Энэ сард таны ажил амьдрал, хайр дурлалд юу тохиолдох вэ? /Зурхай/

2018-06-04, 17:42
18,599

Зургадугаар сарын сүүлээр Ангараг гариг хөдөлгөөнд орох тул ихэнх ордын хувьд хүндрэлтэй асуудал тулгарах магадлалтай. Үүнээс үүдэн сэтгэл санаагаар унах юм уу,  хүчтэй сэтгэл хөдлөл илэрч болзошгүй. Энэ сарын өрнийн зурхайгаа хүлээн авч уншина уу.  

Энэ сард таны ажил амьдрал, хайр дурлалд юу тохиолдох вэ? /Зурхай/

1 ХОНЬ

Хонины ордныхонд энэ сар хамгийн чухал зүйл бол хэрхэн нөхцөл байдалд нь тохируулан хариу үйлдэл үзүүлэх вэ гэсэн асуудал юм. Бие даасан танд бүх зүйл орвонгоороо эргэх нь таагүй санагдана. Гэвч таны хариу үйлдэл бүхнийг өөрчлөх хүчтэй гэдгийг санаарай. Тэвчээртэй байснаар ирээдүйн олз омгоо ч алдахгүй байх боломжтой. Тиймээс энэ сард хэлэх үг, хийх үйлдлээ сайтар хянаарай. 

ХОНЬ

Хайр дурлал

Ганц бие хүмүүсийн хувьд шинэ хайрттайгаа учрах боломжоор баялаг сар болох нь. Гэр бүл, найз нөхдөөсөө их дэмжлэг туслалцаа хүртэнэ. Та амьдралд тань орох гэсэн хүмүүст бага зэргийн боломж өгөхөд л хангалттай. Магадгүй өмнө нь харилцаатай байсан хүн тань дахин нэг боломж олгохыг хүснэ. Таны шийдвэр юу ч байсан сэтгэл санаа тань таатай байна. 

Хайр дурлал

2 ҮХЭР

Үргэлж ажиллаж байдаг үхрийн ордныхон энэ сар үр шимийг нь хүртэх болно. Ажил хэрэг тань маш бүтэмжтэй байх тул мөнгө санхүүгийн хувьд цэцэглэнэ. Материаллаг зүйлсээс таашаал авдаг танд энэ бүхэн маш сайхан санагдана. Энэ сарын анхаарал халамж тань гэр бүл бус ажил хэрэгт төвлөрнө.

ҮХЭР

Хайр дурлал

Харин хайр дурлалын хувьд хамтрагч болон таны тэвчээрийг барах зүйлс ихээр тулгарах бололтой. Юу юунаас илүүтэйгээр хурц нөхцөл байдалд юу хийж, хувь хүний хувьд хэрхэн өсөж дэвжих талаар эргэцүүлээрэй. Хэцүү цаг хугацааг даван туулахад тань шударга байдал тус болно. Тиймээс хамтрагчтайгаа ярилцан, түүнд өөрийн жинхэнэ мэдрэмжийг ил гарган харуул. 

Хайр дурлал

3 ИХЭР

Таны төрсөн өдөр дөхөж байхад таагүй мэдээ дуулгаж байгаадаа харамсаж байна. Гэвч ихрийн ордныхон ямар ч муу нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж, шинэ зүйл сурч мэдэх боломжийг өөртөө олгож байдаг шүү дээ. Энэ сарын хувьд ихрийн ордныхны гэр бүл, ажил хэрэг, хувийн амьдралд сэтгэл зовоосон асуудал үүсэх бололтой. Давж гарах хэрэгтэй хэд хэдэн хүндрэлтэй нүүр тулах хэдий ч хэр хол явснаа тунгаах цаг ирнэ. Магадгүй ажил хэргийн төлөвлөгөөгөө дахин нэг харахад гэмгүй. 

ИХЭР

Хайр дурлал

Ихрийн ордныхонд дуулгах таатай мэдээ бол хайж явсан хайртайгаа энэ сард учирна. Та магадгүй удаан хугацаанд шохоорхож явсан нэгэнтэйгээ холбоотой болж, маш их аз жаргалтай байна. Хэрвээ таны сэтгэл зүрхийг эзэмдсэн нэгэн байхгүй бол сонирхолтой арга хэмжээнд оролцож болох юм. Хүсэн хүлээсэн нэгэнтэйгээ уулзах өндөр боломжтой өдрүүд нь  энэ сарын 2, 8, 21 аж. 

