“Орифлэйм”-ийн азтангууд Аватарын эрэлд гарна

2018-05-24, 08:31
1,882
“Орифлэйм”-ийн азтангууд Аватарын эрэлд гарна
Хаах
Сурталчилгаа

“Орифлэйм Монгол” ХК-иас нийт хэрэглэгчдийнхээ дунд өнгөрсөн хоёр сарын хугацаанд “Арвуулаа Аватарын эрэлд” нэртэй сугалаат уралдааныг орон даяар  зарлаж, 10 ялагчаа саяхан тодруулжээ.

Уг уралдаан нь маш хялбар нөхцөлтэй байсан бөгөөд өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг “Орифлэйм”-ээс захиалаад 10 азтаны нэгээр сонгогдох боломжийг бүрдүүлсэн аж.

Ялагчаар тодорсон 10 хүнийг “Аватар” киног бүтээхэд санаа авсан, БНХАУ-ын байгалийн өвөрмөц тогтоц бүхий Жанжиажэ үндэсний хүрээлэн рүү аялах эрхийн бичгээр шагнасан юм. “Орифлэйм"ийн азтангууд энэ сарын 26-ны өглөө замдаа гарч, долоон шөнө, найман өдөр аялаад ирэх төдийгүй бүх зардлыг тус компаниас хариуцаж байгаа аж. “Орифлэйм Монгол” ХК-иас гадаадад аялах шагналтай энэ мэт уралдааныг хэрэглэгчдийнхээ дунд тогтмол зохион байгуулдаг юм байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.