“Эрдэнэт” үйлдвэрийн өнөө ба ирээдүй

“Эрдэнэт” үйлдвэрийн өнөө ба ирээдүй
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

~ БИД 2017-2031 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭ ТАВ ТАВАН ЖИЛЭЭР ТӨЛӨВЛӨН, ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭЭД БАЙНА ~

“Эрдэнэт үйлдвэр” ХХК байгуулагдаад хэдийнэ дөчин аравныг үджээ. Дөчин жилийн ой нь тохиож буй тус үйлдвэрийн Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэнтэй уулзаж ярилцлаа.  

-Монголын  хамгийн том үйлдвэрийн захиралтай уулзаж байгаагийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой сүүлийн үеийн шинэ мэдээллээр ярилцлагаа эхлэх үү? 

-Та бид нэлээд онцлог, чухал цаг үед уулзаж байна. Учир нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьж байгуулах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, анхны баяжмалаа гаргасны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Дөчин жил гэдэг багагүй хугацаа. Хүнээр бол идэвхтэй амьдралынхаа талаас илүүг өнгөрөөж байгаатай зүйрлэж ч болох юм. Эрдэнэтийн овоо ордын уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурсан. 

Технологийн ихэнх тоног төхөөрөмж, техник, инженерийн байгууламжийн насжилт өндөр болжээ. Чухам энэ цаг үед компанийн алсын хараа, эрхэм зорилго, бодлогоо зөв тодорхойлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүйгээр үр ашигтай явуулах, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх нь тун чухал. Иймд үүний дагуу тодорхой ажлуудыг бид хийж хэрэгжүүлж байна. Тодорхой болгох үүднээс тоон үзүүлэлтээс дурдъя Манай уурхайчид, хамт олон 2017 онд дэвшүүлсэн зорилтоо бүх үзүүлэлтээр нь 102-152 хувиар биелүүллээ. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байсан. Гэсэн хэдий ч зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлоготой, ашигтай ажиллаж чадлаа. Тэрчлэн 2017 оны үр дүнгээр улс, орон нутгийн төсөвт 614.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн зэрэг нь түүхэн дээд амжилт байлаа. 

-Баяр хүргэе. Ийм амжилт үзүүлэхэд чухам юу нөлөөлөв? 

-Үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийг эхлүүлж, горимыг нарийн мөрдөж, хариуцлагыг сайжруулсны үр дүн юм. Энэ ч утгаараа бид Монгол Улсын Засгийн газар,  Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг 2017 онд  тэргүүллээ. Бид 2017 оныхоо ололт, амжилтыг бататган 2018 онд ч ажил үйлс тун сайн явж байгаа. 2018 оны I улиралд  үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-126 хувиар биелүүлсэн. 2017 оны мөн үетэй харьцуулахад хүдэр олборлолтыг 14.3, хүдэр боловсруулалтыг 4.3, зэсийн баяжмал үйлд¬вэрлэлийг 2.3 хувиар тус тус өсгөлөө.  2018 оны эхний дөрвөн сард  улс, орон нутгийн төсөвт нийт 252.0 тэрбум төгрөгийг төв¬лөрүүлээд байна. 

-Дөчин жилийнхээ ойг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ? 

-Манай хамт олон үйлдвэрийнхээ 40 жилийн ойг батлагдсан тө¬лөв¬лөгөөний дагуу бүтэн жилийн туршид үе шаттай тэмдэглэн өнгөрүүлэх бэлт¬гэл хангаад, хэрэгжүүлээд ажиллаж байна. Олон ч ажил амжуулж байна.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл ажлын хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сард “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг 40 жилийн ойгоо угтан Орхон аймагт амжилттай зохион байгууллаа. Энэхүү форумын үйл ажиллагаанд дөрвөн тивийн 15 улсын 40 гаруй компани оролцсон. Уул уурхай, металлург, машин үйлдвэрлэл, зураг төсөл, инженерингийн зэрэг голлох чиглэлээр салбартаа тэргүүлэгч дэлхийн шилдэг компанийн төлөөлөлтэй асуудлаа нээлттэй ярилцаж, тодорхой сэдэв, төслүүдээр үр бүтээлтэй санал солилцсон.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Уурхайчин эмэгтэйчүүдийн үндэсний анхдугаар чуулганыг Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Уул уурхайн компани, төр, засгийн байгууллагуудын төлөөлөл болсон 400 гаруй эмэгтэй оролцсон. Чуулганы үйл ажиллагаанд УИХ-ын эмэгтэй гишүүд ач холбогдол өгч, оролцон тулгамдсан олон асуудлыг хэлэлцсэн. Энэхүү чуулганаас төр, засгийн байгууллагуудад санал, уул уурхайн компанийн удирдлагууд, нийт уурхайчин бүсгүйчүүддээ хандан зөвлөмж, уриалга гаргасан. Чуулганы үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас амаржсаны амралттай, хүүхдээ асарч байгаа ээжүүддээ сар бүр олгодог тэтгэмжийг  2018 оны зургаадугаар сарын 1-нээс 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, бүсгүйчүүддээ дэмжлэг үзүүллээ. 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачилсан орон нут¬гийн сэтгүүлчдийн форумыг Орхон аймагт хамтран зохион байгуулав. Мастеруудын хөгжлийг дэмжин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийг зорьж, “Мастер манлайлал” хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж эхлээд байна. 

