Сурталчилгаа (15)
Хаах

“Billboard Music Awards 2018”-ын улаан хивсний ёслолд ирсэн одууд

Лас Вегас хотноо өнгөрөгч ням гаригт болсон "Биллбоард авардс"-ын улаан хивсний ёслолд оролцсон алдартнуудыг хамгийн ойроос сонжих боломжийг уншигчдадаа олгож байна. Хэн ямар брэндийн даашинзаар гоёж, хэн хэнийг хөтөлж ирсэн гэхчилэн эл ёслолын хуучраагүй сонин мэдээллээр бас хачирлая. Хүн гээч амьтан хэзээд л хэрэгт дуртай байдаг хойно, дэлхийн анхаарлын төвд байдаг одууд биеэ хэрхэн авч явж, юу өмссөнийг сонирхоход юу нь буруу байх билээ.  

“Billboard Music Awards 2018”-ын улаан хивсний ёслолд ирсэн одууд

1

Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө "Биллбоард авардс"-ын улаан хивсэн дээр алхсан Тэйлор Свифт энэ удаа хүрэлцэн ирж, үнэнч шүтэн бишрэгчдээ баярлуулсан юм. Тэрээр сайн найз Селена Гомезынхоо Лос Анжелес хотод болсон тоглолтод оролцож дуусаад шууд иржээ. 

Түүний энэ үдшийн гоёл нь урт хөлийг нь тодотгож өгсөн "Versace" брэндийн бүдэг ягаан даашинз байлаа. Мөн даашинзан дээр нь шигтгэж өгсөн саарал чимэглэлтэй нь хосолсон мөнгөлөг өнгийн өндөр өсгийт өмсчээ. 

2

Могойн арьсан банзлыг ижил өнгийн, өвдөг давсан урт түрийтэй гуталтай хослуулан өмссөн Женнифер Лофез халуухан харагдаж байв. 48 настай алдарт дуучин, жүжигчин бүсгүй задгай энгэртэй цамц өмсөж өөрийн сайхан биеийг гайхуулсан юм.

Түүний энэ жилийн гоёл нь "Roberto Cavalli"-гийн 2018 оны намрын коллекцод багтсан загвар ажээ. 

3

"Julien Macdonald"-ийн 2018 оны хаврын коллекцийн бие барьсан, нэвт гэрэлтсэн нимгэн материал бүхий гоёмсог даашинз сонгосон Сиара энэ жил өв тэгш биеэ улам бүр тодотгосон байлаа. 32 настай тэрээр мөрөө давсан урт хар үсээ буржийлган сул тавьж, даашинзтайгаа ойролцоо өнгийн өндөр өсгийтэй сандаал өмсчээ. 

4

21 настай загвар өмсөгч Хайли Балдвин харин газар шүргэсэн урт даашинзыг том шаргал өнгийн цагирган ээмэгтэй хослуулан гангарчээ. Түүний энэ үдшийн гоёл "Alexandre Vauthier"-ын 2018 оны намрын коллекцид багтсан байсан юм. 

5

Хэдхэн өдрийн өмнө 52 нас хүрсэн Жанет Жексон энгийн цулгуй цагаан пудволкыг юбкан дотуураа хийж, бор бүс зүүсэн нь тун сонин шийдэл байв. Хувцсаа даруухан сонгосон учраас сүртэй том ээмэг, хүзүүний зүүлт зүүжээ.  

6

Хоёр хүүхдийн ээж, жүжигчин Эштон Катчерийн эхнэр Мила Кунис "David Koma"-гийн 2017 оны намрын коллекцоос шигтгээгээр чимэглэсэн богино банзлыг нэг мөрөө ил гаргасан цамцны хамт хослуулан өмссөн байсан юм. 

7

Дөрөвдүгээр сард нөхөр Чаннинг Татумаасаа салсан Женна шинэхэн үс засалтдаа тохируулж төмөр чимэглэлтэй арьсан, мөргүй даашинз сонгожээ. Түүний энэ гоёл нь "Zuhair Murad"-ын 2018 оны хаврын коллекцид багтсан байсан юм. 

Жүжигчин Мила Кунис, Женна Деван нар улаан хивсний ёслолд шинэхэн үс засалттай ирсэн байлаа. 

8

Чантел Жеффриесийн энэ өдрийн гоёл олныг алмайруулж чадсан гэхэд болно. Нуруу хэсэг нь тэр чигтээ онгорхой, хөхнийх нь бараг тал нь гарсан майк,  нэвт гэрэлтсэн бие барьсан өмд нь түүний биеийг үнэхээр өв тэгш гэдгийг мэдрүүлсэн юм.

