Сурталчилгаа (15)
Хаах

Олон зуун сая жилийн настай ербусын амьтад

2018-05-22, 13:15
9,787

Дэлхий дээр тоолж барахын аргагүй маш олон төрлийн амьд амьтан биет байдаг билээ. Тэгвэл байгалийн маш олон шалгуурыг давж, шинэ орчин нөхцөлд дасан зохицож өнөөг хүрсэн, дэлхийн хамгийн эртний амьтадтай танилцацгаая. Олон сая жилийн явцад хувьсан өөрчлөгдсөөр ирсэн ч этгээд гаж төрх нь харин тийм ч их засраагүй л болов уу.   

Олон зуун сая жилийн настай ербусын амьтад

10 Шоргоолж “Марсианын олдвор” - 120 сая жил

“Марсианын олдвор”  хэмээх энэ төрлийн шоргоолжийг 2000 онд Амазонкийн ширэнгээс олсон байна.  Тэд бусад шоргоолжоос тэс өөр байсан учир тэднийг ийнхүү “Марсианын олдвор” хэмээн нэрлэжээ. Энэ төрлийн шоргоолж 120 сая жилийн настай төдийгүй газар доор амьдардаг учир нүдгүй байсан гэнэ. Тэд үснийхээ ачаар орчин тойрноо мэдэрдэг байжээ.

“Марсианын олдвор”-ын ачаар эрдэмтэд бусад төрлийн шоргоолжийг илүү нарийн судалсан байна.

Шоргоолж “Марсианын олдвор” - 120 сая жил

9 Тах хэлбэрт сам хорхой - 200 сая жил

Тах хэлбэрт сам хорхой нь 200 сая жилийн өмнө динозавруудын хамт үүсэн бий болжээ. Тэднийг 1955 онд илрүүлсэн байна. Бяцхан сам хорхой байгалийн олон төрлийн шалгуурыг давж, бүхий л өөрчлөлтөд дасан зохицож амьдарч чаддаг. Энэ төрлийн сам хорхойн өндөг олон жилийн турш хагарахгүй явсаар тааламжтай нөхцөл байдал үүссэн үед л сая хагардаг гэнэ. Судалгаа хийхийн тулд эрдэмтэд сам хорхойн өндгийг хагалжээ.

Тах хэлбэрт сам хорхой - 200 сая жил

8 Осетр загас - 200 сая жил

Энэхүү загас нь тах хэлбэрт сам хорхойн адилаар 200 сая жилийн настай бөгөөд ястай загаснуудын хамгийн эртний амьтан юм. 27 орчим төрлийн осетр байдаг. Нийт биеийн жин нь 441 кг энэ аварга амьтан Еврази болон Хойд Америкт амьдардаг байна.  100 орчим  жил амьдарна.

Осетр маш их олон тооны түрс шахдаг ч хүн төрөлхтөн хоолондоо ихээр хэрэглэдэг учир тун удахгүй устаж үгүй болох загасны тоонд багтсан байна.

Осетр загас - 200 сая жил

7 Латерми загас - 360 сая жил

Латерми устаж үгүй болох загасны тоонд багтсан. 700 метрийн гүнд амьдардаг. 360 сая жилийн өмнөөс амьдарч байсан бөгөөд 60 жил амьдардаг. Энэ загас 198 кг жинтэй, хоёр метрийн урттай.  Латерми нь маш мэдрэмтгий амьтан учир хоолоо амархан олж, их хоол идэхийн тулд амаа маш том ангайлгадаг. Мөн маш өвөрмөц сэлүүртэй бөгөөд энэ төрлийн сэлүүр бусад өөр загасанд байдаггүй.

Латерми загас - 360 сая жил

6 Сэлмэн сүүлт – 445 сая жил

Сэлмэн сүүлт 445 сая жилийн өмнө гүехэн усанд амьдардаг байсан аж. Хуяг, сээр, урт сүүлтэй энэ амьтан бүтэн биеэрээ тархсан есөн нүдтэй.  Цөөхөн нүд нь  харах зориулалттай бол үлдсэн нь хөдөлгөөнийг хянахад тусалдаг.