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тулгын чулууг тавилцсан ахмадууддаа зориулсан ямар ажлууд төлөвлөсөн бэ? 

-Үйлдвэрийн зүгээс Ахмадынхаа зөвлөлтэй хамтарч, ахмадууддаа захидал бичин, тэднийхээ дунд санал асуулга явуулсан. Ийнхүү ахмадуудынхаа санал хүсэл бодолд тулгуурлан үе шаттай ажлуудыг хийсээр байна. Тухайлбал, ахмадуудынхаа дунд урлагийн наадам зохион байгуулсан. Уул уурхайн бүс нутгаар шилдэг уран  бүтээлүүдээрээ аялан тоглолт хийхээр бэлтгэл хангаж байна. Мөн энэ сарын 24-нд 1000 ахмадын чуулга уулзалтыг зохион байгуулж, үйлдвэрийн нийт ахмадуудынхаа 50 орчим хувийг хамрууллаа. Чуулганы үр дүнгээр ахмадууддаа компаниас олгодог нэмэгдэл тэтгэврийн хэмжээг 2005 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудад 50 хувь, 2005 оноос хойш тэтгэвэрт гарсан ахмадуудад 20 хувь нэмж 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр тэтгэврийн зөрүүг арилгаж, ахмадуудынхаа сар бүрийн өрхийн орлогод бодитой хувь нэмэр үзүүллээ. Түүнчлэн “Эрдэнэт сувилал”-ын цогцолбортоо зөвхөн ахмадуудыг хариуцсан мэргэжлийн эмчтэй болгох асуудлыг шийдвэрлэлээ. 

Удахгүй бид уурхайчдадаа, хамт олондоо зориулсан баяр наадмаа зохион байгуулах гэж байна. Энэ наадамд зөвхөн манай үйлдвэрийн ажилтан, ажилчид эрийн гурван наадам, шагайн харваагаар наадах юм. Долоодугаар сард гадаад түншүүдтэйгээ хийх уулзалтыг төлөвлөж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан орос мэргэжилтнүүддээ зориулсан арга хэмжээ зохион байгуулна гээд төлөвлөсөн олон ажил бий. 

“Эрдэнэт” үйлдвэр маань Монгол Улсын хөгжлийн бүсчлэлээр төвийн бүсэд багтдаг, тиймээс аймаг, орон нутаг, бүсийнхээ ард иргэдэд үйлдвэрийн үйл ажиллагааг сурталчлах, үйлдвэрийн ойгоороо баярлуулах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 40  жилийн ойг түүхэн хөгжилтэйгөө хувь заяа нэгтэй үе үеийн уурхайчин, ахмадууд, хамтран ажиллагч гадаад, дотоодын түншүүддээ хүргэхээр үечлэн хэсэгчлэн  зохион байгуулж байгаа нь учиртай. 

Монгол Улсад уул уурхай, аж үйлдвэрийг хөгжүүлэх төр, засгийн бодлогын бодит биелэл, үр дүн болж сүндэрлэсэн ХХ зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэр  нь XXI зуунд ч энэ манлайллаа хадгалахын төлөө байна. Манай  үйлдвэрийг бүтээн бай¬гуулах болон амжилттай хөтлөн явуулах үйл ажиллагаанд оролцсон, дэмжсэн, тусалсан, хүч хөдөлмөрөө зориулсан нийт хүмүүс, геологи, уул уурхай,хүнд үйлдвэрийн салбарынхан ахмадууд, түншүүддээ “Та бүхний итгэлийг бид алдаагүй, цаашид ч алдахгүй  гэсэн уурхайчид бидний зүрх сэтгэлийн илэрхийлэл “Итгэл, хүндэтгэл”-ийн цогц арга хэмжээ болгон зохион байгуулж байна. 

-Удахгүй болох наадмаар хамт олондоо ямар сюрприз барих гэж байна вэ? 

-Баялаг бүтээгч хамт олондоо, ахмадууддаа барих бэлэг бий. Таны хэлдгээр сюрприз хэвээрээ байг дээ /инээв/. Ямартаа ч уул уурхайн салбарын 95 жилийн ойгоор хамт олондоо олгосон урамшууллын хэмжээг бууруулахгүй. Компанийн 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сайн ажиллаж байгаа ажилтнуудаа урамшуулан, Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпыг 40 ажилтандаа үзүүлж аялуулсан. Одоо дэлхийн хөл бөмбөгийн аваргад мөн шилдэг 40 ажилтнаа явуулахаар шийдвэрлээд байна. 

“Эрдэнэт” үйлдвэр ХХК нь 2017 онд ажилтнуудынхаа үндсэн цалинг 10, урамшууллын санг үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлсэн. Уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан оны төгсгөлд ажилтан бүрт 500 мянган төгрөг, ахмадууддаа 300 мянган төгрөгийн урамшуулал олголоо. Мөн 2017 оны ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 15 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна. 

Хөгжлийн үндсэн чиглэл, хэтийн төлөвтэйгөө уялдуулан орон сууцны хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, ажилтнуудын орон сууцны асуудлыг зөв зохистой арга хэлбэрээр шийдвэрлэх зорилгоор орон сууцны хорооллуудыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Газрын хэвлий дэх байгалийн нөөц, баялгийг олборлон боловсруулах замаар үндэсний баялаг болгон хувиргадаг 

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.