Биднийг аажмаар үхэлд ч хүргэх хүнсний бүтээгдэхүүнүүд!

2018-05-30, 16:00
10,654

Хүнсний дэлгүүр, захуудаар зарагддаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг аюулгүй байдал, чанарын шаардлага хангасан гэж үзээд бид худалдан авдаг билээ. Гэтэл үнэндээ өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн хоол хүнс ч хүний биед хортой байх тохиолдлууд бий. Тэгвэл эдгээр бүтээгдэхүүнүүд чухам яагаад аажмаар үхэлд хүргэдэг болохыг хамтдаа мэдэж авцгаая. 

Биднийг аажмаар үхэлд ч хүргэх хүнсний бүтээгдэхүүнүүд!

1 Синнамон

Синнамон нь энгийн болон жинхэнэ гэсэн хоёр төрөлтэй байдаг. Цейлон синнамон нь жинхэнэ бол кассиа нь ихэнх худалдааны төвүүдээр зарагддаг синнамоныг орлуулагч юм. Маш олон давуу талтай гэдгээрээ алдартай синнамон хүртэл эрүүл мэндэд тань ноцтой асуудал үүсгэх  магадлалтай. 

Жишээ нь: Кассиа синнамон нь кумарин гэх бодис агуулдаг бөгөөд бага хэмжээгээр хэрэглэхэд ямар нэг сөрөг нөлөөгүй. Гэхдээ судалгаагаар кумариныг заасан хэмжээнээс ихээр хэрэглэх нь хорт хавдар болон элэгний өвчлөл үүсэх үндэс болдог гэж мэдээлжээ. Элэгний ямар нэг асуудалтай хүмүүс синнамоны хэрэглээгээ хянаж байх нь зүйтэй. 

Синнамон

2 Төмс

Төмс болон бусад хүнсний ногоо хортой хэдий ч хүмүүс тэр бүр мэддэггүй. Төмснөөс хордлого авсан талаар та сонсож байгаагүй байх. Гэхдээ ногоорсон төмс бол өөр учиртай. 

Бид үүнийг наранд удаан байснаас үүдэн төмсний хлорофил ногоон туяа оруулдаг гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь үнэндээ соланин гэх гликоалкалоид хорт бодисын аюултай хэмжээнд хүрсэн байдал юм. 

Төмс болон хүнсний ногооны соланин нь эрүүл мэндэд хор хөнөөлгүй ч их хэмжээгээр хүний биед агуулагдах нь толгой өвдөх, ходоод гэдэсний асуудал үүсэх суурь болдог.

Тийм учраас ногоорсон төмсийг их хэмжээгээр хэрэглэхээс татгалзаарай. Төмснийхөө ногоон хэсгийг хаях нь зүйтэй юм шүү. 

Төмс

3 Задь

Задийг амттанаас эхлээд хоолонд хүртэл хэрэглэдэг. Тэгээд зогсохгүй дэлхий дахинд толгой өвдөлт, гэдэсний өвчин намдаах эм хийхэд хүртэл ашигладаг байна. Өмнө нь шүдний эмч нар өвчин намдаагч, мэдээ алдуулагч маягаар өвчтөнүүддээ өгдөг байсан. 

Задь нь миристицин буюу хэмжээг нь ихдүүлэн хэрэглэвэл задины хордлого гэх хурц өвчин үүсгэдэг. Шинж тэмдэг нь халуурах, бие сульдах, хий юм харах, дэмийрэх, ухаан алдах зэргээр илэрнэ. 

Мөн задь нь мансууруулах үйлчилгээтэй. Гэхдээ энэ нь биед маш таагүй мэдрэмж төрүүлдэг. 

Задь

4 Царгасны үр нахиа

Эдгээр соёог салад, шөлөнд ихээр хэрэглэдэг. Заримдаа бургерт бас хийдэг. Царгасны соёолжийг маш амин дэмтэй гэж ярьдаг ч түүхийгээр нь идэхэд эрүүл мэндэд хүндрэл учруулдаг болохыг бас мартаж болохгүй. 

Царгасны соёолж нь савханцар бактер үржих маш таатай орчин боловч тариаланч, хэрэглэгч хоёр зохих арга хэмжээ авах юм бол ямар нэг ноцтой асуудал үүсгэхгүй. Харин хамгийн аюултай нь L-канаванин гэдэг хорт бодис агуулдагт байгаа юм. 

Энэхүү амин хүчилгүй хүчил нь ихэнх ургамалд шавьжны эсрэг зориулалтаар үүсдэг. Мөн дархлаа суларсан хүнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Дархлаа султай амьтанд L-канаванин агуулсан ногоо жимс идүүлэхэд дотор дулаан нь нэмэгдэж байжээ. Зарим хүмүүсийн хувьд энэ бодис нь мөөгөнцөр үүсэх хүчин зүйл болж байв. 

Царгасны үр нахиа

5 Мөөг

Мөөг нь хэлбэр, амт, хэмжээний хувьд маш олон төрөл байдаг. Хямдханаас авахуулаад маш үнэтэй зарагддаг энэ хүнсний ногоог та олон төрлийн хоол, хүнсэнд хэрэглэдэг. Мэдээж хэрэг шинэ байх тусмаа илүү амттай. 

Харин зарим тохиолдолд мөөгийг гялгар уутанд хэт удаан хадгалах, буруу аргаар лаазалсны улмаас хөгцөрч, ботулинум хэмээх бактер үүсдэг байна. Хөгцөрсөн мөөг нь энэхүү бактер байгаагийн шинж тэмдэг байж болно. 