Харин удаан хугацаанд болзож буй хосуудын хувьд хамтрагчид тань зан чанарын холбоотой өөрчлөлт гарч болзошгүй. Энэ сарын хайр дурлалын тань амьдрал аз жаргалыг мэдрүүлэх болно. Өнгөрсөн, ирээдүйдээ санаа зоволтгүй яг одоо байгаа мөчдөө сэтгэл хангалуун байна. 

Хайр дурлал

4 МЭЛХИЙ

Мэлхий ордныхон энэ сард эмзэг мэдрэмтгий байх шинжтэй. Хувийн амьдрал, ажил мэргэжлийн тал дээр онцгой анхаарал шаардсан асуудлууд тулгарч болзошгүй. Үүссэн асуудлын тэнцвэрийг олж, шийдвэр гаргах чадвараа батлан харуулна. Сарын хагасаас хойш бүх зүйл тайван болж, хялбар болох болно. 

 

МЭЛХИЙ

Хайр дурлал

Хайр дурлалаа хайж байгаа мэлхийнүүдэд аз дайрах бололтой. Яг үнэндээ хэд хэдэн удаагийн боломж гарна. Ямар нэг шалтгааны улмаас од эрхэс таны аз жаргалтай болгож буй харилцааг тань дэмжих бөгөөд төсөөлөөгүй газар санаандгүй нэгэнтэй учруулна. Тиймээс та ганган хувцсаа өмсөж, найзуудтайгаа гадуур гарах хэрэггүй. Гэртээ сууж байгаад ч хайртайгаа учирч болно шүү дээ. 

Харин найз залуу, бүсгүйтэй мэлхийнүүдэд хайр дурлалын холбоотой асуудал үүсэж болох юм. Үүнээс болж та стресстэж мэднэ. Гэхдээ энэ бүхэн нь та хоёрын холбоог улам бэхжүүлж өгнө. Сарын сүүл гэхэд хурцадмал асуудал намжина. Хайртаасаа болж найзуудтайгаа ч уулзах зав гарахгүй байж мэдэх юм.

Хайр дурлал

5 АРСЛАН

Зургадугаар сард та хамаг эрч хүчээ алдсан мэт ядруу байна. Асуудал, хэрүүл маргаантай учирч болох бөгөөд эдгээрийг шийдэх гэж сарын сүүлч хүртэл хүнд нөхцөлд орж болзошгүй. Хэрвээ та сорилтонд дуртай бол энэ сар адал явдлаар дүүрэн байх нь. Санхүүгийн зорилго тэмүүлэл тань таны хамтрагчаас өөр байх төлөвтэй. Гэхдээ эелдэг зөөлнөөр харилцан ярилцвал заавал хэрүүл шуугианаар шийдвэрлэх шаардлагагүй. Энэ бүхнээс гадуур ажил мэргэжлийн тал дээр нэлээд амжилттай байх шинжтэй. Ялангуяа урлаг, уран сайхны салбарынхны хувьд өсөн дэвжих, албан тушаал ахих магадлалтай. Өөр ажилд ороход хүртэл нааштай хариу сонсоно. 

АРСЛАН

Хайр дурлал

Зун бол шинэ зүйл эхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе. Энэ сард та өөртөө маш итгэлтэй, үзэсгэлэнтэй байх тул хайр дурлалын тал дээр ахиц дэвшил гарах эсвэл шинэ хүнтэй учирч болох юм. Болзоонд явахдаа бага зэрэг адал явдал эрэлхийлж, шинийг туршиж үзмээр санагдана. Үүний тусламжтай та өөрийнхөө гайхмаар талыг нээн илрүүлнэ. Итгэлтэй байдал, зориг тань хайр дурлалын тал дээр эрсдэл учруулж магадгүй. Тиймээс дараа нь үүсч болох сайн, муу нөхцөл байдалд бэлтгэлтэй бай. Арслангийн ордныхонд энэ сард муугаар нөлөөлдөг харилцаагаа дуусгахад тааламжтай үе иржээ. Таны санааг зовоож буй зүйлсэд цэг тавь. Энэ сард хайр дурлалын асуудал дээр хамгийн азтай өдрүүд нь 2, 14, 23 байх бололтой. 

Хайр дурлал

6 ОХИН

Удаан хугацааны турш шаргуу ажилласны тань үр дүн энэ сард гарах болно. Ажлын газарт томоохон өөрчлөлт гарах бөгөөд энэ нь шинэ боломжуудыг танд бий болгоно. Өмнөхөөсөө ч илүү хичээнгүй ажиллаж, өөрт хэрэгтэй, зөв шийдвэр гаргана. Одоо аймшигтай сүрдмээр санагдаж байгаа шийдвэрүүд тань ирээдүйд таныг хүссэн газарт тань аваачих гүүр болно. 

