Бодит амьдрал дээрх 15 Рапунзел

"Рапунзел, Рапунзел, үсээ над руу буулгаач!" Үлгэрт гардаг Рапунзел гүнжийн түүхийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Үлгэрт гардгаас ялгаатай нь орчин үеийн Рапунзелүүдэд айж, санаа зовох зүйл огт үгүй. Рапунзел шиг урт гэзэгтэй  бүсгүйчүүдийн үс эрүүл, намирсан сайхан харагддаг нь чухам юутай холбоотой бол... Тэд үсэндээ арай илүү цаг зарцуулдаг уу? Тэгвэл таныг орчин цагийн Рапунзелүүдтэй танилцуулъя.

Бодит амьдрал дээрх 15 Рапунзел
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Шаргал үстэй Рапунзел

Малгорзата Кулчик (Malgorzata Kulczyk) урт, өтгөн үстэй. Үсээрээ биеэ ороогоод, бүр хувцас шиг өмсөж болно гээч. Инстаграм, фэйсбүүк хуудсандаа бичсэнээр бол тэрээр өөрийн урт үсээр маш их бахархдаг гэнэ шүү. “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Би өдөр бүр мэнд мэдсэн эерэг сэтгэгдлүүд хүлээж авдаг" хэмээгээд урт үстэй байх нь асуудал биш, үсээ арчлаад хэдийнэ дассан гэдгээ хэлжээ. Тэрээр үсээ тус тусад нь жижиг сүлжээд нийлүүлж нэг том сүлждэг бөгөөд үүнд ердөө хэдэн минут л шаардлагатай аж.

Шаргал үстэй Рапунзел

2 "YouTube"-ийн Рапунзел

Hmonbuy.net цахим хуудаснаа @wataday666 нэрээр алдаршсан ази Рапунзел нь маш олон дагагчтай юм. Түүнийг үсээ  хэрхэн самнаж, боож байгааг нь олон хүн үзэх дуртай гэжээ. Ази бүсгүйн сонирхол аялал, шивээс, биеэ бялдаржуулах, мөн урт үс гэнэ. Тэрээр үе үе "YouTube"-ээр биеэ хэрхэн бялдаржуулж байгаа, шинэ шивээс, үс арчилгааны талаар бусадтай хуваалцдаг байна. Харин үсээ хэрхэн ийм эрүүл, байнга гялалздаг тухай, хамгийн чухал нь, үс арчилгаандаа хэр их мөнгө зарцуулдаг талаараа харамсалтай нь тэрээр бусадтай  хуваалцдаггүй аж.

"YouTube"-ийн Рапунзел

3 Тэр хэн бэ?

Инстаграмын @chira.tane хэрэглэгчийн хуудас энэ улаан үстэй үзэсгэлэнтэй бүсгүйн зургийг оруулсан байна. Улаан үст бүсгүйг Маришка (Marishka) гэдэг ажээ. Гэхдээ тэр яг хэн юм бол? Үсээ арчилж, зураг авахуулахаас гадна яг юу хийдэг юм бол? Үсээ будсан юм болов уу, эсвэл өөрийнх нь үсний өнгө үү? Урт үсээрээ бахархдаг болов уу, эсвэл тайрна гэж төлөвлөсөн юм болов уу? Үсээ хэрхэн арчилдаг, мөн хэр удаан ургуулсан юм бол? Бидэнд маш олон асуулт байгаа боловч хариу өгөх нэгэн алга. Тиймээс одоогийн байдлаар зургийг нь харж бишрэх л үлдээд  байна.

Тэр хэн бэ?

