Дэлхий ертөнцийг тааварлашгүй гэдгийг нотлох 15 баримт

Бидний амьдарч буй хорвоо ертөнц оньсого таавраар дундаршгүй. Ийнхүү амьдарч байгаа орчныхоо болоод өөрсдийнхөө талаар байнга шинийг сурч мэдэж байх нь чухал юм. Тухайлбал та батга эерэг зүйл гэдгийг мэдэх үү? Ягаан цас ордог талаар сонссон уу? Тайлагдашгүй эдгээр нууцын зах зухаас нь уншигчдадаа сонирхуулахаар бэлтгэлээ. Мэдлэгт тань дусал нэмэр болно гэж найдаж байна. 

Дэлхий ертөнцийг тааварлашгүй гэдгийг нотлох 15 баримт
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Батга хөгшрөлтийг удаашруулдаг

Английн эрдэмтэд батгашилттай хүмүүсийн эс хамгаалах механизм нь хөгшрөлттэй идэвхтэй тэмцдэг болохыг нотолжээ. Өсвөр насандаа батгашилттай нүүртэй байсан хүмүүс насанд хүрээд бусдаас илүү залуу харагддаг гэнэ шүү.

Батга хөгшрөлтийг удаашруулдаг

2 Аялгатай уйлах

Хүүхдүүд уйлахдаа ээжийнхээ хоолойн өнгөтэй төстэй авиа гаргадаг. Хүүхэд хэвлийд байхдаа ээжийнхээ дуу хоолойг сонсож чаддаг юм. Эрдэмтэд Франц, Герман гэр бүлд төрсөн 60 хүүхдэд тулгуурлан судалгаа хийсэн байна.

Аялгатай уйлах

3 Элсэн цаг шиг галбиртай бол ухаантайн шинж

16.000 эмэгтэйг хамруулсан томоохон судалгааны эцэст элсэн цаг шиг биеийн галбиртай бүсгүйчүүд илүү оюуны өндөр чадамжтай болох нь тогтоогджээ. Шалтгаан нь ийм галбиртай эмэгтэй хүн тархийг хөгжүүлж, хөгшрөлтийг удаашруулдаг омега 3 тэжээл ихтэй байдаг юм байна.

Элсэн цаг шиг галбиртай бол ухаантайн шинж

4 Сахалтай эрчүүд халзрах магадлал өндөр

Илүү шигүү мөн урт сахалтай эрчүүд тэр хэрээрээ халзрах магадлал нь өндөр гэж судалгаагаар тогтоогджээ. Учир нь хуйханд ургах үсний илчлэг дулаан нь сахал руу очдог байна.

Сахалтай эрчүүд халзрах магадлал өндөр

5 Жоом хаздаг

Жоом хоолоо олсон жирийн үедээ хүнийг хаздаггүй. Гэхдээ огт хаздаггүй гэж ойлгож болохгүй. Тэд өлссөн үедээ хүнийг хаздаг төдийгүй хазуулсан үед тухайн орчмын арьс хавддаг юм.

Жоом хаздаг

6 Муур өөрийн зүг чиг ологчтой

Дэлхийн соронзон оронд муурын тархины эсүүд маш цочромтгой реакц үзүүлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.  Тиймд муур  луужин адил зүг чигээ олох чадвартай байдаг.

Муур өөрийн зүг чиг ологчтой

7 Эхийн сүүний найрлага өөрчлөгддөг

Хүүхэд нь өвдсөн тохиолдолд эхийн сүүний чанар өөрчлөгддөг. Судлаачид үүнийг хүүхэд өвдөхөд шүлс нь ээжийн биед дохио өгдөг гэж тайлбарласан байна. Үр дүнд нь хүүхдийн биеийн эсэргүүцэлд нөлөөлөх сүү ялгардаг аж.

Эхийн сүүний найрлага өөрчлөгддөг

8 "Холестерин агуулаагүй" гэсэн бичигтэй шошго зөвхөн сурталчилгаа юм

Ургамлын тосон дээр холестерингүй гэсэн шошго тавьсан нь зүгээр л бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн сурталчилгаа юм. Холестерин нь зөвхөн амьтдын биед байдаг.

