1950-иад оны хамгийн дур булаам бүсгүй

Бетти Бросмер (Betty Brosmer) 1940-өөд оны сүүлч, 1950-иад оны эхэн үеийн хамгийн сайхан эмэгтэйн нэг  байв. 13 настай байхаасаа загварын ертөнцөд хөл тавьсан тэрээр гоо бүсгүйн 50 орчим тэмцээнд ялалт байгуулсан төдийгүй 300 сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарсан тун ч алдартай нэгэн байсан юм. Тиймээс ч тэрээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй моделиудын тоонд зүй ёсоор багтдаг байжээ.

1950-иад оны хамгийн дур булаам бүсгүй
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1

Түүнийг Мэрилин Монро болон Жейн Мэнсфилдийн нарын өмнөх үе гэж хэлэхэд болно.

2

Беттигийн биеийн галбир нь: 96,52-45,72-91,44. Энэ бол 1950-иад оны үеийн хамгийн төгс галбиртай эмэгтэйн үзүүлэлт байлаа. Тэрээр 13 настай байхдаа хавиргаа авахуулсан нь юу л бол. 1980-аад оны үед түүний болон Шварценеггерийн зурагтай дасгалын төхөөрөмж худалдаанд гарсан нь маш өндөр борлуулалттай байжээ. Тухайн үед бүсгүйчүүд Бетти шиг галбиртай болохыг мөрөөддөг байсан биз ээ.

3

13 настай охины ажиллаж байсан "Conover" агентлагт их хэмжээний ажлын санал ирэх болжээ. Бяцхан Бетти сэтгүүл, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилж, хамгийн гол нь түүний гэрэл зураг эдгээр бүх зүйлийг чимэглэх ёстой байсан гэнэ.

4

1940 оны сүүлчээр "Sears & Roebuck" хэмээх сэтгүүл худалдаанд гарсан бөгөөд уг сэтгүүлийн нүүрийг ирээдүйн Америкийн секс бэлгэ тэмдэг болсон бүсгүй чимжээ.

5

Бетти 1935 оны наймдугаар сарын 2-нд төрсөн. Тухайн үед Беттигийн гэрэл зурагтай сэтгүүл 150 гаруй байжээ.

6

Бетти 16 нас хүрмэгцээ 1950-иад оны үед бүсгүйчүүдийн авч болох бүхий л томоохон шагналуудыг хүртсэн гэнэ. Үүнд “Телевизийн мисс”, “Жонс арлын мисс”, “Галбирлаг мисс”, “Цэнхэр нүдэт бүсгүй” хэмээх шагналууд багтжээ.

7

Тэрээр хэвлэлтэнд орсон зураг бүрээсээ тодорхой хэмжээний хувь авдаг байсан анхны модель юм.

8

1948-1950 оны хооронд Бетти гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болжээ. Тэрээр пин-ап, сээтэгнүүр бүсгүйн дүрийг маш сайн бүтээдэг байсан бөгөөд энэ нь ирээдүйн Мэрилин Монрог ард иргэд хүлээж авахад томоохон бэлтгэл болсон юм.

9

Беттигийн зураг бүхий л сэтгүүлийн нүүрэнд гарах болжээ. Эрчүүдийн алдарт сэтгүүл болох “Орчин үеийн эрэгтэй”, “Кабаре”, “Өдөр болон шөнө” гэх мэт сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарснаар түүнд секс бэлгэ тэмдэг гэсэн алдар нэр авчирсан байна.

10

1961 оны дөрөвдүгээр сарын 24-нд Бетти алдарт бодибилдингийн тамирчин “Олимпын мисс болон мистер” тэмцээний үүсгэн байгуулагч  Жо Вейдертэй гэрлэж нөхрийнхөө овгоор овоглох болсон байна.

Ихэнх америк модель бүсгүйчүүдийн санаа амарсан юм. Учир нь тэрээр нөхрийнхөө зохион байгуулдаг тэмцээний нүүр царай болж, бусад сурталчилгаанд тоглох нь хязгаарлагдсан аж. Ингээд түүний ажлын хувцас нь спорт бикини болж хувирсан байна.

11

Түүний нөхөр мөн сэтгүүл гаргадаг байсан бөгөөд бүсгүйн нарийхан бэлхүүс маш олон хүний анхаарлыг татжээ. Тухайн үед нөхрийнх нь гаргаж байсан “Muscle Builder Power” болон “Mr. America” гэсэн хоёр сэтгүүл алдартай байсан аж.

12

Үзэсгэлэнт бүсгүй бодибилдингийн үүсэл хөгжилд хэрхэн нөлөөлснийг хэлж мэдэхгүй ч тэрээр спортын ертөнцийн нүүр царай болсон юм. Беттигийн ачаар эмэгтэй бодибилдингийн спорт хөгжсөн бөгөөд хамгийн анхны “Мисс бодибилдинг” бол мэдээж Бетти байлаа.

Тэд насан туршдаа хамт амьдарч,  бодибилдингийн талаар олон ном бичжээ. 1981 онд Бетти, Жо нар “Эмэгтэйчүүдийн бодибилдинг” нэртэй ном гаргасан нь анхных нь юм. Бетти  одоог хүртэл энэ төрлийн блог хөтөлдөг.

13

Бетти нөхөртөө "Арнольд Шварценеггерт анхаарал хандуулаач" гэж хэлж байсан гэнэ. Түүний ачаар “Терминатор” залуу Беттигийн хөрш болж, кино ертөнцөд хөл тавихад нь ч тэд тусалсан байна. Үүнээс гадна тэд хамтдаа үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлж эхэлжээ. Power Exerciser төхөөрөмжийн борлуулалт өндөр байсан нь уг төхөөрөмжийн сурталчилгаанд Арнольд Шварценеггер, Бетти Вейдер  нар оролцсонд оршино. Далайн эргийн зураг авалтан дээр тэр үргэлж Арнольдын өвөр дээр байжээ.

1998 оны зургадугаар сарын 11.

14

Жо Вейдер 2013 онд нас баржээ. Харин Бетти одоо ч энх тунх амьдарч яваа төдийгүй наснаасаа залуухан үзэсгэлэнтэй сайхан харагддаг хэвээрээ. Тэрээр алдартай бусад эмэгтэйчүүдийн адил гэр бүл цуцалж, олон нөхөр солиогүй. Дэлхийн хамгийн булчинлаг залуутай насан туршдаа хамт амьдарчээ.

Жо, Бетти нар, хурим хийснээс хойш 45 жилийн дараа.

15

Өдгөө Бетти "Shape" хэмээх эмэгтэйчүүдийн сэтгүүл гаргаж, “Гоо үзэсгэлэн болон хүч чадал” хэмээх блогийг хөтөлдөг. Мөн ихээхэн нэр нөлөөтэй тэрээр Олимпын хорооны гишүүнээр ажилладаг юм байна.

136
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()