4 Үзэсгэлэнт Рапунзел Алечка Назирова (Alechka Nasyrova)

Назирова 228 см урт үстэй. Түүний үс ойролцоогоор 1.8 кг жинтэй. Бүгүй үсээ байнга арчилдаг төдийгүй салаалж, эрүүл бус харагдахаас нь сэргийлдэг. Түүний инстаграм хуудсанд зочилж түүнийг үсээ хэрхэн олон төрлөөр янзалдгийг болохыг харж болно. Мөн Назирова "YouTube"-ээр үсээ хэрхэн арчилж толигор, гялалздаг болгохын сацуу эрүүл байлгах талаар бусдад зөвлөдөг байна. Түүний бичлэгийг 8000 гаруй хүн үзжээ. Ийнхүү өөрийн эрүүл, урт үсээрээ тэрээр бусдыг гайхашруулж яваа нэгэн юм.

Үзэсгэлэнт Рапунзел Алечка Назирова (Alechka Nasyrova)

5 Украйны Рапунзел

2010 онд Украйны Львов хотод зохиогдсон урт үст бүсгүйчүүдийн тэмцээнд ялахдаа тэрээр дөнгөж 21 настай байсан юм. 180 см урт үсээ тэр ихэвчлэн сүлждэг. Сүлжээсийг нь задлахад үл ялиг газар шүргэдэг байна. Үсээ хэрхэн ийм сайхан байлгадаг нь тодорхойгүй ч тэрээр тус тэмцээнд ялж, алтан медалийн эзэн болжээ. Их хэмжээний шампунь хэрэглэж, үсээ самнасны хэрэг ч гарсан байна шүү. Магадгүй тэрээр хожсон мөнгөөрөө тэжээлийн тос авсан байх.

Украйны Рапунзел

6 Литва улсын хамгийн урт гэзэгтэй бүсгүй

Аста Кунцвишн (Asta Kuncevičienės) Литва улсын урт үст бүсгүйчүүдийн тэмцээнд ороод тэргүүн байр эзэлсэн бүсгүй юм. Тэрээр 225 см урт үстэй бөгөөд бусад Рапунзелтэй ижил үсээ шал шүүрдэхээс сэргийлж, ихэвчлэн сүлжиж явдаг байна. Урт үстэй бүсгүйчүүд бусдаас илүү сэрэмжтэй байх хэрэгтэй болдог аж. Учир нь олон нийтийн газарт явж байгаад магадгүй хэн нэгэн хүн санамсаргүй гишгэхэд л тэр сайхан намирсан үс бохирдох нь ойлгомжтой шүү дээ. Мөн өөрөөсөө ч сэрэмжлэх хэрэгтэй болдог байх. Учир нь үсэндээ орооцолдоод унаж бэртэж ч мэднэ, эсвэл энд тэнд орооцолдоод хэцүү байдаг л байх.

Литва улсын хамгийн урт гэзэгтэй бүсгүй

7 Андреа Колсон (Andrea Colson) хагас цаг үсээ сүлждэг

Андреа нь 162 см урт үстэй юм. Өөрийн үс арчилгаандаа самрын тос, кокосын тос түрхдэг хэмээн тэрээр нууцаасаа хуваалцжээ. Гэхдээ Диснейн хүүхэлдэйн киноны Рапунзел шиг төрхөөрөө бусдын анхаарлыг илүүтэй татдаг байна. Тэрээр үсэндээ маш  их хайртай бөгөөд будах эсвэл тайрах талаар бодохыг ч хүсдэггүй гэжээ. Үснийхээ алтан шаргал өнгөнд илүү дуртай бөгөөд бараг хагас цаг үсээ сүлжиж дараагаар нь гэрийнхээ ажлыг хийдэг талаараа Андреа ярьжээ.

Андреа Колсон (Andrea Colson) хагас цаг үсээ сүлждэг

8 Орчин үеийн Рапунзел, Анастасия Сидорова (Anastasia Sidorova)

Урт тансаг үс нь түүнийг гайхалтай чимдэг. Анастасияг анх хараад өсвөр насандаа толгойдоо андрогенийн халцралтай байсан гэж хэн ч таамаглахгүй байх. Андрогенийн халцралын үед үс үлэмж ихээр унадаг байна. Халцарсан үсэндээ тэрээр шинжлэх ухаанч байдлаар хандсан байна. Тухайлбал, үсээ угаагаад өөрөөр нь хатаадаг байжээ. Учир нь сэнсний цочмог халуун агаар үсийг маш ихээр гэмтээдэг гэжээ. Мөн тэрээр хүхрийн хүчлийн давстай шампуниар үсээ угааж, Омега 3, Д витамин тогтмол хэрэглэдэг болсон байна. Үсээ шампуниар угаасны дараагаар кератины маск тавьж, үснийхээ үзүүрээс тогтмол тайруулж, салаалсан үснээсээ салдаг байсан тухайгаа тэрээр дурджээ.

