, баавгайнуудын шинэ зургийг дарахдаа үргэлж бэлэн байдаг. Бүх зургуудаа нийлүүлэхээр бүх л бүтэн нэг том түүх бүтдэг" гэж ноён Горшков ярьжээ. 

8

Камчатка дахь Быстрая голд зогсож буй хүрэн баавгай. 

9

Голын гүехэн хэсэгт загаснуудаар хооллож буй хүрэн баавгай. 

10

Камчатка дахь Быстрая голын орчимд авсан зураг.

11

Хүрэн баавгайн гэр бүл.

12

Хооллохоор тохиромжтой мөчийг хүлээж сууна. 

13

Хүрэн баавгайн гэр бүл голд сэлж байна. 

14

Байгалийн өнгө будаг хосолсон гайхалтай зургийг тэр дурандаа буулгажээ. 

15

Сергей Грошков хүрэн баавгай хоёр хоёул нэг нэгнээ сонирхож буй бололтой. 

16

Хүрэн баавгайн ойроос авсан зураг. 

17

Хоолоо барьсан баавгайн зургийг авах үеэр шувуунууд урдуур нь нисэж таарсан байна. 

18

Баавгайн сүрэг Камбалнаяа голын хөвөөнд. 

19

Хос баавгайнууд.

20

Сергейн зурганд мөнхөрсөн баавгай.

21

Загасыг тасчин идэх баавгай.

22

Гурван бамбаруушаа дагуулсан баавгай камерын зүг сэлж байна. 

23

Өвлийн улиралд Камчатка хотноо. 

24

Баавгай хооллож байна. 

25

Сергей Горшковын хамгийн ойрхноос авсан зургуудын нэг. 

26

Тэрээр хичнээн ойртсон ч гэсэн амьтдыг хүндлэх ёстой гэдгийг дурдаж байв. 

 

27

Хүрэн баавгай сэлж байна. 

28

Мөстэй усанд сэлж яваа баавгай. 

29

Олзоо барьсан баавгай дөнгөж уснаас гарч ирж байна. 

30

Загас хайж усанд орсон баавгай норсон биеэ сэгсэрч байна. 

31

Энэ бол Камчатка. Хүрэн баавгайн орон.

43
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()