Та үүнийг мэдэх үү?

Дэлхий дээрх бүх зүйлийг мэддэг хүн гэж мэдээж байхгүй. Биднийг хүрээлэн буй хорвоо ертөнц маш ербусын, тайлагдашгүй нууцлаг сонин содон зүйл асар ихтэй тул хүн төрөлхтөн бүрэн гүйцэд судлах боломж  угаасаа үгүй юм. Ингээд таны мэдлэгийн хүрээг тэлэх зорилготойгоор дэлхий ертөнцөд болж буй үзэгдэл юмсын талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.

Та үүнийг мэдэх үү?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1

Сиэтл дэх Бойнг онгоцны үйлдвэр аварга том учир агааржуулах системнээс нь гарсан чийгнээс болоод борооны үүл үүсдэг байна. 

2

Швейцарьт нийгмийн халамжаас тэтгэмж авч амьдралаа залгуулдаг хүмүүсээсээ саятнууд нь олон байдаг гэнэ. 

3

Хоолыг богино долгионы шарах шүүгээнд бэлтгэхэд тэжээллэг чанараа алддаггүй. Харин ч хүний биед хэрэгцээт эрдэсийг хадгалахад тусална.

4

“Терминатор”-ын кино зохиолыг бичиж байхдаа Жеймс Камерон гэр оронгүй нэгэн байсан бөгөөд уг киноны найруулагчаар ажиллах болзолтойгоор зохиолоо нэг доллараар заржээ.

5

Өндөрт хүний амтлах чанар мууддаг учир онгоцонд байх үед хоол амтгүй санагддаг байна.

6

Сүүлийн 64 жилийн дотор хүн төрөлхтөн аварга загасны 90 хувийг устгажээ.

7

Экскрементофория гэдэг нь хүний “хүндэрсэн” үедээ мэдэрдэг мэдрэмж юм. Бүдүүн гэдэс гүрвэлзэх хөдөлгөөнд орсноор мэдрэлийн судлыг идэвхжүүлдэг байна. Хэрвээ энэ мэдрэмж удаан төрвөл тухайн хүн ухаан алдах магадлалтай.

8

Шинжлэх ухаанд ашигладаг физикийн загварууд нь ертөнцийн бүх бодисын дөрвөн хувьтай л тэнцдэг.

9

Хуучин, хямд тоос сорогчийг цэвэрлэхээсээ хаясан нь бараг дээр. Учир нь энэ үед илүү их тоос болон нян тараадаг аж.

10

Цахим сүлжээ ашиглахад хэтэрхий их цаг зарцуулаад байвал аз жаргал, амьдралын сайн сайхныг мэдрэх боломж буурдаг аж.

11

“Starbucks”-ынхан 1987 оноос хойш өдөрт дунджаар хоёр шинэ салбар кафе нээж байжээ. 

12

“Nike”-ын уриа болох “Just do it” хэмээх үгийг Америкийн цуутай гэмт хэрэгтэн Гэри Гилмор ч зохиосон байж мэдэх юм. Тэрээр цаазын ял сонсож, буудуулахаасаа өмнө энэ үгийг хэлж байсан гэнэ.

13

Үр хөврөл эмбрион байх үедээ хоёр зүрхтэй байдаг бөгөөд хэсэг хугацааны дараа нэгдэж, нэг болдог байна. 

14

 Зарим судалгаанаас харахад хүн бол асуулт асуух боломжтой цорын ганц амьд биет гэнэ. Биеийн хэл сурсан шимпанзе аливаа зүйлд хариулт өгч чадах ч хэзээ ч асууж чаддаггүй. Эрдэмтдийн үзэж байгаагаар хамгийн анхны асуулт, хариултын дохио нь нэг хүн авиа гаргаж, бусад нь хардагт оршино гэжээ.

15

Хүнсний ногоо гэдэг нь ботаникийн хэллэг биш харин хоолны хувьд авч үздэг хэллэг юм.  Энэ нь ургамлын идэж болох хэсгийг хэлдэг.

16

Хүний гэдсэнд хоёр дахь тархи оршиж байдаг бөгөөд энэхүү тархи нь асуудлыг шийдвэрлэх, сэтгэл хөдлөл зэргийг хариуцдаг. Судалгаанаас харахад гэдэс хүртэл тархи шиг туршлага хуримтлуулж, практикт хэрэгжүүлдэг гэнэ.

17

Цахим сүлжээнд “Алга болж буй авианы музей” байдаг гэнэ. Уг музейд хуучны дуу, утасны дуу зэргийг хадгалдаг бөгөөд та гудамжны автомат утасны дуу, хуучин гар утасны ая, Windows 95-ын дуу, бичгийн машины чимээ зэргийг сонсох боломжтой.

18

Радарын илрүүлэгч төдийгүй радарын илрүүлэгчийн  илрүүлэгч гэж хүртэл байдаг гэнэ.

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()