Энэ сард охины ордныхон ямар нэг маргаан, асуудлаас хол байх нь зүйтэй. Та угаас чимээгүй, намуухан хүн учраас энэ нь нэг их хүнд санагдахгүй байх болов уу. Гэхдээ гариг эрхсийн байрлалаас болоод энгийн үед тоодоггүй асуудлууд рүү хүртэл үсчих шинжтэй тул өөрийгөө сайтар хянаарай. 

ОХИН

Хайр дурлал

Хайр дурлалын амьдралд тань өөрчлөлтүүд гарна. Энэ сард та ихэнх өдрүүдийг ажил хэрэг, өөрийгөө хянах зэрэгт зарцуулах болно. Гэхдээ үүний хажуугаар эдгээр бүх асуудлаас илүү хайр дурлалын талаарх бодлууд таны санааг эзэмдэнэ. Хэрвээ та ганц бие бол хэн нэгэнд маш ихээр татагдана. Төлөвлөгч охины ордныхны хувьд урт хугацааны харилцааг эрхэмлэж, ирээдүйгээ төсөөлөн бодох болно. Ийм зүйл мэдрээгүй удсан тул танд сайхан санагдана. Магадгүй ийм хэрэггүй юманд цаг үрлээ гэж өөрийгөө зэмлэх боловч хааяа хааяахан иймэрхүү зүйлд цаг зарцуулж байх хэрэгтэй шүү. 

Хайр дурлал

7 ЖИНЛҮҮР

Сүүлийн хэдэн сар та эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан шүү дээ. Харин энэ сар танд эрүүл мэнд, эрч хүчийг авчирчээ. Бие тэнхээ тань сайжрах бөгөөд бусдын төлөө байхаас гадна өөрийгөө бас анхаарч байгаарай. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ ч бас хөрөнгө оруулах хэрэгтэй. Өдөрт хэдхэн минутыг бясалгал хийх, тайван амрахад зориулж болно. 

ЖИНЛҮҮР

Хайр дурлал

Энэ сард хайр дурлалын асуудлууд ундарна. Ямар шийдвэр гаргах тал дээр дотоод зүрх сэтгэлээ сонсож, зөн билгээ дагаарай. Бусад хүмүүс таныг ямар шийдвэр гаргахыг хүлээж байгаа бол гэдгийг бодолгүйгээр зөвхөн өөрийгөө л сонс. Бусдын таалалд нийцүүлэх гэж бодолгүй аз жаргалтай байх шийдвэрийг зоригтойгоор гарга. Хэрвээ та хайртай хүнтэйгээ маргалдсан бол түүнд тайлбарлах боломж олгож, ярилцаад үзээрэй. Танд зөв санагдаж буй зүйлээ бусдын саналыг асуулгүй хийж үз. Ганц бие жинлүүрийн ордныхонд сэтгэлтэй хүнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх боломж гарна. Та түүнд маш ихээр татагдах болно. Гэхдээ жинхэнэ дүр төрхийг нь олж харж чадахгүй л болов уу. 

Хайр дурлал

8 ХИЛЭНЦ

Хилэнцийн ордныхон энэ сар тэвчээртэй байх тал дээр суралцах хэрэгтэй үе иржээ. Шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Тайван, нухацтайгаар бодож, яаралгүй шийдвэр гаргаж сурснаар та ирээдүйдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийх болно. Анхаарал тань мэдээж урьдын адил гэр бүл, сэтгэл хөдлөл гэхээсээ илүү ажил хэрэг тал руугаа хандана. Ажил хэргийн тал дээр амжилт үзүүлэх бөгөөд үүнээс үүдэн гэр бүл тань аз жаргалтай байна. 

ХИЛЭНЦ

Хайр дурлал

Хилэнцийн ордныхон хайр дурлалыг уйтгартай, хэвшмэл байхад дургүй. Өнгөрсөн хугацаанд таны хайрттайгаа харилцах харилцаа нэг л болж өгөхгүй байсан бол энэ сард бүх асуудал шийдэгдэнэ. Шинэ сонголтуудаар нэг нэгнээ гайхашруулна. Хэрвээ та ямар нэг сонирхолтой зүйл хийхээр шийдсэн бол 12, 18, 24-ний өдрүүдийг сонгоорой. 

Хайр дурлал

9 НУМ

Хамгийн өөдрөг үзэлтэй гэдгээрээ алдартай нумын ордныхонд энэ сар шинэ даваа нугачааг бэлдсэн байна. Харин эдгээрийг та өөрийн эерэг үзэл, итгэл сэтгэлээрээ даваад л гарна. Бусад ордуудад байхгүй онцлог бол энэ юм. Сарын зарим өдрүүдэд сэтгэл санаагаар унах боловч сэтгэл зүрхээ сонсож, дагах хэрэгтэй. Хамгийн гол нь итгэлээ бүү алдаарай. 