Орчин үеийн Рапунзел, Анастасия Сидорова (Anastasia Sidorova)

9 Өсвөр насны хамгийн урт үстэй охин Абрил Лорензатти (Abril Lorenzatti)

Аргентин охин Абрил долоон настайгаасаа эхлэн үсээ хэзээ ч тайрахгүй гэж шийдсэн байна. “The Mirror” сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр үснийхээ салааг ч түүлгэх хүсэлгүй гэдгээ илэрхийлсэн юм. Одоо 17 настай тэрээр "Өсвөр насны хамгийн урт үстэй охин" гэдгээрээ Гиннесийн дэлхийн рекордыг эзэмшдэг юм байна. Өдөр бүр үсээ угаахдаа ээжийнхээ туслалцааг авдаг бөгөөд самнаж хатаадаг гэжээ. Хэдий үс нь гайхалтай ч салхитай өдөр нэг биш удаа үсэндээ тээглэн унах шахаж байсан тухайгаа тэрээр дурсан ярьжээ.

Өсвөр насны хамгийн урт үстэй охин Абрил Лорензатти (Abril Lorenzatti)

10 Дашик Кубанова Фрэклийн (Dashik Gubanova Freckle) өмнөө тавьсан зорилго

Инстаграмдаа 215.000 дагагчтай энэ бүсгүй үсээ цаашид ч ургуулах бодолтой гэнэ. Зарим хүн урт үс арчлахад түвэгтэй гэж үздэг бол Фрэкл урт үсэндээ их дуртай гэжээ. Нэг удаа тэрээр инстаграмдаа “Өнөөдөр би үсээ ургуулна. Бүр шагай хүртлээ урт ургуулна” гэж бичжээ. Сүүлийн үеийн зурагнаас нь харахад зорилгодоо тэрээр хүрсэн мэт. Гиннесийн дэлхийн рекордын шинэ эзэн болох ч юм билүү.

Дашик Кубанова Фрэклийн (Dashik Gubanova Freckle) өмнөө тавьсан зорилго

11 Өсвөр насны Рапунзел Наташа Мораес (Natasha Moraes)

Бразил охин амьдралдаа хэзээ ч үсээ тайрч байгаагүй юм байна. Шампунийн жилийн хэрэглээндээ тэр 600 гаруй ам.доллар зарцуулдаг гэжээ. Үсээ угааж, цэвэрлэхэд ойролцоогоор дөрвөн цаг зарцуулдаг аж. Жирийн үстэй хүмүүс нэг сав шампунийг сар хэрэглэдэг бол энэ охины хувьд нэг долоо хоног л болдог юм байна. Харамсалтай нь гэрийнх нь энэ өндөр хэрэглээний төлбөрийг нь дийлэхгүй болохоор үсээ тайрч зарахыг санал болгож байгаа гэжээ. Охин үсээ дор хаяж 5500 ам.доллараар үнэлсэн бөгөөд энэ мөнгө нь түүний гэр бүлийнх нь шинэ бизнес эхлүүлэхэд хүрнэ гэж итгэж байгаа ажээ. Бусад Рапунзелийн адил охины түүх тийм ч сайхан биш ч үсээ зараад мөнгө олж гэр бүлээ баярлуулах нь л түүнд чухал гэжээ.

