Хятадуудын хуриман дээр болдог солиотой уламжлал

Хурим гэдэг гэрлэж буй хосуудын хувьд мартагдашгүй, аз жаргалтай өдрүүдийн нэг билээ. Гэтэл Хятад оронд нэгэн хачирхалтай уламжлал байдаг аж. Хуримын гэрчүүд болон зочид энэхүү гайхалтай баярын үеэр өөрсдийгөө эсвэл хэн нэгнийг заавал гэмтээдэг байна. Тэдний энэхүү уламжлалыг мэдэхгүй хүмүүсийн хувьд бол ихээхэн хачирхалтай бас галзуу мэт санагдах нь лавтай. 

Хятадуудын хуриман дээр болдог солиотой уламжлал
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Саяхан цахим хуудаснаа Хятадын нэгэн хуримын ёслолын бичлэг маш олон хандалт авсан бөгөөд хэсэг бүлэг эрчүүд цоо шинэ хаалгыг хөлөөрөө өшиглөн, эвдэж буй нь гардаг. 

Гэрлэхийн өмнө сүйт залуу, сүйт бүсгүйнхээ байгаа байрны хаалгыг заавал эвдэж орох ёстой байжээ. Сүйт бүсгүй хулгайлах ёслолтой ижилхэн боловч илүү зэрлэг, балмад мэт харагдана.

Хэрвээ эвдэж буй хаалга шилэн байх юм бол зарим тохиолдолд бүх зүйл харамсалтайгаар төгсөх нь бий. Сүйт бүсгүйн гэрчүүд гэмтэж бэртсэн тохиолдол гарсан бөгөөд заримынх нь нүүрнээс шилний хэлтэрхий гарч эмнэлэгт хүргэх шаардлагатай болжээ.

Хятад эрчүүд хаалгыг дуртай гэгч нь эвддэг бөгөөд төрөл бүрийн багаж ашиглаж, заримдаа өөрийн гараар сүйтгэдэг байна. Хэдхэн хоногийн дотор уг бичлэгийг 900 мянган хүн үзэж, 2500 сэтгэгдэл цуглуулжээ.

Хуримын ёслолын хамгийн аюулгүй шийтгэл нь сүйт залууг скотчоор ороогоод модонд хүлэх явдал юм.  Энэ бол ямар нэгэн гэмт хэрэг биш, харин Хятад хуримын ёслол аж. Үүнийг харсан хуримын зочид баярлан, хөгжилдөж байдаг.

Сүйт залуугийн өгзөг дээр салют уяж, дараа нь шатаадаг аж. Энэмэтчилэн сүйт залууг хуримын гэрчүүд хүссэнээрээ дэглэдэг байна. Заримдаа хосуудыг хамтад нь скотчоор хүлж, төрөл бүрийн зүйлээр цохидог байна.  Хосуудын хамгийн аз жаргалтай өдөр гэж хэлэхэд хэцүү байгаа биз.

Гэхдээ бүх хуримын ёслолд энэ төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаггүй. Харин ийм зүйл сэдсэн хурим бүр ямар нэг гэмтэл бэртэл, үхлээр дуусдаг байна. Зарим тохиолдолд хохирогч нь насан туршдаа тахир дутуу болох магадлалтай  гэнэ.

Сандал дээр унагаж буй залуу үнэхээр л нуруу нугасны гэмтэл авчээ.

9
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()