Сурталчилгаа (15)
Хаах

Мадоннагийн "Sex" номон дээр хэвлэгдсэн задгай зургууд

Хүн бүр авахыг хүсдэг ч олддоггүй ном гэж байдаг. Цөөн тоогоор хэвлэгдсэн нь худалдаанд нэгэнт дууссан, харин номтой хүмүүс ямар ч үнээр зарахгүй хэмээн тас гүрийчихдэг тал бий. Тэгвэл энэ төрлийн тун ховор бүтээлийн нэг бол гэрэл зургийн цуглуулгаас бүрдсэн "Sex" хэмээх фото ном юм. 128 хуудас бүхий уг ном алдарт дуучин Мадоннагийн цэл залуу үеийнх нь эротик уран сайхны зургуудаар дүүрэн бөгөөд тэрээр хатагтай Дитагийн дүрийг бүтээжээ.  

Мадоннагийн "Sex" номон дээр хэвлэгдсэн задгай зургууд

1992 оны аравдугаар сарын 21-нд хэвлэгдсэн энэхүү эротик ном нь маш өндөр борлуулалттай байсан төдийгүй "New York Times" сонинд дурдсанаар оны бестселлер номын жагсаалтыг тэргүүлсэн аж. Уг номон дээр ижил хүйстний хайр сэтгэл болон садомахизмыг харуулсан гэнэ. Ингээд гэрэл зурагчин Стивен Майзел (Steven Meisel)-ын "Sex" номонд хэвлэгдсэн бүтээлүүдийг үзэж нүдээ баясгацгаая.

 

1

Мадоннагаас гадна супермодель Наоми Кэмбелл (Naomi Campbell), гей-порно од Жоуи Стефано (Joey Stefano), жүжигчин Удо Кир (Udo Kier), рэппер Биг Дэдди Кейн (Big Daddy Kane) болон Ванилла Айс (Vanilla Ice) нар Стивений модель болж байсан гэнэ. Энэхүү номыг худалдаанд гарснаас хойш хэвлэл мэдээллийнхэн Мадоннаг секс-маньяк хэмээн үзэж, дуучны карьерт нь нөлөөлөхийг оролдож байжээ.

2

Харин алдарт дуучин дээрх шүүмжийн хариуд "Өөрийнхөө гадаад төрх, биеийн жин, галбир, хүсэл, сексийн хүслээсээ ичих хэрэггүй болохыг би хүмүүст харуулсан. Үнэндээ айдас нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ижил хүйстнээс айх гэх мэт сэтгэл зүйн сөрөг үр дагаврыг дагуулдаг” гэж хэлжээ.

3

4

5

6

7

8

9

10

11

Номын гол утга санааг зургаар илэрхийлэх байсан учир бичвэрийг хоёрдугаарт оруулж байсан юм. Ном хэд хэдэн бүлэгтэй бөгөөд  эхэнд нь "Erotica" дууны хэсгээс буюу «I’ll teach you how to fuck» гэсэн хэллэг оруулсан аж.

12

13

14

15

16

Номыг хуванцар хайрцагт хийсэн нь бэлгэвчний уутыг санагдуулж байсан бол хавтас нь хөнгөн цагаан мэт байсан гэнэ. Хуудас бүр дээр өвөрмөц үгс бүхий бичвэрүүд бий.

17

18

Люси О’Брайен өөрийн ном болон Мадоннагийн тухай "Мадонна Холливудын мөрөөдлийг өөр талаас нь харуулахыг зорьсон. Хүмүүс алдарт хүрэхийн тулд Лос-Анжелост очдог боловч ихэнхи нь насанд хүрэгчдийн киноны баатар болдог. Үүнийг л тэр илчилсэн” гэжээ.

19

20

21

22

23

Энэхүү номын талаар Дональд Трамп нэгэн зурагтын нэвтрүүлгийн үеэр "Миний хэлсэн зүйл танд таалагдана гэдэгт би итгэлгүй байна. Гэхдээ Мадонна энэ өрөөнд байсан бол илүү үзэсгэлэнтэй халуухан харагдах байлаа” хэмээн хэлж байжээ.

20
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()