НУМ

Хайр дурлал

Энэ сард та хайр дурлалын тал дээр маш олон зүйлийг ухаарах болно. Толгой өвтгөсөн хэд хэдэн асуудал үүсэх боловч тэдгээрийг шийдвэрлэж, амьдралдаа үнэтэй сургамж авах болно. Үүнээс сурах хамгийн чухал зүйл нь хайр дурлал харилцан ойлголцол дээр тогтдог гэдэг ухагдахуун байх бөгөөд энэ талаар хамтрагчтайгаа маргалдаж магадгүй. 

Хэрвээ та ганц бие бол таны тархиар наадах хэн нэгэн гарч ирэх нь. Эхлээд танд зугаатай санагдаж магадгүй ч сүүлдээ яршигтай мэт бодогдоно.

Хайр дурлал

10 МАТАР

Матрын ордныхонд хамгийн чухал зүйл бол мөрөөдлөө биелүүлэх. Өөрчлөлт шинэчлэлтийн тал дээр та энэ удаа гайхалтай одтой байна. Магадгүй энэ бүхний дараа та өөрийгөө ч танихгүй байх вий. 22-ныг хүртэл маш их ажилтай байх боловч эцсийг нь хүртэл явах гэж улайрна. 

МАТАР

Хайр дурлал

Хайртай хүнтэй матруудын хувьд энэ сар танд харилцаа холбоогоо бэхжүүлэх боломжийг харамгүй хайрлана. Матрууд сэтгэлээ нээж чаддаггүй, хаалт босгосон байдаг ч ирэх саруудад хэн хэнтэйгээ сэтгэл зүрхнээсээ нээлттэй байх боломж бий. Хайртдаа хэр их хайртайгаа хэлэх хамгийн тохиромжтой мөчүүд ирнэ. Мөн хоорондоо ярилцаж цээжиндээ буглаж байсан асуудлуудаа ярилцахад таатай. 

Хайр дурлал

11 БУМБА

Энэ сард гарах өөрчлөлтүүд удаан хугацааны дараа танд эерэг зүйлсийг авчирна. Сэтгэл санааны сайхан байдал нь асуудлыг шийдэхэд тус дөхөм болох бөгөөд энэ сар өөрөө өөртөө анхаарал халамж тавиарай. Хүссэн зүйлээ хийж, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Харин мөнгө санхүүгийн хувьд танд бага зэрэг таагүй хандлагатай байна. Санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргахаас зайлсхийж, хэсэг хугацаанд сайтар бодож тунгаа. 

БУМБА

Хайр дурлал

Өнгөрсөн амьдралаа мартаж байж ирээдүй рүү чиглэнэ гэдгийг сана. Та энэ сард өнгөрсөн харилцаа, сэтгэл дэх дурсамжаа эргэн дурсан бодсоор байна. Гэхдээ үүнээс илүүтэйгээр ирээдүйгээ харж амьдрах хэрэгтэй. 

Ганц бие бумбын ордныхон харин хуучин муу дурсамжаа мартаж, шинэ туршлага, шинэ харилцаанд ороход бэлд. Хайр дурлалыг сайнаар харан төсөөлж, аз жаргалаа түргэхэн олоорой. 

Хайр дурлал

12 ЗАГАС

Загасны ордныхон загас болон аварга загас гэсэн хоёр төрлийн зан ааштай байдаг. Харин энэ сард та жирийн нэг загас байхаа болиод аварга загас болох цаг тань ирсэн байна. Асуудлуудад зөв шийдвэр олохын тулд бага зэрэг хувиа хичээх хэрэгтэй болох нь. Ажил хэрэг, гэр бүл, хайр дурлалын тал дээр сэтгэл гонсойх үе гарна. Гэвч энэ үеүдэд хүчтэй байхыг сануулж байна. Юуг ч даван гарч чадна гэдэгтээ итгэлтэй бай. 

ЗАГАС

Хайр дурлал

Хэрвээ та хамтрагчийнхаа талаар хэнд ч хэлэлгүй нууцалсан бол одоо л бүгдэд илчлэх цаг нь яг болжээ. Зургадугаар сар бол хамтрагчтайгаа бүхнийг шинэ шатанд гаргахад тохиромжтой үе. Харин та ганц бие бол ойр дотны бүх хүмүүсээ хайрласнаар эргээд тэдний хайрыг өөртөө татах болно. 

Хайр дурлал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()