"Reuters" агентлагийн дуранд Монголын цаатангууд...

2018-05-29, 18:25
9,968

"Reuters" агентлагийн сэтгүүлчдийн баг энэ хавар манай оронд ирж фото сурвалжлага хийсэн бөгөөд энэ удаа тэд Хөвсгөл аймгийг онцолжээ. Хөх тайгын оршин суугчид болох цаатангуудын амьдралын хэв маяг, онцлогийн талаар дэлхий нийтэд харуулахаар "Reuters" агентлагийн сэтгүүлчдийн хийсэн сурвалжлагыг уншигчдадаа толилуулъя. 

"Reuters" агентлагийн дуранд Монголын цаатангууд...

1

Чулууны Эрдэнэбат  төрсөн цагаасаа хойш цаатан уламжлалаа дагаж, Оростой хиллэн оршдог Саян уулнаа цаа буга хариулан, ан ав хийж амьдарч ирсэн нэгэн юм. Гэвч Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөлгүй ан хийхийг хориглосон нь цаатангуудын өв уламжлал, онцлог байдлыг алдагдуулахад хүргэх вий гэж тэд санаа зовниж байгаа аж.

Эрдэнэбатын омгийн 280 гаруй хүн 59 айл өрхөд хуваагдан Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас нэг хоногийн зайтай газар аж төрж байна. Эрдэнэбат "Бидний зорилго бол цаа бугаа өвөг дээдсээсээ уламжилж ирсэн арга ухаанаар өсгөж үржүүлэх явдал юм" хэмээн ярилаа. 2012 онд Монгол Улсын Засгийн газраас ой хөвчийн экосистемийг хамгаалах зорилгоор цаатангуудын уламжлалт мал маллагааны бүс нутгийг дархан цаазтай болгосон байна.

2

Бөө Кызыл-Ол онгодоо буулгаж дуусаад урцныхаа гадаа зогсож байна. "Би эхэндээ "Яагаад заавал би" гэж боддог байлаа. Би эдгээр онгод сүнснүүдийг буулгах дургүй. Гэхдээ надад ямар ч сонголт байхгүй. Учир нь тэд намайг сонгосон" гэж тэрээр ярьсан юм. 

3

Цаатан Эрдэнэбатын сүргийн цаа буга зогсож байна. Цаа бугын эвэр жилд нэг удаа унаж, хаврын адаг, зуны эхэн сард шинээр ургадаг. Эм цаа буганы эвэр эрийгээ бодвол арай удаан унадаг аж. 

4

Энэхүү зураг дээр Эрдэнэбатын охин Цэцээ цаа буга унаж яваагаар дүрслэгджээ. Тэрээр цаа бугын нуруун дээр өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг. Биеийн жин бага учраас хүүхдүүд ихэвчлэн цаа бугануудыг багаас нь эхлэн уналга эдэлгээнд ашиглахад сургадаг байна.

5

Бөө Кызыл-Ол урцандаа бөөгийн зан үйлээ хийж байна. "Би энэ зан үйлийг хийж эхлэхдээ өөрийн ухаантай байдаг ч онгод биед минь ороход яг л харанхуй нүхэнд байгаа мэт санагддаг. Миний бие минийх биш болдог" гэж тэр тайлбарлаж байна. 

6

Цэцээ охин цаа бугануудынхаа хажууд зүүрмэглэн сууна. 

7

Эрдэнэбатын урцнаас утаа суунаглаж байна. "Бид өглөө эрт босож, цайгаа уугаад, цаа бугануудаа бэлчээрт гаргадаг. Үдийн 12.00 цагт буцааж авчраад, чөдөрлөдөг. Энэ хойгуур нь мод хагална, бусад ажлаа амжуулна. Тэгээд нэг цаг гаруй амраад дахиад цаа бугануудаа бэлчээрт гаргаад, оройн 19.00-20.00 цагт буцааж авчирна. Ингээд ирэх үед эхнэр маань хоол хийчихсэн байдаг. Өдөр нэг иймэрхүү л өрнөдөг дөө" гэж ярьсан юм. 

8

Цаа буганууд цаатан эмэгтэйн хувцсан дээр унасан давсыг долоож байна. 

9

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд амьдардаг цаатан Рословын Пүрэвжав чонын шагайгаар хийсэн гоёл чимэглэлийн зүйл жуулчдад худалдаалдаг. "Бид цаа бугаа хамгаалж, мөнгө олохын тулд чоно агнадаг" гэж тэрээр хэлээд цаа буга маллахаас илүү ашигтай гэдгийг ч онцолсон юм.  

10

Эндхийн эмч Нямаагийн Даваажав Цагаан нуур орчмын тайгын өвчтөнүүдтэй утсаар ярьж байна. Цаатангууд том антеннийг модонд зоогоод түүгээрээ 3G сүлжээнд холбогддог. 

11

Цэцээ цаа бугаа унаж байна. 

12

Цаатан сурагч Тайвангийн Даваажаргал сумын төвд хөлсөлж суудаг байшингийнхаа гадаа зогсож байна. Даваажаргалын ээж нь сургуульд сурч буй охин, хүү хоёртойгоо хамт байхын тулд Засгийн газраас сар бүр өгдөг мөнгөөр байшин түрээсэлж байгаа аж. 

13

Сумын эмч Даваажав тайгад амьдардаг айлд ирж үзлэг хийж байна. 

14

Цаатан Гомбосэдийн Жаргал охин, зээ охинтойгоо урцандаа хөгжилтэй зүйл ярин сууна. "Миний үед гурил, будаа гээд бүх л юм ховор байсан. Харин одоо мөнгө нь л байвал хувцас хунар, хоол хүнс гээд бүх зүйл бэлэн байна. Намайг жаахан байхад гар утас байгаагүй. Мэдээ үзэх гэж сумын төв ордог байлаа. Гэтэл одоо хүн бүр л утас, телевизтэй болж" гэж Жаргал гуай ярилаа.

15

Цаа буга хүйтэн сэрүүн цаг агаартай газар хамгийн тохиромжтой тул цаатангууд зуны улиралд уул өөдөө өгсөн суурьшдаг байна. 

16

Мөнхбатын Байгалмаа гэх энэ эмэгтэй оройн хоолоо хийж байна.

17

Цаатан ардын хоол мах ихтэй бөгөөд банш, бууз их иддэг юм байна. 

18

Жаргал гуай цай ууж сууна. 

19

Байгалмаа охин Цэцээгээ хувцаслаж байна. "Миний нөхөр их сайн хүн. Бидний өмсөж зүүх, гутал хувцас, хоол унд гээд бүхий л хэрэгцээг маань хангах гэж их хичээдэг. Охин минь ч гэсэн насандаа баймгүй их ухаантай. Ганц охиноо юм бүхэнд сургах гэж чармайдаг" хэмээн тэрээр өгүүлсэн юм. 

20

Жаргал гуай ач охиноо салхилуулж сууна. Түүний ард харагдаж байгаа хашаанд  хүүхдүүд нь цаа бугаа хашдаг байна. 

21

Цэцээ охин харанхуй болохоос өмнө цаа бугануудаа ойртуулж байна. Өдөрт хоёр удаа бугануудаа бэлчээрт гаргадаг. 

22

Дөрвөн айлын 300 орчим цаа буга. 

23

Үдийн наранд зогсох цаа буга.

24

Сумын эмч Даваажав тайгын цаатангууд дээр очихоор явж байна. 

25

"Reuters" агентлагийн сэтгүүлчид сэтгэл ханамжтай буцаж байна

67
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()