Сурталчилгаа (15)
Хаах

Кайли Женнерийн охины жинхэнэ эцэг бие хамгаалагч нь уу?

Алдарт Кардашианыхны бага охин Кайли Женнер (Kylie Jenner)-ийн хувийн бие хамгаалагч сүүлийн үед энэ бүсгүйгээс ч илүү олны анхааралд өртөх болов. Учир нь Кайлигийн бяцхан охин Стормигийн зураг олон нийтийн сүлжээгээр цацагдахтай зэрэгцэн Тревис Скотт (Travis Skott)-ыг охины жинхэнэ эцэг мөн, биш гэсэн яриа гарсан билээ. Үнэн худал нь батлагдаагүй хэдий ч энэ нөхцөл байдал хамгийн ашигтай туссан хүн бол Кайлигийн  бие хамгаалагч бөгөөд түүний халуухан бие, дур булаам төрхөнд дурласан  охид бүсгүйчүүд олон байгаа юм. 

Кайли Женнерийн охины жинхэнэ эцэг бие хамгаалагч нь уу?

Тим Чунг (Tim Chung) бол Кардашианы эгч дүүсийн халуухан бие хамгаалагчдын нэг бөгөөд тэдний ажилтан болоод нэлээд хэдэн жилийг өнгөрүүлсэн юм. 

Лос Анжелес хотын цагдаагийн ажлынхаа хажуугаар загвар өмсдөг тэрээр инстаграм хуудаснаа 430 мянган дагагчтай аж. 

Кайлигийн бие хамгаалагч учраас түүнтэй хамт хэд хэдэн арга хэмжээнд дагалдан явж байгаад камерын дуранд өртжээ. 

Харин Кайлид түүний тусламж хэрэггүй үед цагдаа болон загвар өмсөгчөөр ажилладаг байна. 

Мөн тэрээр Ким, Кортни нарын бие хамгаалагчийн үүргийг ч хааяа хүлээдэг.  Түүний инстаграмаас харахад тэрээр таван эгчтэй ажээ. 

Харин түүнийг Кайлигийн охины эцэг гэх шуугиан бяцхан Стормигийн зураг олон нийтэд цацагдсанаар эхэлсэн юм. 

Цахим сайтуудаар гурван сартай Сторми охин Тимтэй хэтэрхий адилхан байгаа талаар маргалдаж, жинхэнэ аав нь Тим байх гэсэн таамаглалууд ихээр бичигджээ. 

Харин "Hollywood Life" хуудсанд мэдээлснээр Кайли, Тревис хоёрт энэ бүхэн инээдтэй санагдаж байгаа гэнэ.

Хосууд өөрсдийн аз жаргалтай байгаа зургаа саяхан цахим хуудсандаа нийтэлсэн юм. 

Тэд охиныхоо хамтаар Турк Кайкосын арлууд руу аялж амраад ирсэн байна. Тэд дээд зэрэглэлийн гэдгээрээ алдартай Аманяара амралтын газарт байрласан ажээ. 

Хосууд бяцхан Стормиг орхиод хамтдаа завиар зугаалсан гэнэ шүү. 

4
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()