Амьдралын төлөөх тэмцэл

Хятадын Юньнань мужийн иргэд ажил, сургууль руугаа өдөр болгон Нью гол дээгүүр татсан энэхүү олсоор дамжин явдаг гэнэ шүү. Эрсдэлтэй, бас эрэмгий тэдний энэ үйлдэл дэлхий нийтийн анхаарлыг гойд татаж байна. Энэ тухай сонирхолтой фото сурвалжлагыг танд хүргэе. 

Амьдралын төлөөх тэмцэл
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1

Хятадын Юньнань мужийн Ньюжианг Лису автономит засаг захиргаат нутагт харьяалагдах Нью голыг олсоор гатлаад ирж буй энэ залуу бол Лазими тосгоны оршин суугч юм. Уулархаг нутгаар суурьшсан иргэд сүм, дэлгүүр, сургууль руу явахдаа энэхүү олсыг ашигладаг байна. 

2

Лазими тосгоныг эсрэг талаас нь дурандвал ингэж харагдана.

3

Тосгоны иргэн сэнс үүрээд гол гаталж байна. 

4

Тосгоны нэгэн гэр бүл төв орж хүнс бараагаа цуглуулаад буцаж байна. Тосгоны иргэдийн ихэнх нь Лису үндэстний цөөнх бөгөөд гүн гүнзгий сүсэг бишрэлтэй хүмүүс аж. Тэд ням гариг бүр сүм рүү явах хэрэгтэй болдог. Хамгийн ойр гүүр нь тосгоноос 20 км-ийн зайтай учир энэ олсоор гарч, цаг хугацаагаа хэмнэдэг байна. 

5

Олсоор дамжиж гол гаталж байгаа хүмүүсийг харан суугаа хүүхдүүд. 

6

Тосгоны оршин суугчид Төвдийн томоохон голоос эх аван Хятадын хилийг даган Мьянмар руу урсдаг Нью голыг гатлах олсыг таталцлын хүчинд найдан ихэвчлэн өөрсдөө барьдаг аж.

7

Лису үндэстэн эмэгтэй гартаа сагс барин гол гаталж байна. 

8

Лазими тосгоны иргэд өдөр бүр ийн явдаг учраас айж эмээхгүй, туршлагатай  болжээ. 

9

Тосгоны нэг айл хувцсаа угааж тавиад хатааж байна. 

10

Тосгоны хүүхдүүд гол гаталдаг олсоор тоглож байна. Бороо орсон үед олс хальтиргаатай, аюултай болдог ч 20-30 сууринд одоо хүртэл олс хэрэглэн гол гаталсаар байна.

11

Фугонг мужид байдаг ийм олснууд нь Лазими тосгоноос машинаар явахад найман цагийн зайтай газар байдаг. 

12

Лису үндэстэн залуу харуй бүрийгээр тосгоноосоо гарч байна. 

13

40 настай эмэгтэй Ча Хуйлан гэртээ

14

Тэрээр бямба гаригт болдог үзэсгэлэн худалдаа руу алхаж явна. 

15

Охиноо үүрээд гэртээ харьж яваа Ча Хуйлан. 

16

Тэрээр амьдрахын тулд энэ замаар явахаас өөр замгүй...

8
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()