Сурталчилгаа (15)
Хаах

Таны биед дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авах цаг нь болжээ!

Завгүй ажлын өдрүүд ар араасаа хөвөрч, заримдаа бид өөрсдийн биеийн байдлыг ч анзаарахгүй шахам амьдрах нь элбэг. Биед ямар нэгэн өөрчлөлт явагдахад бид төдийлөн тоодоггүй бөгөөд заримдаа энэ нь хүндрэх тохиолдол байдаг. Тэгвэл бүсгүй танд дараах шинж тэмдэг илэрвэл анхаарлаа заавал хандуулаарай! 

Таны биед дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авах цаг нь болжээ!

1 Архаг ядаргаа

Хэрвээ та хангалттай унтаж байгаа хэрнээ ядраад байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Энэ нь бамбай, зүрхний өвчин, Д амин дэмийн дутагдлаас үүсэх магадлалтай.

Архаг ядаргаа

2 Хөхөнд ямар нэгэн өөрчлөлт орох

Бүсгүй та гэрийн аргаар хөхөө байнга шалгаж үзэж байгаарай. Хэрвээ хэмжээ, өнгө нь өөрчлөгдөх, хатуурсан шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандаарай.

Хөхөнд ямар нэгэн өөрчлөлт орох

3 Бага зэрэг ачаалал өгөхөд толгой эргэх, амьсгаадах

Хэрвээ та хоёр давхарт гарах, эсвэл бага зэргийн ачаалалтай ажиллахад л амьсгаадах шинж тэмдэг илэрч байвал мэргэжилтэнд очих хэрэгтэй. Энэ нь зүрх судасны өвчин болон уушгины багтраа туссан байх магадлалтайг илэрхийлж буй хэрэг юм.

Бага зэрэг ачаалал өгөхөд толгой эргэх, амьсгаадах

4 Зүрхний цохилт ихсэх

Хэрвээ дасгал хийж байхад эсвэл сэтгэл санаа хямарсан үед зүрхний цохилт тань нэмэгдэж байвал санаа зовох зүйл үгүй. Харин гадаад орчны нөлөөгүйгээр зүрхний цохилт хурдсаж байвал та эмчид хандах талаар бодоод үзээрэй.

Зүрхний цохилт ихсэх

5 Огцом жин хаях

Зүгээр байж байгаад л гэнэтхэн жингээ хасагдаж байгааг мэдсэн эмэгтэй баярлана уу гэхээс гуниглахгүй нь мэдээж.  Хэрвээ ямар нэгэн дасгал хийхгүй, хоолны дэглэм бариагүй байхад жин хасагдаж эхэлбэл та үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээлбэл архаг ядаргаа, стресс, чихрийн шижин болон хавдар зэргээс хамаарч жин хасах тохиолдол бий.  Тиймээс заавал эмчид хандаарай.

Огцом жин хаях

6 Мэнгэ өөрчлөгдөх

Таны биен дээр ямар нэгэн мэнгэ шинээр гарах, эсвэл хуучин мэнгэ тань хэлбэр, хэмжээгээ өөрчилсөн тохиолдолд заавал эмчид хандаарай. Ялангуяа наранд олон цаг өнгөрүүлдэг хүн заавал үзүүлэх шаардлагатай.

Мэнгэ өөрчлөгдөх

7 Гэдэс дүүрэх

Баярын ширээний зоогийг эмээгийндээ идсэний дараа бидний гэдэс хагарах гэж байгаа мэт дүүрсэн байдаг. Гэхдээ гэдэсний дүүрэнги хоол их идсэнтэй холбоогүй, харин өндгөвчтэй холбоотой. Хэрвээ та амархан цадаж, ойр ойрхон ариун цэврийн өрөө орж, тааз орчим тань өвдөж байвал эмнэлэгт очоорой.

Гэдэс дүүрэх

8 Хараа гэнэт муудах

Хэрвээ таны хараа гэнэт муудах, эсвэл аливаа зүйл гэнэт хоёр болж харагдаж байвал эмчид хандах хэрэгтэй. Нүд бүрэлзэхийн хамтаар толгой эргэх, хэл ярианд өөрчлөлт орох, биеийн тэнцвэрээ алдах, хагас бие мэдээ алдах зэрэг шинж тэмдэг илэрч байвал яаралтай түргэн дуудаарай. Энэ нь харвалтын шинж  юм.

Хараа гэнэт муудах

14
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()