Сурталчилгаа (15)
Хаах

Ким Кардашиан ерөнхийлөгч Трамптай уулзсан шалтгаан юу байв?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп телевизийн шоуны од Кардашианы гэр бүлийн хамгийн алдартай нь болох Кимийг Цагаан ордны дугуй оффистоо саяхан хүлээн авч уулзжээ. Кимийн Ерөнхийлөгчтэй уулзсан гол шалтгаан нь шоронгийн шинэчлэлийн талаар санал бодлоо хэлж, хар тамхины хэргээр анх удаа шоронд суусан нэгэнд өршөөл үзүүлээч хэмээн гуйх зорилготой байжээ.

Ким Кардашиан ерөнхийлөгч Трамптай уулзсан шалтгаан юу байв?

Алдартай од маань дээрх асуудлын талаар Ерөнхийлөгчид хандахаасаа өмнө түүний хүргэн хүү Жарэд Кушнертэй уулзаж ярилцсан байна. Тэрээр Цагаан ордны зөвлөх юм. Кардашианы өршөөл үзүүлэхийг гуйсан Алис Жонсон гэгч эмэгтэй өдгөө 62 настай бөгөөд 1993 онд анх удаа хар тамхины хэрэгт холбогдож, насаараа хоригдох ял авсан аж. Тавдугаар сарын 31-нд Алисын төрсөн өдөр тохиосон бөгөөд энэ өдөр түүнд өршөөл үзүүлэхээс өөр том бэлэг үгүй гэдгийг Алисын өмгөөлөгч Бриттани Барнет хэлсэн аж. “Тэр эмэгтэй 21 жил шоронд сууснаараа өөрийнхөө гэмийг нийгэмд цайруулсан, насаар нь шоронд суулгах нь түүний хувьд шударга бус” гэж тэр үргэлжлүүлэн ярьжээ.

Ким Кардашиан Цагаан ордноос гарсныхаа дараа Трампын охин Иванка болон түүний нөхөр Жарэдийн Вашингтон дахь гэрт зочилжээ.

Ким энэ оны эхээр Алис Жонсоны хэргийн талаар твиттерээс олж мэджээ. Лхагва гаригийн өглөө алдарт од өөрийн твиттер хуудаснаа “Алис Мери Жонсонд төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ өдөр чинийх байх болно” гэж жиргэжээ. 

  • 2016 оны сонгуулиар Ким Кардашан Хилари Клинтонд саналаа өгсөн.
  • Трамп 2015 онд телевизийн ярилцлагын үеэр Ким Кардашианыг тарган гэж хэлж байсан аж.

Алисын хуульч Ким Кардашианы дэмжлэг маш их туслалцаа үзүүлсэн гэдгийг онцлоод анх удаа гэмт хэрэгт холбогдож хүнд ял сонсон, өдгөө шоронд сууж байгаа өөр олон хүний хэргийг дахин анхаарахад хүргэсэн гэдгийг хэлжээ. Хуульч Барнет “Бид Ерөнхийлөгч Трамп Алисыг өршөөлөөр суллана гэж найдаж байна. Гэхдээ энэ баталгаатай биш. Алис шиг өөр олон мянган хүнийг суллах цаг ирнэ гэж найдаж байна" гэжээ. 

Ким Кардашиан Жонсоныг суллах аяныг хэдэн сарын өмнөөс эхлүүлсэн бөгөөд Цагаан ордныхонтой ч энэ талаар ярьж байсан юм. Эхлээд Иванка Трамптай холбогдож, дараа нь ордны зөвлөх нөхөртэй нь харилцаа тогтоон удахгүй уулзах гэж буй тухай “Vanity Fair” мэдээлжээ.

Түүний нөхөр Трампыг дэмжигч нэгэн юм. Гэхдээ Ким Трамптай уулзахаар ирэхэд нөхөр, эгч нар нь харагдсангүй.

Ким Ерөнхийлөгчид “Хүн бүр л буруу сонголт хийж, алддаг. Юу хийснээ ч ухамсарладаггүй үе байдаг” гэж хэлэхийг хүссэн гэдгээ илэрхийлсэн байна.

19
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()