24 настай DJ бүсгүйн энэхүү сонголт "Julien Macdonald"-ийн загвар аж. 

9

"Top Chef" реалити нэвтрүүлгийн од 47 настай Падма Лакшми мөнгөлөг саарал корсетэн дээр металл юм шиг материалтай нөмрөгөөр нэг мөрөө гаргаж, бүсэлхийгээрээ уясан мэт загвартай даашинз өмссөн нь гайхалтай харагдуулж байлаа. Түүний даашинз нь "The Blonds label"-ын бүтээл юм. 

10

Каунтри дуучин Бретт Ёонг үзэсгэлэнт сүйт бүсгүй Тэйлор Миллсээрээ гоёсон байв. Хосууд 10-аад жилийн өмнө Аризонагийн Скотсдэйл дэх коллежид анх учирчээ. 

11

Харин Эшли Симпсон, Жастин Скай, Нормани нар хоёр өнгө дагнасан гэрэлтдэг даашинз сонгосон байв. 

12

Эшли өөрийн хайрт нөхөр 29 настай Эван Россын хамт хүрэлцэн ирсэн байв. Эван Росс бол бидний сайн мэдэх Жессика Симпсоны төрсөн дүү билээ. 

13

Сандра Дентон болон түүний "Salt-N-Pepa" хамтлагийн  DJ Спиндерелла нар улаан хивсний ёслолын үеэр зургаа татуулж байна. 

14

"Giambattista Valli" брэндийн 2018 оны хаврын загвар болох хар цагаан богино даашинзаар гангарсан Алисон Брие. 

15

"Хавана" дуугаараа олонд танигдаад байгаа залуу дуучин Камила Кабеллогийн даашинз "Givenchy"-гийн 2018 оны намрын загваруудын нэг бол өндөр өсгийт нь "Mary Jane" брэндийнх юм. 

16

23 настай Халси өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо олны анхаарлыг татаад байгаа билээ. Түүний энэ өдрийн даашинз нь "Redemption" брэндийн энэ оны намрын коллекцод багтсан бол өндөр өсгийт нь "Roger Vivier", ээмэг нь "Lorraine Schwartz"-ынх гэнэ. 

17

Хөлөө гаргасан загвар бүхий хар даашинз сонгосон Эрика Жэйн өдгөө 46 нас хүрчээ. Түүний гутлын өнгө таны анхаарлыг шууд татахгүй байна гэж үү?

Халси болон Эрика Жэйн нарын хувцаслалт бага зэрэг төстэй харагдаж байлаа. 

18

Улаан хивсний ёслолд оролцоогүй ч энэ үдшийн нээлтийг хийсэн залуу уран бүтээлч Ариана Гранде "Christian Siriano"-ын зөвхөн өөрт нь зориулж хийсэн дэгжин даашинзыг "Casadei" брэндийн өвдөг давсан урт түрийтэй гутал, "Harry Kotlar"-ын ээмэгтэй хослуулан өмссөн байлаа. 

19

"En Vogue" хамтлагийн Рона Беннет, Терри Эллис, Синди Херрон нар. 

20

"This Is Us" киноны жүжигчин Крисси Метз "John Paul Ataker" брэндийн 2018 оны намар, өвлийн коллекцоос захиалгаар хийлгэн өмссөн байлаа.

21

Мөн "This Is Us" кинонд Крисситэй хамтран тоглосон Жастин Хартли эхнэр Кришелийн хамт цулгуй хар хувцсаар ижилссэн байв. Тэд 2017 оны аравдугаар сарын 28-нд Малибуд хуримаа хийсэн юм. 

22

Каунтри дуучин Люк Комбс найз бүсгүй Николь Хокингийн хамт. Хосууд хоёр жилийн өмнөөс болзож эхэлсэн байна. 

23

Энэ жилийн "Биллбоард авардс"-ыг хөтлөн явуулсан Келли Кларксон "Christian Siriano" брэндийн голоороо хар бүстэй өвөрмөц загварын даашинз сонгосон байв.

24

Энэ өдрийн бас нэгэн төстэй загварын хувцаслалттай одууд бол Бэбэ Рекса, Тайра Бэнкс нар байсан юм. 

25

23 настай Жулиа Майклсын торон материалтай даашинз нь түүнд сайхан зохижээ. 

26

Дуучин Луис Фонси үзэсгэлэнт эхнэр болох загвар өмсөгч Агуэда Лопезын хамт ирсэн бөгөөд тэд энэ арга хэмжээний халуухан хосуудын нэг байлаа. 