Уг бактер нь хүний биеийн мэдрэлийн тогтолцоонд сөрөг үр нөлөө үзүүлдэг байна. Бидний мэдэх ботокс мөн энэ төрлийн бодис юм. Бага зэргээр хэрэглэхэд сөрөг нөлөөгүй ч их хэмжээгээр ашиглахад булчингийн үйл ажиллагаа буурч, амьсгал давхцах зэрэг эмгэгүүд зэрэг сөрөг үр дагавар илэрдэг байна. 

Мөөг

6 Кассава

Манай оронд кассаваг тэр бүр хэрэглээд байдаггүй. Харин гадны бусад орнуудад энэхүү ургамлын үндсийг хоол хийхдээ их хэмжээгээр ашигладаг. 

Янз бүрийн хоолонд хэрэглэдэг уг ногоо нь линамарин хэмээх бодис агуулдаг бөгөөд буруу бэлтгэж хэрэглэвэл амь насанд сөрөг нөлөөтэй. 

Линамарин нь элсэн чихэр шиг хэлбэр, байдалтай. Кассаваг түүхийгээр нь хэрэглэхэд хүний бие линамариныг цианид болгон хувиргадаг. Цианидыг цэвэрлэгч бодис, загасны хор, бүр цөмийн зэвсэг хийхэд хэрэглэдэг байна. Кассава идэхийг хүсдэг хүмүүст хэлэхэд сайтар болгож, зөв бэлдээрэй гэж зөвлөе. 

Кассава

7 Манго

Үхрийн нүд, кашью, манго зэрэг нь нэг бүлгийн жимс, самар юм. Энэ бүлгийн зарим жимс нь урушиол хэмээх цагаан, наалдамхай бодис ялгаруулдаг. Хүн амын ихэнх нь уг бодисноос ямар нэг харшилгүй ч зарим хүнд цэврүү шиг тууралт бүхий шинж тэмдэгтэй маш хурц төрлийн харшил илэрдэг.  

Мангоны загатнаа буюу мангоны хальсыг гараараа арилгахад үүсдэг харшил бас байдаг. Хэт эмзэг мэдрэмтгий хүмүүс бээлий өмсөж байхыг зөвлөж байна. 

Манго

8 Амтат төмс

Амтат төмс нь эрүүл мэндэд хэрэгцээт бодисоор баялаг боловч хөгзөрсөн бол огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хадгалалтын горим алдагдах, удаан хадгалах зэргээс болж хөгц үүсдэг. Энэ хөгц нь элэгний хордлого үүсгэх эрсдэлтэй. Үнээний фермийн эзэд хөгцөрч муудсан амтат төмсөөр үнээнүүдээ хооллодог байсан бөгөөд үл мэдэгдэх шалтгааны улмаас үхэрнүүдийнх нь амьсгал боогджээ. Юунаас болов гээд нягталтал хөгцөрсөн амтат төмснөөс үүдэлтэй байжээ. 

Энэхүү хөгц нь хүний биед ч гэсэн хортой нөлөө үзүүлдэг. Хэдийгээр хөгцөрсөн ногоог хараад бид ихэвчлэн шууд хаядаг ч санаандгүй байдлаар идэх тохилдол гарах вий. 

Амтат төмс

9 Улаан шош

Шошийг буруу бэлтгэн хэрэглэх нь эрүүл мэндэд маш ноцтой асуудал үүсгэдэг гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Түүхий шош идэх нь маш аюултай. 

Энэ төрлийн хоолны бүтээгдэхүүнд агуулагдах лектин нь сөрөг нөлөөгүй ч улаан шошинд хамгийн өндөр хэмжээтэй байдаг. Шошийг усанд сойх, буцалгаж хэрэглэх нь лектинийг гадагшлуулах бөгөөд болгоогүй шош нь хоолны хордлого үүсгэх боломжтой. 

Үүнээс сэргийлэхийн тулд та хамгийн энгийн арга хэмжээ болох усанд сайтар дэвтээж, заасан хугацаанд бүрэн чанаж болгох хэрэгтэй гэдгийг санаарай. 

Улаан шош

10 Бөднө шувуу

Бөднө шувуунаас гадна бусад ангийн шувууны махыг төдийлөн идэх хэрэггүй гэж зөвлөх байна. Учир нь маханд биш, харин шувуудын идэж буй хоол хүнстэй холбоотой юм. Тэд дийлэнхдээ үр жимс, соёолж, шавьжаар хооллодог. Харин нүүдлийн шувууд янз бүрийн зүйл иддэг бөгөөд үүнд нь хортой ургамал бас багтана. 

Бөднө шувуу гэхэд л хэр баргийн хортой ургамалд тэсвэртэй. Гэхдээ хүн хортой ургамал идсэн шувууны мах идвэл шууд хордоно. 

Шувууны махнаас хордлого авах нь нэг их олон тохиолдоод байдаггүй ч хоол хүнсний салбарынхан энэ талаар мэдээлэлтэй байдаг. Хордсон шувууны мах бага зэргийг идэхэд гэдэс эвгүйрхдэг боловч өөр сүртэй шинж тэмдэг илрэхгүй. Харин хэт ихийг идэх нь мэдрэлийн тогтолцоонд нөлөө үзүүлж, бие хэсэгчлэн мэдээгүй болоход хүргэнэ. 

Бөднө шувуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()