"Холестерин агуулаагүй" гэсэн бичигтэй шошго зөвхөн сурталчилгаа юм

9 Эрчүүд ч бас сард нэг удаа хямардаг

Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэх үед өвдөлт мэдэрдэг бол эрчүүд ч бас сардаа нэг удаа бие нь эвгүйрхэж таагүй байдалд ордог гэнэ. Энэ нь гэхдээ эмэгтэйчүүдийнс сарын тэмдэгтэй огт хамаагүй. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирснээр цус нь сэлбэгддэг бол эрчүүд цус нь шинэчлэгдэхгүй удсанаас болоод ийм таагүй мэдрэмж авдаг байна. 

Эрчүүд ч бас сард нэг удаа хямардаг

10 Хэт их хошигнох нь эмгэг байх магадлалтай

Тархины гэмтлээс болж хүн хэт их хошигнодог. Үүнийг мэдрэлийн өвчинд тооцдог тал бий. Ийм тохиолдолд хошин мэдрэмж нь эмгэгийн шинж тэмдэг юм.

Хэт их хошигнох нь эмгэг байх магадлалтай

11 Тарвасны өнгө үнэртэй цас

Америкийн Невада мужийн уулархаг газраар тарвасны ягаан өнгөтэй цас ордог байна. Өнгөнөөс гадна үнэр нь бас яг л тарвас шиг аж.

Тарвасны өнгө үнэртэй цас

12 Хүн амын ердөө 22 хувь нь чихээ хөдөлгөж чаддаг

Хэрвээ та чихээ хөдөлгөж чаддаг бол их ховор хүн байна. Зарим хүмүүс хөмсөг, хоёр чихээ хамтад нь хөдөлгөдөг. Гэхдээ зөвхөн дэлхий дээрх хүн амын 22 хувь нь л чихээ хөдөлгөх чадвартай. 

Хүн амын ердөө 22 хувь нь чихээ хөдөлгөж чаддаг

13 Хайртай хүмүүсийн зүрх нэгэн хэмд цохилдог

Эмэгтэй хүний зүрхний хэм, амьсгалын хэм хоёр дурласан үедээ хостойгоо ижилхэн түвшинд очдог. Бие биетэйгээ нягт холбоотой хүмүүс бие биедээ уусах замаар бие мах бодь нь ч ижил хэмнэлтэй болдог аж.

Хайртай хүмүүсийн зүрх нэгэн хэмд цохилдог

14 Их гомдоллодог хүн илүү удаан амьдардаг

Амьдралдаа сэтгэл ханамжгүй, байнга гомдолдог хүмүүс бусдаас илүү урт насалдаг гэж судалгаагаар тогтоогджээ. Тэд гомдоллож, гонгинож стрессээ тайлдаг байна.

Их гомдоллодог хүн илүү удаан амьдардаг

15 Ямар шөлөнд чанаж байгаагаас шалтгаалан ягаан байцаа өнгөө өөрчилдөг

Хоол хийх явцад ягаан байцааны өнгө өөрчлөгддөг шалтгаан нь буцалж байгаа усны чанараас болдог юм. Жишээ нь, хүчилтэй усанд өнгө нь хэвээрээ байна, харин зүгээр энгийн усанд чернилэн ягаан болж, шүлтлэг усанд маргад өнгөтэй болдог аж.

Ямар шөлөнд чанаж байгаагаас шалтгаалан ягаан байцаа өнгөө өөрчилдөг

Бонус

Сормуусны ширхэгт маш олон жижиг микро-организмууд бүр хачиг хүртэл байдаг гээч. Гэхдээ эдгээр нь хүний биед байх ёстой л зүйлүүд бөгөөд хор учруулдаггүй юм. Харин ч сормуусыг унахаас сэргийлдэг. Гэхдээ байх ёстой хэмжээнээсээ илүү гарвал асуудал шүү!

20
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()