Өсвөр насны Рапунзел Наташа Мораес (Natasha Moraes)

12 Инстаграмын Рапунзел Лианн Робинсон (Lianne Robinson)

Бусад Рапунзелтэй адил түүнийг ч мөн адил олон мянган хүн дагадаг байна. Олон хүн түүний үс арчилгаа болон үс нь түвэг учруулдаг эсэхийг сонирхож асуудаг гэжээ. Мөн тэрээр машины хаалганд үсээ олон удаа хавчуулж байсан тухайгаа ярьжээ. Гэсэн ч урт үстэй байх нь тийм ч хэцүү зүйл биш. Лианн үсээ ихэвчлэн ваннтай усанд угаагаад өөрөөр нь хатаадаг байна. Ер нь бараг л бүгд үсээ өөрөөр нь хатаадаг тухайгаа дурдаж байгааг та анзаарсан байх.

Инстаграмын Рапунзел Лианн Робинсон (Lianne Robinson)

13 Хамгийн урт “Dreadlocks”

Аша Зулу (Asha Zulu) АНУ-д хүүхэд асрагчаар ажиллахаар иржээ. Гэхдээ хүүхэд харахын хажуугаар сүлжсэн үсээ тэрээр ургуулахаар шийдсэн байна. Үсээ урт ургахын хэрээр үсээ “Миний хүүхэд” хэмээн өхөөрдөн дууддаг болжээ. 2008 оноос үснийхээ талаар бусдаас олон сайхан магтаал сонсож эхэлсэн бөгөөд 2012 онд “Дэлхийн хамгийн урт Dreadlocks үстэй хүн" гэсэн нэр зүүсэн байна. Түүний үс газар шүргэж эхэлсэн ч Аша ургуулсан хэвээр байжээ. Харин түүний бие нь өвдөхөд  үс нь мөн хугарч муудаж эхэлсэн байна. Хүнд байдалд орохоос сэргийлж тэрээр үсээ зангидаж эхэлсэн бөгөөд үүнээс хойш түүнийг харсан болгон “Хар Рапунзел” хэмээн нэрлэх болжээ.

Хамгийн урт “Dreadlocks”

14 Өнөө цагийн Гиннесийн рекордын эзэн Ши Чиупин (Xie Qiuping)

Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй бол Хятадын иргэн Ши Чиупин юм. Үсээ 1973 оноос хойш ургуулж эхэлсэн бөгөөд 2004 оны байдлаар 548 см орчим  урттай болсон байна. Анх үсээ ургуулж эхлэх үедээ тэрээр 13 настай байжээ. “Миний үс надад ямр ч асуудал болдоггүй. Би энэ үсэндээ их дассан. Гэхдээ үсээ ингэж ургуулах тохиолдолд хувь хүнээс маш их тэвчээр хэрэгтэй” гэж тэрээр хэлжээ. Түүнийг ийм урт үстэй хэрхэн амьдардгийг таамаглахад бэрх ч Хятадад түүнтэй таарч мэндэлвэл тэрээр дуртайяа зургаа авахуулах болно гэжээ.

Өнөө цагийн Гиннесийн рекордын эзэн Ши Чиупин (Xie Qiuping)

15 Рапунзел, энэ чи юу?

Зам тавь хүүхнүүд ээ! Рапунзел зөвхөн эмэгтэй хүн байна гэсэн дүрэм хаана ч үгүй. Тран Ван Хай (Tran Van Hay) нь Вьетнам улсын иргэн, ургамал судлаач юм. Тэрээр дэлхийн хамгийн урт үстэй нэгэн гэдгээрээ олонд танил билээ. Тран ойролцоогоор 50 гаруй жил үсээ тайраагүй аж. Тэрээр 25 настайдаа нэг удаа үсээ тайраад хүндээр өвдсөн байна. Үүнээс хойш дахиж өвдөхгүйн тулд үс тайрах бодлоо толгойноосоо бүр мөсөн авч хаяжээ. Түүний үс нь маш урт учир толгой дээрээ ороож, хүүхэд шиг тэвэрч явдаг байжээ. 79 настайдаа таалал төгсөхөд нь түүний үс 10 кг жинтэй, урт нь 670 см хүрч байжээ.

Рапунзел, энэ чи юу?

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()