Сэлмэн сүүлт нь хэт ягаан туяаг мэдэрдэг. Мөн таван хос хөлтэй бөгөөд нэгээс бусад хөлөн дээрээ хумстай. Хөл нь алхалт, сэлэлт, хоолоо амандаа хийх зэрэг үүрэг гүйцэтгэнэ.

Сэлмэн сүүлт – 445 сая жил

5 Наутилус - 500 сая жил

Наутилус нь динозавраас өмнө буюу 500 сая жилийн өмнө үүссэн учир амьд чулуужсан олдвор хэмээн үздэг байна. Тэд халуун орны усанд, 670 метрийн гүнд орших шүрэн хаданд амьдардаг. Маш олон давхар биетэй учир наймаалжтай адилхан юм. Амандаа 100 орчим тэмтрүүлтэй, түүгээрээ зэрлэг амьтантай тэмцдэг байна. Наутилус нь амьд гарсан нялцгай биетүүдийн нэг юм.

Наутилус - 500 сая жил

4 Медуза - 550 сая жил

Медуза 550 сая жилийн үүссэн бөгөөд дэлхийн хамгийн эртний олон эрхтэнтэй амьтны тоонд багтдаг. Тархи, мэдрэлийн систем, хоол боловсруулах эрхтэн болон мэдрэхүйн эрхтэнтэй, цэлцэгнүүр хэлбэрт энэхүү амьтны биеийн 90 хувь нь ус байдаг.  Медуза төрөл бүрийн өнгөтэй болж хувирахаас гадна мөн янз бүрийн хэлбэрт шилжиж чадна. Дэлхийн бүхий л далайн усанд амьдардаг.

Кубомедуза  нь дэлхийн хамгийн хортой медузагийн төрөлд багтдаг.  Энэ медузагийн тэмтрүүлүүд нь 5000 орчим хавдрын эстэй бөгөөд энэ нь хүнийг хорлох ч магадлалтай.

Медуза -  550 сая жил

3 Хавтгай хамарт халим - 150 сая жил

Энэ төрлийн загас 150 сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан гэнэ. Хавтгай хамарт халимыг 2007 онд Японы Токиогоос олсон бөгөөд 1.5 метр урттай, 25 эгнээ 300 орчим шүдтэй байжээ. Тэд далайн хамгийн гүнд амьдардаг. Энэхүү халим нь далайн усны даралтыг өөрчилж, усны бохирдол үүсгэдэг. байна. Үүнээс гадна эмэгтэй нь маш удаан хээлтэй явдаг гэнэ.

Хавтгай хамарт халим - 150 сая жил

2 Далайн хувалз - 580 сая жил

Энэ нь яг л ургамал мэт харагдаж байгаа биз. Далайн хувалзанд дотор эрхтэн болон бусад биеийн хэсэг гэж байхгүй. Ургамлын нөхөн үржихүйн хэлбэрээр үр удмаа үлдээдэг.

Далайн хувалз нь 580 сая жилийн өмнө үүссэн бөгөөд төрөл бүрийн гүнтэй далайн усанд амьдарч чадна. Дэлхий дээр 5000 орчим төрлийн далайн хувалз бий.

Далайн хувалз - 580 сая жил

1 Цианобактери - 2.8 тэрбум жил

Цианобактери нь дэлхий дээрх хамгийн хөгшин амьтны төрөл юм. Ногоон нян нэрээрээ дэлхий даяар алдартай. Хүчилтөрөгчийн эх үүсвэр бөгөөд микро-синтезийн тусламжтайгаар үрждэг. Дэлхийн өнцөг булан бүрээс уснаас болон газраас олж болно. Газрын цианобактери нь газрыг элэгдэлд орохоос хамгаалж, усыг хадгалж, хөрсийг бэхжүүлэх үүрэгтэй.

Цианобактери - 2.8 тэрбум жил

43
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()