Гэдэс өвдөлтийг нам дарах аргууд

2018-06-03, 15:48
17,572

Хэрвээ таны ходоод хэт эмзэг, хоол барагтай зохихгүй юм л бол гүйлгэх гээд байдаг бол анхаарлаа нааш хандуулаарай. Гэдэс тань байнга эвгүйрхдэггүй ч хөдөө гадаа, аялал зугаалгаар явах үед ходоод хямрах үе хүнд тохиолддог шүү дээ. Тэгвэл өвдөлтийг арилгах хялбар бөгөөд энгийн аргуудыг та мэдээд аваарай.

Гэдэс өвдөлтийг нам дарах аргууд

1 Уутан хальстай улаан чинжүү

Улаан чинжүү нь өөрөө мэдээ алдуулагч шинж чанартай. Чинжүү идсэнээр гэдэс өвдөлтийг мэдрэхээ больдог. Энэ ногоо ходоодны хүчиллэгийг багасгаж, ходоодны шархлааны эсрэг тэмцэж, зарим төрлийн нянг устгадаг төдийгүй хоол шингээхэд тусалдг байна. Гэхдээ дангаар нь биш бусад хоолтой хольж идэхийг зөвлөж байна. 

Уутан хальстай улаан чинжүү

2 Йог

Йогийн олон төрлийн байрлалууд нь хоол шингээхэд тусалж, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Ходоодны хямрал буюу цочромтгой гэдэсний хам шинжийг багасгана. Тухайлбал, өвдгөө гэдсэндээ нааж хэвтдэг байрлал нь хүнийг бөөлжих, гулгиж өвдөхөөс сэргийлнэ. Нуруугаа бэлхүүсээрээ эргүүлэх байрлалд хэвлий тайвширдаг.

Йог

3 Цагаан гаа

Цагаан гаа нь ходоодны эрүүл мэндэд их хэрэгтэй. Аспирин, ибупрофен зэрэг эм шиг үрэвсэл дарах шидэт үйлчилгээтэй. Цусны эргэлтийг сайжруулж, хоол сайн боловсруулахад тустай юм. Хоол боловсруулах замыг цэвэрлэж, тэжээлийг шингээхэд тустай. Гэдэс өвдөж, хийгээр дүүрэхээс сэргийлж гэдэсний булчинг сулладаг байна.

Цагаан гаа

4 Гич

Итгэхэд бэрх хэдий ч амны халбагаар нэг гич өдөр бүр хоолондоо хийж идвэл таны хоолны дэглэмд тустай. Ингэвэл ходоодны үрэвсэл, хоолны хордлогын эсрэг сайн нөлөөтэй.

Гич

5 "Батраш" гаа

Ходоод өвдсөн үед хамгийн хурдан үйлчилгээ үзүүлдэг. Батраш нь саажилтын эсрэг хүчтэй нөлөөтэй ургамал юм. Хоол боловсруулахад тулгарах гэдэсний хам шинжийн маш олон өвчнүүдийг үгүй болгоно.

"Батраш" гаа

6 Цагаан будаа

Төмс, овъёос гэх мэт цардуултай хоол хүнстэй адил будаа ходоодны ханыг цэвэрлэж, хоол боловсруулах үйл явцыг хөнгөвчилдөг байна. Ийм төрлийн хүнс нь ходоодонд удаан хугацаагаар хадгалагддаггүй бөгөөд ходоодны хүчлийг бага ялгаруулдаг юм.

Цагаан будаа

7 Халуун жин

Гэдсэн дээрээ халуун жин тавихад булчингууд амарч өвдөлт, зовиурыг багасгадаг байна. Цөөн хэдэн минут халуун жин тавихад л шууд үр дүн нь илэрнэ.

Халуун жин

8 Гаазтай ус

Цээж хорсолтыг дарж, гулгиж, хэхрүүлэх зэрэг ходоодны хямралыг арилгадаг.

Гаазтай ус

9 Эфирийн тос

Гүйлгэж суулгах, өтгөн хатах, сарын тэмдгийн өвдөлт гэх мэт олон асуудлын “эмч” болж чадна. Цагаан гаа, батраш, чинжүү, коксын тос гэх мэт янз бүрийн тос нь хоол сайн боловсруулахад тусалж өгдөг. Хүйсэн дээрээ хэдэн дуслыг дусаагаад массаж хийж өгнө. Эфирийн тос нь сэтгэл санааг ч бас дээшлүүлдэг юм.

Эфирийн тос

10 Түлэгдсэн талх

Их юм идсэн орой түлэгдсэн талх идэх нь ходоодны өвдөлтийг намдаадаг. Түлэгдэж нүүрс болсон талх хортой бодисыг шингээж, шүүлтүүр шиг ажилладаг юм байна.

Түлэгдсэн талх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()