27

Олимпод оролцсон 18 настай Клое Ким богино хар даашинзтай ирсэн бол 15 настай Даниел Бреголи "Fashionnova"-гийн 59.99 доллараар зарагддаг алтлаг шар оруулгатай даашинзаар гоёжээ. 

28

Зургадугаар сарын 8-нд "Liberation" хэмээх шинэхэн цомгоо гаргах гэж байгаа Кристина Агулера "16Arlington" брэндийн өвөрмөц загвартай судалтай материал бүхий даашинзаар гангарчээ. 

Харин үс болон нүүр будалт нь маш даруухан харагдаж байлаа. 

29

Мөн л судалтай материал бүхий костюмаар гоёсон бас нэгэн уран бүтээлч бол 14 настай Грэйс Вандэрваал юм. 12 настайдаа "Авьяаслаг америкчууд" нэвтрүүлгийн ялагч болсон түүний энэ хослол "Hugo Boss" брэндийнх. 

30

Маклемоуртай хамтран "Good Old Days" дуугаарааа ая барьсан дуучин Кешагийн хувцаслалт дэгжин хийгээд өвөрмөц байв. 

31

"Saint Laurent"-ын 2018 оны намрын коллекцод багтсан энэхүү даашинз нь дуучин, дуу зохиогч Синийн урт хөлийг улам тодотгож байв. 

32

Дэми Ловатогийн энэ удаагийн сонголт барын эрээн өнгөтэй урт хормойтой даашинз байсан юм. 

33

Нил ягаан өнгийн сонголт хийсэн бүсгүйчүүдийг та харж байна. Дуучин Дуа Лифа "Alexandre Vauthier"-ын намрын загварт багтсан гоёлыг өмссөн байсан бол жүжигчин Алисон Стонер "House Of CB"-ын өмд, пиджакны хослолыг өмсчээ. 

34

Тун өнгөлөг сонголт хийсэн бүсгүйчүүдийн нэг бол Марэн Моррис юм. "Azzaro Couture"-ийн өнгөрсөн жилийн хаврын коллекцид энэхүү даашинз багтсан юм.

35

Жессе МкКартни найз бүсгүй Кэти Петерсоны хамт. 

36

Өмнөд Солонгосын хамтлаг "BTS"  хоёр дахь удаагаа энэхүү тайзан дээр өөрсдийн үзүүлбэрээ толилууллаа. Тэдний энэ жилийн ёслолын гоёл "Gucci" брэндийнх байв. 

37

Паули Ди болон түүний зочид.

38

Фрэнч Монтанагийн гутал бас л цөөнгүй хүний нүдийг хужирласан гэнэ шүү. 

39

19 настай дуучин Шавн Мэндезийн цэвэрхэн бөгөөд энгийн ёслолын хувцас. 

40

Саяхан бага хүүгээ өлгийдөн авсан Жон Лежэнд. 

41

DJ Дипло, DJ Калед, Дерек Хоу нарын зуныг санагдуулах өнгөлөг гоёлууд. 

42

Жүжигчин Даррен Крисс, DJ Зедд нар классик хар хослол сонгожээ. 

43

Artists 21 Savage, Пост Малонь нар харин нэлээд эрсдэлтэй сонголт хийсэн байна. 

44

Норманитай хамтран "Love Lies" дуугаараа ая барьсан Калид бас л өнгөлөг хувцас өмссөн байлаа. 

45

Өнгөлөг хувцаслалт ярьж байхдаа Анди Кохен, Неёо нарыг дурдахгүй өнгөрч болохгүй. 

46

Ник Жонес булчинлаг гараа харуулсан богино ханцуйтай цамц өмссөн байв. 

47

Уран бүтээлч Куавогийн зүүлт, чимэглэл маш содон байсан шүү. 

48

Зүүн гар талаас Лил Памп, Принц Жексон, Мэйсон Рамсэй нар.

49

Ариана Грандегийн ах Франки Гранде бусдаас ялгарч харагдахыг хүссэн бололтой. 

50

Жэйсон Кеннеди. 

51

Энэ өдрийн хамгийн хачирхалтай гоёлыг Фатрикстар, Зи Лала нар харууллаа. 

52

Телевизийне хөтлөгч Ренее Барг.

53

Телевизийн нэвтрүүлэгч Эрин Лим болон Бонние МкКии нарын сонголт бүдэг ягаан өнгийн даашинз.

Келли Кларксон авардсыг нээж дуулсан байна. Дуучдын дууг хэрхэн шоглож дуулахыг үзээрэй.

Үзэсгэлэнт Дуа Липа хит дуугаа дуулсан байна.

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()