Бидний амьдарч буй ертөнц хачин жигтэй гэдгийг батлах 15 баримт

Ербусын хачирхалтай зүйлсээр дүүрэн дэлхий ертөнцийн онц сонирхолтой, сонин содон баримтуудыг өнөөдөр та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Хүүхэд эх барьж авахын тулд цахилгаан хөрөөг зохион бүтээсэн гэвэл та итгэх үү? Мөн тэмээн хяруулын нүд тархинаасаа том байдаг, алдарт жанжин Наполеон Бонапарт туулайнаас айн зугтаж байсан гээд та төсөөл дөө. Үнэхээр сонирхолтой байгаа биз. Ингээд бидний бэлтгэсэн мэдээллүүд таны мэдлэгт багахан ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Бидний амьдарч буй ертөнц хачин жигтэй гэдгийг батлах 15 баримт
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Тэмээн хяруулын нүд тархинаас нь том

Тэмээн хяруулын нүдний алим маш том тул биллиардын бөмбөгтэй харьцуулах нь түгээмэл. Харин түүний тархины хэмжээ хушгатай адил юм. Энэ шувууны нүд нь тархинаасаа хоёр дахин илүү хүнд жинтэй байдаг.

Тэмээн хяруулын нүд тархинаас нь том

2 Хүүхэд эх барьж авахын тулд цахилгаан хөрөөг зохион бүтээсэн

Согог судлаач (orthopedist) Бернард Хайн анх 1830 онд яс хөрөөдөх зориулалттай гинжин зүсэлтийн  мэс заслын багаж зохион бүтээсэн юм. Жирэмсэн эх хийсвэрээр төрөх явцад хүндрэл гарсан үед уг хөрөөг ашиглах нь үр дүнтэй байжээ. XIX зууны сүүлчээс энэхүү цахилгаан хөрөөний гол эд ангиудыг бүтээж, 1920 оноос эхлэн шатахуунаар ажиллах горимыг идэвхтэй ашиглаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан хөрөө нь хэрэглэгчдээсээ хамаарч сонирхогчийн болон мэргэжлийн гэж хоёр төрөлд хуваагддаг болжээ.

Хүүхэд эх барьж авахын тулд цахилгаан хөрөөг зохион бүтээсэн

3 Исланд улсад нохой тэжээхийг 60 жилийн турш хориглож байв

Нохойг туузан хорхой тээгч гэдгийг илрүүлснээс хойш буюу 1924 онд уг хоригийг гаргасан байна. Тус шимэгч хорхой нь маш аюултай. Учир нь хүнд төрлийн гэдэсний халдвар үүсгэж, улмаар хараагүй болгох магадлалтай юм. 1984 онд хоригийг хүчингүй болгосон аж. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд нь исландчууд мууранд илүү дуртай болсон байна.

Исланд улсад нохой тэжээхийг 60 жилийн турш хориглож байв

4 Галуунд ширтүүлэхээс айх өвчин

Гари Ларсон гэгч эр “The Far Side” нэртэй зурагт номонд зориулж шог зураг зурж байхдаа “Anatidaephobia” хэмээх нэр томъёог зохиосон байна. Энэ нь галуунд ширтүүлэхээс айх өвчнийг хэлдэг юм. 

Галуунд ширтүүлэхээс айх өвчин

5 Наполеон Бонапарт туулайнаас айдаг

1807 онд Францын аугаа удирдагч Наполеон Бонапарт Тилситийн гэрээг /Treaties of Tilsit/ байгуулснаа тэмдэглэх зорилгоор анд гарчээ. Уг анг зохион байгуулагчид урьдчилан иргэдээс зэрлэг туулайнуудыг олноор нь худалдаж авчээ. Эзэн хааны шүүх танхимын гишүүдийг зугаацуулах зорилгоор тус анг зохион байгуулсан боловч баригдаж ирсэн амьтад жигтэй хачин авирлаж байв. Анг эхлүүлж дохио өгөхөд амьтад нэг дор бөөгнөрөн буу барьсан хүнээс айж зугтахын оронд харин ч түүн рүү дайрчээ.

Тэр буутай эр бол Европын хамгийн эрэлхэг хүн Наполеон Бонапарт  байсан юм. Генерал, Маршал болон харуулын цэргүүд удирдагчдаа ухасхийсэн ч айж сандарсан хаан өөрөө амьтдаас зугтан харайлгажээ. Египет, Сирийн аян дайнд Францыг тэргүүлсэн хүчирхэг удирдагч хөвсгөр жижигхэн туулайнуудаас айн дагжсан гэхээр гайхмаар байгаа биз. 

Наполеон Бонапарт туулайнаас айдаг

6 Ургамлаар хооллогч аалз

Дэлхий дээр 40 мянга гаруй аалзны төрөл байдаг. Ихэвчлэн тэд шавьж болон өөр амьтдаар хооллодог. Харин Төв Америкт Багхира Киплинги (Bagheera Kiplingi) нэртэй найман хөлт ургамлаар хооллогч аалз байдаг. Энэ нь хүн төрөлхтний нээн илрүүлсэн анхны цагаан хоолт аалз юм.

Ургамлаар хооллогч аалз

7 Покемон тоглоомын Хитмонли, Хитмончан нэр Брус Ли болон Жаки Чанаас гаралтай

Адал явдалт, зодоонтой киноны баатруудын дүрээр мөнхөрсөн дээрх одуудаас "Покемон" тоглоомын зарим дүрийн санааг авчээ. Гайхмаар хэдий ч хэн ч ийн таамаглаагүй юм. Гэхдээ "Покемон" тоглоомын бас нэгэн дүр болох Хитмонтопын нэрийг хэнээс зээлсэн нь тодорхойгүй аж. 

