Сурталчилгаа (15)
Хаах

Загвар өмсөгч орос бүсгүй АНУ-д харамсалтайгаар амиа алджээ

ОХУ-ын Архангельсек хотоос гаралтай 18 настай Ольга Ланил загвар өмсөгч болох мөрөөдөл тээн Америк орныг зориод удаагүй байсан ч харамсалтайгаар саяхан хорвоог орхижээ. Флорида мужийн Форт-Герддэйл хотын нэгэн шөнийн клубт Ольга энэтхэг гаралтай Напал Париж гэдэг 41 настай эмчтэй танилцсан байна. Эмч түүнийг гэртээ урьж, хосууд уулзалтаа амттай болгох үүднээс хар тамхи хэрэглэсэн нь ийм нөхцөл байдалд хүргэжээ. 

Загвар өмсөгч орос бүсгүй АНУ-д харамсалтайгаар амиа алджээ

Ольга эмчийн гэрт очоод кокаин, экстази, фентанн, канана гэсэн дөрвөн төрлийн мансууруулах бодисыг нэгэн зэрэг хэрэглэсэн талаар "NBC Miami" суваг мэдээлжээ. Пармагийн хэлж байгаагаар  мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэсний дараа тэд шууд бэлгийн хавьталд орсон аж. Эмч түүнийг маргааш өглөө нь огт сэрээж чадаагүй учраас тун хэтрүүлсэн болохыг нь ойлгосон гэж мэдэгджээ. 

Гэсэн хэдий ч Ольгагийн хамаатан садангууд тэднийг харилцан зөвшөөрөлцсөний эцэст бэлгийн харилцаанд орсон гэдэгт итгэхгүй байгаа бөгөөд тэд цагдаа нарыг мөрдөн байцаалт явуулахыг фэйсбүүкээр шаардсан юм. 

Ольгагийн хувьд зугаа цэнгэлд дуртай, найз нөхөдтэйгөө хэрхэн зугаацаж байгаагаа фэйсбүүк хуудсандаа байнга нийтэлдэг нэгэн байжээ. 

Хүсэл мөрөөдлийнхөө эрэлд дэлхийн өнцөг булан бүрээс залуус эрх чөлөөний орныг зорьдог ч хайснаа олохоосоо илүүтэй зугаа цэнгэлд хөл алдаж, хөнгөн амьдрал сонгох нь элбэг.

Үхтэл үр харам гэгчээр аав ээж нь охиныхоо үхлийг хүлээн зөвшөөрч чадахгүй, Оросын хэвлэлүүдэд ярилцлага өгч, цахим ертөнцөд олны анхаарлыг татаад байна. 

3
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()