Сурталчилгаа (15)
Хаах

Текилаг хэрхэн хийдэг вэ?

Мексикээс гаралтай Текила хэмээх энэхүү ундаа өдгөө дэлхий даяар алдаршиж, хэдэн тэрбумын зах зээлтэй болтлоо үнэ цэнэтэй болсон билээ. Уншигчдадаа энэ удаа Текилаг хэрхэн нэрдэг талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Текилаг хэрхэн хийдэг вэ?

Агавег ургуулдаг тариаланчид өөрсдийгөө химадорууд гэж нэрлэдэг. Агаве нь бүрэн боловсорч дуусах хүртлээ 7-8 жилийн хугацаа шаардлагатай байдаг. Харин сүүлийн үед Текиланы эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас химадорууд агавег бүрэн боловсроогүй зулзаган байхад нь хураах болжээ. Үүнээс болоод агавегийн хомсдол үүсэхэд ойрхон болсныг химодорууд хэлдэг.

Текилаг агаве нэртэй кактуснаас гаргаж авдаг.

Ургац хураалтын явцад навчаа тайруулсан агаве хан боргоцойтой төстэй харагдана.

Тариалангийн 140 гаруй талбайд 2018 онд хураахаар 18 сая ширхэг агавег 2011 онд суулгасан юм байна. Энэ нь шаардлагатай хэмжээнээс 24 сая ширхгээр бага аж. 

Саяхны хүртэл химадор байх нь нэр төртэй ажил байсан ч залуучууд энэхүү хүнд хүчир ажлаас зугтаах болжээ. 

Текиланы үйлдвэрлэл Мексикийн Жалимал, Ганжахаро, Микоакан, Нирайт, Тамарули гэсэн таван мужид төвлөрдөг юм. 

Агавегийн хямрал 2021 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь Мексикийн Засгийн газрын зүгээс Агавегийн тариаланд зориулж газар чөлөөлөх ажил эхлүүлээд буй юм. 

Химадорчууд өөрсдийг нь машин, механизм орлоно гэж эмээж байгаа ч агаве тарьж, хураах нь түвэгтэй, нарийн ажил учраас одоохондоо тийм зүйл болохгүй байх. 

Текила гэдэг нэрийн тухайд 1530 онд Испанийн хөлөг онгоцны ахмад Кристофер Деатагийн үүсгэн байгуулсан Мексикийн Текила хотын нэр аж.   

Дашрамд сонирхуулахад Мексик гэдэг нь азтек (Мексикчүүдийн өвөг дээдэс) хэлээр "Агаве ургадаг газар" гэсэн үг юм байна

Текиланы торх

Орон нутгийн зах

Текила 1940-өөд оноос олон улсад нэрд гарсан бөгөөд өнөөг хүртэл эрэлт нь нэмэгдсээр байгаа юм. 

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()