Покемон тоглоомын Хитмонли, Хитмончан нэр Брус Ли болон Жаки Чанаас гаралтай

8 13-ны баасан гаригаас айх өвчин юм

Өмнөд Калифорни мужийн Стресс судлал айдсын төвийн үүсгэн үүсгэн байгуулагч Paraskavedekatriaphobia гэх  нэр томъёог зохиосон юм. Энэ нь 13-ны баасан гаригаас айх өвчний нэр юм. Тэрээр өвчтөнүүддээ энэ үгийг хэлж сурсан тохиолдолд айдсаа эмчлэх боломжтой гэж хэлдэг байжээ. Орчин үеийн эмч нар түүний аргыг тийм ч таатай хүлээж авахгүй байх.

13-ны баасан гаригаас айх өвчин юм

9 Франц улсад үхэгсэдтэй гэрлэж болно

Франц улсад сүй тавьсан хосуудын нэг нь нас барсан байсан ч гэрлэлтээ батлуулах нь хууль ёсны юм. Энэ төрлийн гэрлэлтийг Хятад, Судан улсад мөн зөвшөөрдөг байна. XX зуунаас хойш ийм онцгой санал тавьж, гэрлэлтээ батлуулах хүмүүсийн тоо өсөж, ихэнхийнх нь  хүсэлтийг ёсоор болгожээ. 

Франц улсад үхэгсэдтэй гэрлэж болно

10 "Лего" групп жилд 300 сая гаруй дугуй үйлдвэрлэдэг

Тус компани жилд 300 сая гаруй дугуй үйлдвэрлэдэг. Дэлхий дээр өөр ямар ч компани ийм олон дугуй үилдвэрлэдэггүй. Гэхдээ тэд “Michelin”, “Goodyear” гэх мэт дугуйны томоохон үилдвэрлэгчидтэй эн тэнцэхгүй, бөгөөд ердөө лего тоглоомон машины жижиг дугуй бүтээдэг юм. 

"Лего" групп жилд 300 сая гаруй дугуй үйлдвэрлэдэг

11 Боско нохой 10 жил Сунол хотын захирагч байсан уу

Лабрадор, ротвейлэр үүлдрийн Боско нэртэй энэ нохой Калифорни мужийн Сунол хотын захирагчаар сонгогдож байжээ. 1981-1994 онд үхэх хүртлээ энэ амьтан захирагчийн албыг хашсан аж. Зарим хэвлэлд хотын захирагчаар нохой сонгогдсон явдлыг АНУ-ын сонгуулийн системийн алдаа гэж бичиж байв. Гэхдээ Сунол хотын оршин суугчид нохойг хотын захирагчаар сонгосон нь үнэн ч энэ бол тоглоом шоглоом болохыг мэдэгджээ. Зураг дээрх Боско нохойны хөшөөг 2008 онд босгосон юм.

Боско нохой 10 жил Сунол хотын захирагч байсан уу

12 Өмд өмсдөггүй учир Дональд нугасыг Финланд улс зурагтаар гаргахыг хориглосон

1951 оноос хойш дэлхийн хамгийн алдартай нугасны зурагт ном Финланд улсад худалдаалж эхэлжээ. Харин 1977 оноос эхлэн Финландын Залуучуудын асуудал эрхэлсэн хороо Дональд нугас орсон зурагт номуудыг зарахыг болиулсан юм. Хүүхэд залуучуудад өмд өмсөөгүй нугас сурталчлах нь онцгүй гэж үзсэн учир энэхүү шийдвэрийг гаргасан байна. Орчин үед энэ хориг үйлчлэхээ больсон.

Өмд өмсдөггүй учир Дональд нугасыг Финланд улс зурагтаар гаргахыг хориглосон

13 Их Британид жил бүр хунгийн тооллого явуулдаг

Их Британид жил бүр Темза гол дагуух хуруут хунгийн тооллого явуулдаг юм байна. Уламжлалын дагуу Их Британийн хааны гэр бүлд тус улсын бүх амьтад харьяалагддаг аж. Уг тооллогын үеэр Темза гол дагуу усан завиар сэлж, хуруут хунг барьж авч хэмждэг. 2009 онд Хатан хаан II Элизабет өөрийн биеэр тус арга хэмжээнд оролцсон баина.

Их Британид жил бүр хунгийн тооллого явуулдаг

14 Шотландаар цас гэдэг үгийг 421 янзаар хэлдэг

Шотланд улсын Глазгогийн их сургуулийн эрдэмтэд цас гэдэг үгтэй ойролцоо утгатай 421 үг бүртгүүлжээ. Тэгэхээр шотландууд өвлийг маш олон янзаар тайлбарлаж ярьдаг болж  таарах нь.

Шотландаар цас гэдэг үгийг 421 янзаар хэлдэг

15 Муурын урд хөл 5 хуруутай бол хойд хөл нь 4 хуруутай

Муурыг хэрхэн юмнаас сайн зүүгдэж авирдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл муурын сарвууны тав дахь хуруу нь ямар нэг зүйлээс сайн зуурахад зориулагдсан байдаг. Урд хөлөнд нь мөн зөөлөн хэсэг байдаг бөгөөд энэ нь муурыг хаа явсан газраа үнэрээ үлдээхэд нь тусалдаг юм. Муур энэ байдлаар өөрийн эзэмшил газраа тэмдэглэдэг.

Муурын урд хөл 5 хуруутай бол хойд хөл нь 4 хуруутай

18
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()