Сурталчилгаа (15)
Хаах

Энэ зун ямар хувцаслалт трэнд болох вэ?

Хүн бүрийн хүсэн хүлээдэг зун цаг тун удахгүй ирэх нь ээ. Харин та энэ зун ямар загвар моодонд орох бол гэж бодож байна уу? Тэгвэл энэ зуны хувьд хурц, тод өнгийн хувцас трэнд болох бөгөөд мэдээж бүхий л өвлийн турш далд байсан биеийн хэсгүүд ил гарах болно. Бүсгүй та зуны улиралд ямар хувцас өмсөхөө одоо хүртэл шийдээгүй л байна уу. Тэгвэл танд дараах загварын хэв маяг, зөвлөгөө тус болох болов уу.

Энэ зун ямар хувцаслалт трэнд болох вэ?

1 2018 оны зуны хувцаслалтын ерөнхий чиг хандлага

Хурц тод өнгийн хувцаслалтаас гадна даруухан, эмэгтэйлэг, романтик хослол трэнд  байх болно.

2018 оны зуны хувцаслалтын ерөнхий чиг хандлага

Энэ зун тод өнгөтэй богино дэрвэгэр загварын  даашинз трэнд болох бөгөөд биеийн тамирын хослол, чөлөөт загварын хувцаслалт ч моодноос гарахгүй. Үүнээс гадна сонгодог хэв маяг илүү давамгайлах болно.

Өдөр тутмын болон зуны үдэш та даашинз өмсөх боломжтой. 2018 оны зун та хүссэн урттай даашинзаа өмсөж болох хэдий ч дунд зэргийн урттай даашинз илүү тохиромжтой юм.

2 2018 оны зуны хувцасны үндсэн өнгө

2018 оны зун романтик төрлийн хувцас илүү зохимжтой учир биений өнгөтэй, цайвар өнгийн хувцас ч мөн давамгайлах болно. Хэрвээ та зөөлөн өнгөнд дуртай бол энгэсэгний өнгөнөөс эхлээд ягаан хүртэлх өнгийг сонгоорой.

2018 оны зуны хувцасны үндсэн өнгө

Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд цайвар өнгийн  харандаан банзал эсвэл хагас дугуй хэлбэртэй банзал илүү зохих бөгөөд энэхүү загвар зугаалга болон болзоонд ч сонгох боломжтой.

Мөн ягаан, улаан, улбар шар өнгүүд трэнд болох бөгөөд бүгдийг  нь нэг дор өмсөж болно гэж стилистүүд үзэж байна.

Жишээлбэл: Цэцгэн хээтэй ягаан өнгийн даашинзыг сонгосон бол тод өнгийн гутал өмсөж болно. Энэ тохиолдолд та илүү эмэгтэйлэг, загварлаг харагдана.

3 Малгай өмсөх

Зуны улирал маш халуун байдаг учир гоёл чимэглэл тал дээрээ ч нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй болдог.  Халуунд ч хүйтэнд ч толгойны гоёл чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нарны хурц гэрлээс таны нүдийг хамгаална.

Малгай өмсөх

Энэ жилийн хувьд та хүссэн загварын малгайгаа өмсөж болох юм байна. Авангард загварын тод болон цайвар өнгийн малгай илүү гоё. Хэрвээ та бараан өнгөнд дуртай бол малгай тань тод зураглалтай байх хэрэгтэй. Энэ нь таны толгойны гоёлыг илүү нүдэнд тусахуйц болгож өгнө.

Таны сонгосон малгай таныг загварлаг, эсвэл загварын мэдрэмжгүй харагдуулах магадлалтай. Тиймээс малгайны сонголт дээр том анхаарал хандуулаарай.

4 Шорт өмсөх

2018 оны загварын бас нэгэн трэнд бол шорт. Шорт нь өдөр тутмын, далайн эргийн, спортын гээд бүхий л газар өмсөх боломжтой.  Зарим шортыг ямар нэгэн баяр ёслол, уулзалтанд өмсөхөд зориулж хийсэн байдаг.

Шорт өмсөх

Энэ жилийн хувьд жинсэн, даавуун, торгон шортнууд моодонд орж байгаа. Мэдээж зуны улирлыг шортгүй төсөөлөхийн аргагүй байдаг шүү дээ. Бүх алдартай загвар зохион бүтээгчид энэ жил хөвөн даавуун шортны загварыг зохион бүтээсэн байна.

Харин хоёрдугаарт, тод өнгийн зурагтай даавуун шорт багтана. Энэ төрлийн шортыг үдэшлэгт ч өмсөх боломжтой.

2018 оны зун та хүссэн тод өнгийн хувцсаа өмсөж болох бөгөөд дээр өгсөн зөвлөгөөг дагаснаар та бүхий л зуны турш загварлаг, сайхан харагдах болно.

18
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()